Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас өчигдөр “Богд-Ар” болон “Эко констракшн” компанид хийсэн шалгалтын мэдээг танилцууллаа.
Тус газраас дээрх компаниудад өнгөрсөн зун төлөвлөгөөт шалгалтыг хийж үүрэг даалгавар өгсөн байна. Иргэдийн өргөдөл гомдлын дагуу Шадар сайдын тушаалаар энэ сарын дундуур дахин шалгажээ.
Тэдний мэдээлж буй “Эко констракшн”-ы 48 барилга, Богд-Ар”-ийн 4А, 7А барилгуудын оршин суугчидтай захиалагч компаниуд гурван талт хэлэлцээр хийж засвар үйлчилгээний ажлыг хийж байгаа юм байна. Ажлын явц 50-80 хувьтай байгааг тэд хэлжээ.
Түүнчлэн Сонгинохайрхан дүүрэгт зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж хүний аминд хүрсэн “Их ордон”, тус дүүргийн 21 дүгээр хороонд “Бүргэд констракшн”-ы захиалгаар барилгын ажил гүйцэтгэж буй “Арвин интернэшнл” компанийн үйл ажиллагааг зогсоож, хуулийн байгууллагад шилжүүлсэн гэлээ.
Б.Заяа