Кино уран бүтээлч, сонирхогчдын авьяас чадвар, ур ухааныг 48 цагийн дотор гаргадаг богино хэмжээний шилдэг кино хийж шалгаруулах наадам дөрөв дэх удаагаа зоxиогдох гэж байна.
“48 цаг” наадамд шалгарсан бүтээл "2013 оны 48 цагийн шилдэг кино" шагналын төлөө олон улсын киночидтой өрсөлдөх юм.
Наадамд оролцох багуудын тоо хязгаартай бөгөөд илүү гарсан багуудыг хүлээлгийн жагсаалтад оруулах гэнэ. Хэрэв бүртгэлтэй баг уралдаанаас татгалзвал хүлээлгийн жагсаалтаас эхэнд нь байгаа багийг сонгон оролцуулах юм байна. Мөн багууд олноор оролцох хүсэлтэй байгаад, театрт илүү цаг авах боломжтой байвал хүлээлгийн жагсаалтад байгаа багуудаас нэмж оруулах боломжуудыг олгох ажээ.
“48 цаг” кино наадмын бүртгэл өнгөрсөн есдүгээр сарын 16-аас эхэлсэн юм. Монгол Улсын өнцөг булан бүрээс уран бүтээлч, сонирхогчид хүрэлцэн ирж 48-xан цагийн дотор xамгийн сайн богино xэмжээний кино xийxийн төлөө ур ухаанаа шавхан өрсөлддөг билээ. Энэ талаар “48 цаг-Монгол 2013” бэсрэг кино наадмын ерөнхий зохион байгуулагч Н.Цогтбаяртай ярилцлаа.
-“48 цаг-Монгол 2013” бэсрэг кино наадам дөрөв дэх жилдээ уламжлал ёсоор зохион байгуулагдах гэж байна. Энэ талаар ярилцлагаа эхэлье?
-“48 цаг кино наадам” бэсрэг кино наадам дөрөв дэх удаагаа болох гэж байна. Цаанаасаа өгөгдсөн дүрмийн дагуу явагддаг. Наадмын онцлог нь гэвэл тухайн зохиогдсон хотуудаасаа шалгарсан шилдэг бүтээлүүдээсээ шилдгийн шилдгийг шалгаруулдаг юм.
Энэ удаагийн кино наадам АНУ-ын Луизиана мужийн Нью Орлеанс хотод зохиогдоно. Тус наадам 2010 оноос хойш зохиогдохдоо Монголын кино урлагийн сан хөмрөгт нийт 79 богино хэмжээний кино нэмсэн. Жил бүр багууд цуглаад сугалаагаар шодож, ямар сэдвээр кино хийхээ сонгодог. Энэ жилийн хувьд ямар сэдэв таарахыг хараахан мэдэхгүй байна.
Ямартай ч энэ жилийн хувьд уламжлал ёсоор гурван киноны төрөл хасагдаад шинээр гурван төрөл нэмэгдсэн. 48 цаг дотроо хийж байгааг нь хянахын тулд зохих дүр, мэргэжилтэй нь уялдуулсан сэдэв оноодог юм.
Тухайлбал, өнгөрсөн жил Чойдогийн Амараа мужаан мэргэжилтэй гэх сэдэв таарч байсан. Үүнээс гадна хэрэглэгдэх хэрэгсэл гэж байдаг.
Өнгөрсөн жилийн хувьд харандаа байсан. Мөн хэлэх нэг үг байдаг. Гэхдээ эдгээр зүйл нь заавал гол дүр ч юм уу, киноны зангилаа, тайлал байх албагүй. Хэлэгдээд өнгөрч болно. Гэхдээ тухайн өгүүлбэрийг өөрчилж болохгүй. Хэрэв өөрчилбөл шалгаруулалтаас хасагддаг юм. Тухайлбал, харандаа гэхэд үзэгдээд өнгөрч болно.
-“Дурлалын гэмт” хэрэг киноны уран бүтээлчид өнгөрсөн жилийн наадамд түрүүлсэн байх аа?
-Бид энэхүү наадмыг зохион байгуулснаасаа хойш маш олон залуу уран бүтээлчдийг нээж, бусад хүмүүстэй танилцуулсан. Эхнээсээ бүрэн хэмжээний уран сайхны кино хийгээд амжилттай явж байгаа. Өнгөрсөн жил түрүүлсэн “Absolut pictures studio” багийн хувьд яг энэ нэрээрээ өмнө нь хэд хэдэн кино хийж байсан.
