Шинэ судалгааны үр дүнд хосын харилцаа нь эрчүүдэд илүү их ашиг тус авчирч, эмэгтэйчүүдэд илүү их зардал учруулдаг гэжээ. Тодруулбал ганц бие эмэгтэйчүүд ганц бие эрчүүдээс илүү аз жаргалтай байдаг бөгөөд тэд ойрын хугацаанд хостой болох яаруу төлөвлөгөөгүй байдаг аж.
Social Psychological and Personality Science сэтгүүлд нийтлэгдсэн энэхүү судалгааг Торонто их сургуулийн сэтгэл судлаачид Элейн Хоан болон Жефф МакДоналд нар хийсэн бөгөөд 6,000 орчим ганц бие хүмүүсийн мэдээлэлд тулгуурлажээ. Гэвч тэдний үр дүн нь ганц бие эмэгтэйчүүд илүү их аз жаргалгүй байдаг гэсэн хэвшмэл ойлголттой зөрчилдөж буйг судлаачид мөн тайландаа дурджээ.
Эмэгтэйчүүдийн илүү жаргалтай байдгийн нэг шалтгаан нь тэд романтик харилцаанаас илүүтэй бат бөх нийгмийн дэмжлэгтэй холбоотой байж болох юм гэж судалгаанд дурдсан байна. Мөн эмэгтэйчүүд санхүүгийн хувьд илүү бие даасан болж байгаа нь хостой болох үед эрчүүдээс хамаарах санхүүгийн орлогоос үүдэлтэй уламжлалт байдал багасаж байгааг онцолжээ.
Эмэгтэйчүүд харилцаанд бусад хүчин зүйлийн талаар “гэрийн ажлын ачааллын тэгш бус хуваарилалт болон эмэгтэйчүүдийн бэлгийн таашаалыг үл ойшоох зэрэг гетеросекс харилцааны тэгш бус байдал нь сэтгэл ханамжид нөлөөлдөг” болохыг дурдсан байна.
Өөрөөр хэлбэл хосын харилцаанд эрчүүдэд илүү их ашиг авчирч, эмэгтэйчүүдэд илүү их зардал гаргадаг" гэжээ. Судалгаанд, ганц бие үедээ эрчүүд илүү аз жаргалгүй байдгийг онцолжээ. Судлаачдын үзэж байгаагаар хосоор амьдрах нь эмэгтэйчүүдээс илүү их ашиг тус өгдөг гэдгийг эрчүүд хүлээн зөвшөөрсөн гэдгийг баталж байж магадгүй юм.
Та судалгааны дэлгэрэнгүйтэй ЭНД дарж танилцана уу.
Эх сурвалж: People