gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     17
  • Зурхай
     6.01
  • Валютын ханш
    $ | 3574₮
Цаг агаар
 17
Зурхай
 6.01
Валютын ханш
$ | 3574₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 17
Зурхай
 6.01
Валютын ханш
$ | 3574₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

"Говьд ургах боломжтой мод болгоныг тарина"

Нийгэм
2010-05-21
0
Twitter logo
0
Twitter logo
Нийгэм
2010-05-21
"Их говийн төгөл" компанийн захирал Чисрэнгийн Одсүрэнтэй ярилцлаа. Тэдний компани Өмнөговьд  мод үржүүлэг, ойжуулалтын ажил хийдэг аж.

Тэрбээр ой ангийн аж ахуйг хувьчлагдах үед мод үржүүлгийн газрыг, нэг тракторын хамт авсан гэнэ.

Түүнээс хойш бие даан уйл ажиллагаа явуулж, говийн мод бутыг үр, мөчрөөр нь үржүүлэн ойжуулалтаа хийхийн зэрэгцээ газар тариалан, хөрс боловсруулалтын ажлуудыг хийж байна.

-Говийн хөрсөнд мод тарималжуулах хэцүү юу?
-Говь шавранцар, хүнд, хатуу хөрстэй. Ялангуяа Даланзадгад орчмын хөрс өнгөн хөрсөндөө шавартай, доороо чулуулаг ихтэй. Хөрсийг идээшүүлэх, боловсруулах, үржил шимийг нь нэмэгдүүлэхэд арга ажиллагаа, хөрөнгө мөнгө зарцуулах шаардлагатай болдог.

Гэхдээ говийн хөрсөнд ямар ч ургамал ургадаг, ургалтын хугацаа урт байдгаараа онцлогтой. Хөрс боловсруулах ажил гараар хийхэд хугацаа шаарддаг. Түүнээс болж тарилтын хугацаа оройтож бүтээмж нь төдий чинээ удааширдаг.

Энэ ажлыг хөнгөвчлөхийн тулд мод суулгах, нүх ухагчийг зохион бүтээсэн. Уг төхөөрөмж өдөрт 500-1000 нүх ухах хүчин чадалтай. Энэ төхөөрөмжийнхөө хүчээр Даланзадгадын хамгаалалтын ойн зурвасыг байгуулах гол ажлыг нугалсан. Одоо ч "Ногоон хэрэм" төслийн жилд 50 га-г ойжуулах 26 мянган модыг суулгах нүх ухах ажлыг дээрх төхөөрөмжөөр гүйцэтгэж байгаа.

-Хөрс боловсруулахад хөрөнгө шаардлагатай. Санхүүгийн дэмжлэг хэр ирдэг вэ?
-Байгаль орчны албатай хамтран 80 га газрыг ойжуулахаар болсон. 2003 онд байгаа хөрөнгөндөө тааруулаад 80 га газраа хашиж, 2500 м услалтын системтэйгээр дөрвөн эгнээ мод тарьсан. Дараа жил нь Зүүн Хойд Азийн ойн чуулганд Солонгосын байгууллага 25 мянган ам.долларын хөрөнгө оруулалтаар 40 га, 2005 онд Солонгосын ротари клуб 10 га, улсын төсвөөр 30 га-д хөрөнгө оруулалт хийж үе шаттайгаар 80 га талбайгаа ойжуулсан.

-Өмнөговьд мод таривал мөнгө олгодог журам бий. Танайх мөнгө авсан уу?
-Аймгийн ИТХ-аас мод тарьсан иргэн, аж ахуй нэгж, байгууллагад урамшуулал олгох журам гарахад санхүүжүүлж чадах болов уу гээд эргэлзэж байсан. 2004 онд 3500 мод тарьчихаад, 3 сая 500 мянган төгрөг аваад итгэсэн дээ. 2007 онд Нүцгэнд хоёр, 2008 онд Хавцгайтат тав, Эхэн хөөвөртөд хоёр га газар ойжуулсан.

Мод тарьж олсон ашгаа эргээд модондоо зарлагадчихдаг.  Төрөөс урамшуулал олгоно гэдэг нь гарсан зарлагаа нөхөөд дахин олон мянган мод тарих боломжийг нь нээж өгсөн эдийн засгийн том хөшүүрэг юм л даа. Энэ ажил бусад аймагт үлгэр жишээ болсон.