Хамгийн сүүлд н.Дэлгэрбаяр найруулагч “Дурлалын гэмт хэрэг” уран сайхны киног хийсэн. Үүнээс гадна 2010 онд тус наадамд түрүүлж байсан уран бүтээлч Ч.Хоролдорж “Шарга даага” гэдэг киногоо хийсэн.
Тэр нь “Улаанбаатар кино фестиваль”-ийн нээлтийн кинонд гарахаар сонгогдчихсон байгаа. Мөн Пусаны олон улсын кино наадамд оролцох эрхийг авсан.
Энэ мэтчилэн амжилттай яваа уран бүтээлчид бий. Шилдгээр шалгарсан багийн продюссерийн бүх зардлыг нь дааж, АНУ руу явуулах юм. Манай киночдын хувьд оролцсон цагаасаа эхлээд бусдын анхаарлыг ихээхэн татаж байсан. Яг монгол кино гээд хайхаар Сергей Бодровын “Монгол”-оос өөр уран бүтээл гарч ирдэггүй.
Тэгвэл энэ наадамд оролцсоноор Монголын уран бүтээлчдийн өнөөгийн чадварыг илтгэж байгаа юм. Бусад орны уран бүтээлчид Монгол гэхээр нүүдэлчин ахуй, морь унасан хүүхдээр л төсөөлдөг. Тиймээс ч тус наадамд оролцсон уран бүтээлчид монголчуудтай уулзах маш их сонирхолтой байдаг.
-Энэ жил хэдэн кино өрсөлдөх бол?
-Одоо бүртгэл явагдаж байна. Аравдугаар сарын 10-нд бүртгэл дуусаад хэдэн баг оролцох нь тодорхой болно. Одоогийн байдлаар 26 баг бүртгүүлээд байна. Оролцуулах багийн тоо хязгаартай учраас уран бүтээлчид маань амжиж бүртгүүлэх хэрэгтэй. Энэ нь театрын үзлэгийн цагаас хамаарч байгаа юм.
-Шилдэг бүтээлээ хэрхэн шалгаруулах вэ?
-Аравдугаар сарын 19-ний бямба гарагт шилдгээ шалгаруулах төлөвлөгөөтэй байна. Наадам зохион байгуулагчдын зүгээс тодорхой шалгуур тавьдаг. 48 цагийн өмнө багуудаар сэдэв сугалуулаад, тухайн сэдвээрээ хоёр хоногийн дотор 4-7 минутын кино хийх ёстой. Жил ирэх бүр оролцох багийн тоо нэмэгдэж байгаа.
-Түрүүлсэн баг олон улсын “48 цаг” кино наадамд оролцох эрх авдаг. Өнгөрсөн жилүүдэд түрүүлсэн кинонууд ямар амжилттай оролцсон бэ?
-Тэргүүн байр эзэлсэн бүтээл нь “2013 оны 48 цагийн шилдэг кино” шагналын төлөө дэлxийн өөр бусад xот, улсаас шалгарсан кинонуудтай өрсөлдөх юм. 2010, 2012 онд түрүүлсэн кино тухайн онуудынхаа олон улсын “48 цаг” кино наадамд шилдэгт шалгарч байсан.
Энэ наадмын шилдгүүдийг багтаасан DVD гаргадаг. Үүнд манай хоёр кино багтсан. Мөн Францын олон улсын кино наадамд оролцох урилга авч оролцсон. Цаашдаа ч олон улсын наадамд илүү амжилттай оролцох бүрэн боломж бий.
-Шүүгчээр ямар хүмүүс ажиллах вэ?
-Шүүгч нарыг шилдэг кино шалгаруулах өдөр хүртэл нууцалдаг. Тиймээс энэ сарын 19-нд бүх зүйл тодорхой болно гэсэн үг. Энэ дашрамд анхнаасаа бидний үйл ажиллагааг дэмжиж ажилласан байгууллагууддаа баярлалаа гэж хэлмээр байна. Тухайлбал, “Глоб интернэшнл”, “Жүр үр” зэрэг байгууллагууд бидний үйл ажиллагааг тууштай дэмжиж ажилласан. Энэ жилийн хувьд “Монгол масс медиа” групп шинээр хамтарч байна.
Х.Өнөржаргал