Одоо Улаанбаатарт тарьсан модондоо мөнгө өгөөд эхэлсэн байгаа. Өөр аймгуудаас ирж туршлага судалж байгаа. Тэгэхлээр улсын хэмжээнд яригдаж байгаа цөлжилтийг сааруулах том ажлын нэг мод тарих юм.

-Монголын шороон шуургыг зогсооё гээд л яриад байдаг. Үүний эсрэг мод тарихаас өөр арга бий юу?
-Сүүлийн үед аймаг, сум төв суурин газрууд элсэнд их дарагдаж байна. Үүнийг зогсоох ганц арга нь мод тарих гэдгийг дэлхий нийтээр хүлээн зөвшөөрсөн. Өөр ямар нэгэн дэвшилтэт технологи гараагүй. Дэлхийн дулаарал, цөлжилтийг зогсоох, агаарын бохирдлыг цэвэршүүлэх цорын ганц арга нь мод тарих. Дэлхийгээ аврахын тулд ногооруулахаас өөр ямар ч аргагүй гэдэг дээр хүн төрөлхтөн нэгдмэл ойлголтод хүрсэн.

-Суулгац аль нэг газарт нийлүүлдэг үү?
-Манайх 7.5 га газрын мод үржүүлгийн талбайтай. Цэвэр мод үржүүлэхэд ашиглаж байгаа нь 0.4 га талбай бий. Бүрэн хэмжээгээр ашиглахад усны хүрэлцээ муу гүний худаг ашигладаг. Жилдээ 40-50 мянган суулгац гаргах боломжтой ч зах зээлд нийлүүлнэ гэдэг бэрхшээлтэй асуудал.

Өнгөрсөн жил борлуулалт муу байсан. Сүүлийн жилүүдэд Дорноговь, Дундговь аймгаас мөчир суулгац авч байна. Даланзадгадын хамгаалалтын 80 га ойн зурвасын усалгаа арчилгаа хамгаалалтын зардал, тэнд ажиллаж байгаа хүмүүсийн цалин мөн дээрээс нь үйл ажиллагааны зардал гарч таарна. Тэр бүх зардлыг мод үржүүлгийн орлогоор санхүүжүүлнэ гэдэг хүнд.

-Таны ярианаас орлого тань зардлаа нөхөж чаддаггүй юм байна гэж ойлголоо?

-Ер нь бол тийм. Орлого олохын тулд өөр ашигтай бизнес рүү ороод ажиллаад явах сонирхол алга. Чи яагаад мод тариад байдаг юм гэж хүмүүс надаас асуудаг л даа. Одсүрэн гэдэг хүн мод үржүүлгийн газрыг хувьчилж аваад үрэн таран хийчихсэн юм гэнэлээ гэвэл үеийн үед яригдах хар түүх болж үлдэнэ шүү дээ.

Эцэг өвгөдийн нэр хүнд, өөрийн гэсэн зорилго байна. Тиймээс энэ ажлыг чадан ядан авч явна. Санхүүгийн хувьд үнэхээр бэрхшээлтэй байдаг. Гэхдээ бид газар тариалан эрхэлнэ, трактораа бариад хөрс боловсруулалтаа хийхийн зэрэгцээ ойжуулалтын чиглэлээр ажиллаж байгаа төсөл хөтөлбөрүүдтэй хамтарч ажиллаж байна. Ажлаараа бас бахархаж явдаг.

Ойн ангийн аж ахуй аймаг бүрт байсан. Гэтэл цорын ганц манай аймагт бүрэн хэмжээгээрээ үлдсэн. Бусад аймагт хувьчлагдаад үйл ажиллагаа нь алдагдаад үгүй болсон. Одоо эргүүлээд улсын төсвөөс мод үржүүлгийн газруудыг байгуулж эхэлж байна. Тэгэхлээр ойн аж ахуй манай аймагт хувийн хэвшилд ажиллаж байгаа ч гэлээ үйл ажиллагаа нь хэвийн байна.

-Хэдэн төрлийн мод ургаж байгаа вэ?
-Мод үржүүлгийн талбай дээр 10 гаруй нэр төрлийн мод байгаа. Хайлаас, жигд тоорой, сухай, заг гээд говийн таван мод гэж байдаг. Мөн буйлс, харгана, шар хулс, улиас гээд говьд ургах боломжтой моднуудыг ургуулж байна. Энэ жил мод үржүүлгийнхээ талбай дээр 100 шоо метр хүлэмж барьсан. Тэндээ говийн гоёмсог моднуудыг үржүүлж мод тарихыг хүссэн ард иргэдээ үрслэгээгээр хангах бодолтой байна.

-Модыг тарьснаас хойш хэдэн наснаасаа биеэ дааж амьдрах чадвартай болдог вэ?
-Модны үндэс ул хөрсний усанд хүрчих юм бол цаашаа амьдрах боломжтой. Тарьж байгаа газраасаа шалтгаалаад модны биеэ даах чадвар янз янз. Жишээ нь манай Даланзадгадын орчинд 15-30 метрийн хооронд шавар чулуулаг байдаг. Үүнийг модны үндэс нэвтэлнэ гэж байхгүй. Тэгэхээр тухайн модыг амьдруулах тэр бүх хугацаанд заавал усалж байх шаардлагатай. Үүнийг би амьдрал дээр харсан.

-Та хангайн модноос говьд ургуулж үзсэн үү?
-Модныхоо төрөл зүйлийг нэмэгдүүлэх талаар бодож байгаа юм бий. Хангайн модыг шууд говьд ургуулна гэдэг маш хэцүү. Орчин нөхцөл нь таарахгүй. Эрлийзжүүлэх, нутагшуулах зэргээр ургуулж болно. Агчийг үрээр нь мөн чацарганыг цэвэр сортоор нь тарихаар бодож байгаа.

Ер нь говьд ургаж амьдрах чадвартай, боломжтой мод болгоныг тарина гэж боддог. Тооройн төгөл, үржүүлэг байгуулъя гэж бодож байгаа. Заавал хангай гэлтгүй говьд маш олон модлог ургамал бий тэр бүгдийг тарималжуулж үзэх, үржүүлэх бодол бий.

-Хөрсний усыг нөөцлөх боломжтой юу?
-Боломжтой. Дэлхий нийтийн усны бодлого нь ил хөрснийхөө усыг ашиглаж, гүний усыг их хэмжээгээр үйлдвэрлэлийн чиглэлээр ашиглахыг хориглоод байгаа. Гэтэл манайх үүний эсрэг байдаг. Гүний ус гэдэг дусал ус ч байсан мөнгөөр гарч ирдэг.

Усны асуудлыг яаж шийдэх вэ гэсэн олон бодол надад бий. Гурван сайхан уул ам болгондоо задгайтай. Тэр задгайнууд урсан хөрсөндөө шингэдэг. Энэ усыг ашиглая гэсэн санаа төрсөн. Шингэж буй усыг 100 хувь авна гэж байхгүй. Усыг нь хааж боогоод цөөрөм байгуулах бус газрын гүнд шингэж байгаа хэсгээс нь авч ашиглах нь зөв.

“Говь гурван сайхан” услалтын системийн зураг төсөл гарган хэрэгжүүлвэл Даланзадгадаас Булган хүртэлх уудам хөндийд дүүрэн мод тарих боломж бий. Үүнийг би туршиж үзсэн. Булган сумын Хавцгайтын задгай газарт шургаж байгаа усыг гурван км зайд татаж таван га газар ойжуулсан. Өнгөрсөн жил 15 га болгон өргөтгөсөн.

-Танай компанийн хэтийн зорилго юу вэ?

-Хорвоо дэлхий уужим хийх ажил их байна гэдэг шиг хэтийн зорилго том байгаа шүү. Өнөөдөр 80, 150 га газар ойжуулаад зогсох биш хэдэн мянган га газар ойжуулах хэрэгтэй байна. Ингэж байж бид цөлжилтийг зогсоож, агаарын бохирдлыг арилгана. Жимс жимсгэний мод ч юм уу эргээд ашиг орлого өгдөг модыг олноор үржүүлэх, чацарганы төгөлтэй болох бодолтой байгаа.

Маш олон ногоон төгөл ойн зурвастай болгож элсний нүүдлийг сааруулах, цаг агаарын ийм хүнд орчинд амьдарч байгаа говийнхоо ард түмний амьдрах орчинг сайжруулах юмсан гэж боддогдоо.

Ж.Сайнжаргал http://www.niigmiintoli.mn/

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан