"Элчин сайд" булангийнхаа энэ удаагийн дугаарт Израил Улсаас Монгол Улсад хавсран суух Онц Бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Ирит Бен-Аббаг урилаа.
Израил Улсаас мөн Бээжинд сууж буй Элчин сайд хатагтай Ирит Бен-Аббаг өнгөрөгч сард буюу наадмын үеэр Монгол Улсад айлчлахад нь бид уулзаж ярилцсан юм. Монгол, Израил хоёр улсын дипломат харилцаа, тус улсын боловсролын тогтолцоо, хүүхэд хүмүүжлийн арга болон цаашлаад Израил Хамасын дайны халуун сэдвийн талаар ярилцлаа.
- Та Монголд ирсэн сэтгэгдлээ бидэнтэй хуваалцана уу. Та Үндэсний их баяр наадмыг үзэв үү?
- Тэгэлгүй яах вэ, наадам надад маш гайхалтай сэтгэгдэл төрүүлсэн. Тэр дундаа Наадмын нээлтэд хэлсэн ерөнхийлөгчийн үг их онцгой гойд санагдав. Тэрбээр шинэ засгийн газрын итгэл найдвар болоод өнөөгийн нөхцөл байдлын талаар үг хэлсэн нь ихэд таалагдсан. Энэ нь яг л ард түмэндээ хандсан ерөнхийлөгчийн үг байлаа. Учир нь тэр хэлсэн үгэндээ Монголын ард түмнийг чухалчилж байсан нь үнэхээр сайхан санагдсан. Түүнчлэн нээлтийн ёслолоос Монголын түүхийг үзэх ихэд сонирхолтой байсан ба тэр дундаа Монголын эртний соёл иргэншлийг шингээсэн агуулга нь их таалагдлаа. Мөн монгол уламжлалт хөгжим, зэмсгүүдийг орчин үеийн электроник хөгжимтэй хослуулсан нь үнэхээр сонирхолтой санагдлаа.
Түүнчлэн наадмын өмнөх өдөр Улсын драмын эрдмийн театрт хоёр цагийн турш маш гайхалтай тоглолт үзэж сонирхлоо. Гурван хэсгээс бүрдэх уг тоглолтын эхний хэсэгт маш өнгөлөг, гоёмсог үндэсний хувцастай бүжиж, дуулж байсан бол хоёр дахь хэсэг нь сонгодог хөгжмөөс бүрдэж байв. Харин гурав дахь хэсэгт Монголын орчин үеийн хөгжим байлаа. Алдарт “The HU” хамтлаг Монголд анх удаа тоглолт хийсэн гэсэн. Тэд үнэхээр гайхалтай хамтлаг. Эдгээр нь миний хувьд хөгжим, бүжгээр дамжуулан Монгол орны соёлыг таниулсан сайхан арга хэмжээнүүд байлаа.
- Та Монгол Улсад ямар ажлаар ирээд байна вэ?
- Би Монгол Улсад итгэмжлэгдсэн элчин сайд учраас энэ удаад наадмын үеийг тааруулан ирж та бүхэнтэй хамт баярлахыг хүссэн. Нөгөөтээгүүр би мэдээж Гадаад харилцааны яамны холбогдох хүмүүстэй уулзаж эх орондоо болж буй нөхцөл байдлын талаар мэдээлэл хуваалцахаар ирлээ.
Мөн энд байх хугацаандаа Эдийн засгийн форумд оролцлоо. Би элчин сайд нарын маш сонирхолтой дугуй ширээний уулзалтад оролцож, сэргээгдэх эрчим хүч, эрчим хүчний хувиргалт сэдвээр хуралдаж Монголд ямар бэрхшээл тулгарч байгааг хэлэлцэх бас олзуурхууштай байлаа.
- Монгол Улс энэ жил парламентын тогтолцоондоо шинэчлэл хийж 126 гишүүнтэй боллоо. Энэ талаарх таны бодлыг сонирхмоор байна.
- Бид ихэвчлэн бусад улсын дотоод хэрэгт оролцдоггүй. Энэ бол Монголын ард түмний сонголт бөгөөд тиймдээ ч хүндэтгэх учиртай. Мэдээж хэрэг, энд байх хугацаандаа ойроос мэдээлэл авч, илүү сайн ойлгох боломжийг над олгосон. Учир нь хэдий чинээ хол байна төдий чинээ мэдээллийн хэрэгсэлд найдах нь илүү хэцүү болдог шүү дээ. Монгол Улс 90-ээд оны эхэн үеэс ардчилсан орон болж өдгөө энд ардчилал маш идэвхтэй өрнөж байна. Ард түмэн нь улс төр ярьж, улс төржих дуртай ба одоо шинэ парламентад залуусын төлөөлөл нэмэгдсэн. Ганц нийслэлээс гэлтгүй Монголын өнцөг булан бүрээс ирсэн залуучуудын үеийн төлөөлөл байна.
Өчигдөр /2024.07.11/ Ерөнхийлөгчийн хүлээн авалтад УИХ-ын хэд хэдэн гишүүд байсан ба тэдний зарим нь шинэ гишүүн байв. Тэд эрхэм зорилгоо хэрхэн харж, аль аймгаас ирсэн, улс төрд яагаад нэгдэж байгаа талаар тэдэнтэй ярилцах нь надад сайхан байлаа. Ялангуяа шинэ тогтолцоогоор жагсаалтаар шууд сонгогдсон хүмүүстэй ярилцах их сонирхолтой. Тэгэхээр хамгийн түрүүнд сонгуулийн өөр тогтолцоогоор парламентаа 50 суудлаар өргөжүүлж, дараа нь гурван намын шинэ эвсэл бүхий хамтрал нь анхаарал татах нь гарцаагүй. Тиймээс миний хувьд энэ бүгдийг харах сонирхолтой бөгөөд энэ ташрамд мэдээж та бүхэнд, Монгол улсад амжилт хүсмээр байна.
- Монгол, Израил Улс дипломат харилцаа тогтоогоод даруй 33 жил болжээ. Энэ хугацаанд хоёр орны хувьд онцлох үйл явдал, хамтын ажиллагаа юу байна вэ?
- Харамсалтай нь бид үүнээс гурван жилийг нь ковидын үед алдсан гэхэд болно. Тэр үед бүх зүйл зогссон, харилцан ямар ч айлчлал болоогүй. Одоо ч бид тэр үеэсээ гарахыг хичээсээр л байна. Энд байгаа бидний гол зорилго бол юуны түрүүнд улс орнуудтай улс төрийн өндөр түвшний яриа хэлэлцээг үргэлжлүүлэх явдал бөгөөд дээр дурдсан Гадаад харилцааны яамны албаныхантай хийсэн хэлэлцээ үүнд хамаарна. Тэгэхээр нэгдүгээрт энд байгаа улс төрийн удирдлагуудтай харилцах нь чухал. Түүнээс гадна парламент, парламентын төлөөлөгчид ч мөн үүнд хамаарна. Одоо шинэ парламент бий болоод удаагүй байна. Израил-Монголын парламентын нөхөрлөлийн лиг энд Улаанбаатарт үргэлж идэвхтэй ажилласаар ирсэн. Тиймээс бид шинэ парламентаас нөхөрлөлийн лиг байгуулагдаж, Монголоос Израилд болон Израилаас Монголд дээд хэмжээний айлчлалуудыг хийнэ гэж найдаж байна.
Хоёр орны харилцаанд иргэний нийгэм маш чухал. Монгол болон Израилын их дээд сургуулиудын хооронд эрдэм шинжилгээний ажил, ялангуяа Монголын түүх, археологийн чиглэлээр харилцан туршлага солилцож байна.
Бид өмнө нь хөдөө аж ахуй, нийгмийн эрүүл мэндийн салбарт хэрэгжүүлж байсан бүх тусламжийн хөтөлбөрөө сэргээж, бизнесийн салбарт хамтран юу хийх боломжтой талаар судалж байна. Израилын зарим бизнесийн компаниуд энд үйл ажиллагаа явуулж байгаа ч бид илүү ихийг, ялангуяа аялал жуулчлалын чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэхийг эрмэлзэх болно.
Энэ жил израил жуулчид их ирсэн гэж сонссон. Тэд Монгол орон, ард түмэнтэй нь танилцаж буй нь маш сайн хэрэг. Хүн хоорондын солилцоо бол хамгийн чухал зүйл. Тэгээд ч Монгол Улс залуу нийгэмтэй учраас залуу үеийнхэнд анхаарлаа хандуулмаар байна. Тиймдээ ч бид залуучуудад чиглэсэн харилцааг энд өмнөхөөсөө илүү өрнүүлэх шаардлагатай юм.
"БИДЭНД ХАМТРАХ ОЛОН ТАЛЫН БОЛОМЖ БИЙ"
- Манай хоёр улсын хооронд одоогоор худалдааны эргэлт, хамтарсан төсөл хэрэгжиж байна уу?
- Тийм ч их биш. Гэхдээ мэдээллийн технологи, харилцаа холбоо, аюулгүй байдал, хөдөө аж ахуйн чиглэлээр Израилын зарим компани энд үйл ажиллагаа эрхэлдэг. Гэхдээ мэдээж бид хамтдаа түүнээс ч илүү их зүйлийг хийж чадна.
- Та мөн Израил Улсаас БНХАУ-д хавсран сууж буй элчин сайд шүү дээ. Хятад, Израилын эдийн засгийн харилцаа ямар байна вэ?
- Хоёр улсын эдийн засгийн харилцаа нэлээд өргөн цар хүрээтэй. Хятад улс Израилын хоёр дахь том худалдааны түнш юм. Тэгэхээр хоёр талын худалдааны эргэлт 20 гаруй тэрбум ам.доллартай тэнцдэг нь бидний жижиг орны хувьд хувьд их хэмжээний дүн юм. Гэхдээ худалдааны тэнцвэргүй байдал бий. Хятад улс Израил руу экспортолдог нь манайхаас хамаагүй их юм.
Мөн энэ жил цахилгаан тээврийн хэрэгслийн зах зээлд маш сайн үр дүнтэй байлаа. Израилын зах зээлд Хятадын олон компани цахилгаан машин борлуулж байна. Эдгээр компаниудын зарим нь зах зээлд нэлээд том байр суурь эзэлсэн бөгөөд бид Хятадаас машин төдийгүй маш их түүхий эд импортолж, 5 тэрбум долларын үнэ бүхий бараа, үйлчилгээ экспортолдог. Тэгэхээр Хятад бол бидний хувьд том зах зээл юм.
- Израил Улс Монгол Улстай эдийн засгийн харилцаагаа сайжруулах, худалдааны эргэлтийг өргөжүүлэх боломж бий юу?
- Боломжтой гэж бид бодож байна. Гэхдээ бид үүнийг илүү төвлөрсөн байдлаар хийх хэрэгтэй, магадгүй энд тохирох түншүүдийг олохын тулд аль салбарт илүүтэй анхаарал хандуулах шаардлагатайг шийдэх хэрэгтэй. Монгол улс цахим эдийн засагт шилжиж байгаа болохоор IT- ийн салбарт хамтрах боломжтой гэж бодож байна. Хоёрдугаарт, эрүүл мэндийн салбарт бид хамтраад илүү их зүйл хийж чадна. Израилын эмч нар жил бүр энд ирж нүдний болон хорт хавдрын мэс засал хийдэг. Тиймээс бид Хятадтай хийж буй эрүүл мэндийн технологио энд нэвтрүүлж болно. Жишээ нь, нарийн хагалгаа хийхэд шаардлагатай техник, тоног төхөөрөмжүүд үүнд хамаарна.
Бидэнд хамтрах олон талын боломж бий. Өмнө хэлсэнчлэн Монголоос нэлээд хэдэн эмч, сувилагч манай эмнэлгүүдэд ирж дадлагажуулдаг байсан. Цар тахлын үед зогссон энэ төрлийн хамтын ажиллагааг зөвхөн солилцоо төдий бус илүү төгөлдөржүүлж, тусламжийн системдээ урьдчилан тусгах шаардлагатай байна.
"ХЕЗБОЛЛА, ХАМАС ГАЛАА ЗОГСООХЫГ ХАРАХ Л ҮЛДЛЭЭ. ЭС БӨГӨӨС ЛИВАНД ДАЙН ЭХЛҮҮЛЭХЭЭС ӨӨР ЗАМГҮЙ БОЛНО"
- Дайны талаар асуумаар байна. Хамас, Израилын дайны улмаас танай улсад ямар хохирол учраад байна вэ?
- Энэ бол маш өргөн сэдэв. Бид одоо ч дайны дунд байсаар байна. Гол нь хэлэлцээрт оролцогч Америк, Катар, Египетээр дамжуулан Хамастай хийсэн тэмцлийг ямар нэгэн байдлаар зогсоох арга замыг олж чадна гэж найдаж байна. Бидний бодлоор хамгийн чухал зүйл бол барьцаалагдсан хүмүүсээ ямар нэгэн аргаар эргүүлэн авахаар явдал юм.
- Чухам хэдэн хүн барьцаалагдаад байна вэ?
- Барьцааны 115 орчим хүн байсан ч харамсалтай нь 43 нь амиа алдсан. Барьцааны хүмүүсээс хэд нь амьд, хэд нь үхсэн гэдгийг бид нарийн сайн мэдэхгүй байна. Тиймээс энэ бол бидний хувьд хамгийн чухал зүйл юм. Удаах нь Хамас Израил руу довтлох цэргийн хүчгүй болсон явдал юм. Энэ бол ХАМАС-ын цэргийн чадавхийг бүрэн устгах энэ дайны эхний зорилго. Тэгэхээр тэд өнгөрөгч аравдугаар сарын 7-нд хийсэн үйл явдлыг давтаж чадахгүй гэсэн үг. Тиймээс энэ бол чухал зорилт бөгөөд Хамас Газыг дахин эзлэн авч, зөвхөн цэргийн хувьд төдийгүй засаглалын хувьд захирахыг бид дахиж харахгүй гэсэн үг.
Газын бүсийг удирдах өөр нэгж байх ёстой бөгөөд энэ нь маргаантай хэвээр байна. Энэ нь чухам хэн байх вэ? Тиймээс сарын өмнө Аюулгүйн зөвлөлөөс баталсан Байдены гаргасан зураглалтай маш нийцэж байгаа гурван үе шатыг хэлэлцэж байна.
Барьцаалагдсан хүмүүсийг суллах гурван үе байх болно. Эхний ээлжид эмэгтэйчүүд, хүүхэд, өндөр настан, шархадсан 33 хүнийг суллах зургаан долоо хоног үргэлжилнэ. Мөн манай шоронд хоригдож буй зарим хоригдлыг суллаж, улмаар тэмцэл зогсож Газын иргэд Газын хойд хэсэгт байрлах гэр рүүгээ буцах боломжтой болно. Гэхдээ бид террористуудын тухай биш гэм зэмгүй энгийн иргэдийн тухай ярьж байна.
Хоёр дахь шат дахин зургаан долоо хоног үргэлжлэх бөгөөд Палестин хоригдлуудыг солилцох замаар цэргүүд болон эрэгтэй энгийн иргэдийг суллах болно. Гурав дахь шат нь Газын зурвасыг сэргээн босгох ажил юм. Тэгэхээр бид одоо гэрээ байгуулахаар ажиллаж байгаа бөгөөд энэ нь мэдээж амаргүй ч бараг л тохиролцоонд хүрсэн, учир нь Израил болон Хамас хоёулаа боломжит хамгийн сайн үр дүнд хүрэхийг үнэхээр хүсэж байна. Бид Хамасыг Израилын эсрэг дайныг зогсоож, засаглах боломжгүй болж, барьцааны бүх хүнийг суллаасай гэж хүсэж байна.
Тэд Израил руу өдөр бүр пуужин харвадаг. Израилын хойд хэсэг төвийг сахиж буй тул тэд галаа зогсоох ёстой
Энэ бол бидний хувьд хамгийн чухал зүйл юм. Мөн Хамасын хувьд мэдээж хамгийн чухал зүйл бол амьд үлдэх явдал юм. Гэхдээ хэн хэндээ нийцтэй санагдах, нийтлэг байдлаар шийдвэрлэх нь тийм ч хялбар биш юм. Үүний тулд дипломат томоохон хүчин чармайлт шаардлагатай.
Түүнчлэн та бүхний мэдэж байгаачлан өөр нэг зүйл бол Израилын хойд хэсэгт болж буй мөргөлдөөн юм. "Хезболла" нь Иранаас бэлтгэгдэж, санхүүгийн дэмжлэг үзүүлдэг өөр нэг террорист байгууллага юм. Тэд мөн аравдугаар сарын 7-нд Израилын эсрэг дайныг ямар ч шалтгаангүйгээр эхлүүлж, түүнээс хойш зогссонгүй. Тэд Израил руу өдөр бүр пуужин харвадаг. Израилын хойд хэсэг төвийг сахиж буй тул тэд галаа зогсоох ёстой. Одоо Хезболла Хамастай тохиролцсоны дараа галаа зогсооно гэж байгаа ч ийм зүйл болох эсэхийг харах л үлдлээ. Эс бөгөөс бид үнэхээр хүсэхгүй байгаа ч Ливанд дайн эхлүүлэхээс өөр замгүй болно. Бид Ливанд дайн хийх үнэхээр сонирхолгүй байна. Гэвч Израил руу дайрах Хезболлаг зогсоох ямар нэгэн зүйлийг Ливаны засгийн газар хийхгүй бол бидэнд ингэхээс өөр замгүй болно.
"МАНАЙД ХУВИЙН СУРГУУЛИУДЫН ТОО ГАРЫН ТАВАН ХУРУУНД БАГТДАГ"
- Израилчуудын хүүхдээ өсгөх арга барил их онцгой санагддаг. Энэ талаар ч өгүүлэх “Цойлогсод” гээд ном бий. Дэлхийн томоохон компаниудын удирдагчид израил хүн байх нь олонтаа. Үүний цаана гений онцлог байна уу?
- Үгүй ээ, би үүнийг генетик буюу удамшлын гэж бодохгүй байна. Израил газар нутгийн хувьд жижиг улс. Гэхдээ түүх сөхвөл дэлхийн өнцөг булан бүрд, хаа сайгүй байсан цөөн хүн ам оршин тогтнох цорын ганц арга зам бол хүүхдүүдээ сайн боловсролтой болоход нь анхаарах явдал юм. Тиймээс тэд амжилттай цойлж, хаана ч байсан сайн эмч, философич, хуульч болж чаддаг. Бид 2000 жилийн турш өөрийн гэсэн газар нутаггүй цөөнх байсан ч амьд үлдсэн шалтгаан нь ердөө л энэ байна. Тиймээс бид хүүхдүүдийнхээ сайн боловсролд ихээхэн ач холбогдол өгдөг уламжлалтай.
Хүүхдээ сайн суурь боловсролтой, сайхан ажил мэргэжилтэй, гэрэлт ирээдүйтэй байгаасай гэж хүссэн хүн бүрийн хувьд үндсэн ойлголт нь энэ юм.
Эрт дээр үеэс хүүхдүүд гурван настайгаасаа эхлэн уншиж, бичиж сурсан. Тэгээд ч тэднийг заавал ухаантай нэгэн болгох биш харин номд дуртай, ихийг уншиж, хорвоо ертөнцийн талаар илүү ихийг мэдэхийг эрмэлздэг, сайн боловсролтой болоход нь үргэлж урамшуулсаар ирсэн. Тиймээс бидний хувьд боловсрол маш чухал юм. Их, дээд сургуулиуд, ялангуяа Европт, ихэнх еврейчүүд хүүхдүүдээ сайн боловсрол эзэмшүүлэхийн тулд эмэгтэйчүүдийг хүртэл их сургуульд явуулдаг байв.
Тэгэхээр боловсрол бидний оюун санааны хувьд хүндтэй байр эзэлдэг. Нэг үгээр сайн боловсрол бол эцэг эхчүүд үр хүүхдэдээ хүсдэг хамгийн чухал зүйл юм. Израил улс байгуулагдах үед ч боловсрол нь бүх нийтийнх байх ёстой гэж хүн бүр хүлээн зөвшөөрсөн. Өөрөөр хэлбэл хүүхдээ сайн суурь боловсролтой, сайхан ажил мэргэжилтэй, гэрэлт ирээдүйтэй байгаасай гэж хүссэн хүн бүрийн хувьд үндсэн ойлголт нь гэж хэлж болно. Миний 10 сартай ач хүүгийн боловсролд түүний аав ээж болох хүү болон бэр маань ямар их хөрөнгө оруулалт хийж буйг би хардаг юм. Тэд хүүдээ ном их уншиж өгч үргэлж түүнтэй ярьдаг учраас тэр аль хэдийн хэдэн үг хэлж чаддаг болсон. Тэд хүүгээ балчир гэж бодолгүй үргэлж ярьдаг. Тэгэхээр энэ нь ялангуяа залуу эцэг эхчүүдийн хувьд ердийн зүйл, бидний үед ийм байсныг сайн санахгүй байна. Гэхдээ залуу эцэг эхчүүд хүүхдүүддээ маш их хөрөнгө оруулалт хийдэг. Учир нь энэ бол жинхэнэ “хөрөнгө” юм.
- Израилын боловсролын тогтолцооны талаар дэлгэрүүлбэл...?
- Хувийн сургуулийн тухайд улс даяар маш цөөхөн буюу магадгүй гарын таван хуруунд л багтдаг. Бид хувийн сургуулиудыг дэмждэггүй. Тиймээс, боловсролын ихэнх хэсэг нь олон нийтийнх бөгөөд бид хүн амын дийлэнх хэсгийг хамарсан иргэний нийгмийн боловсролтой төдийгүй Арабын цөөнхөд зориулсан улсын сургуулиуд ч бий. Учир нь израил иргэдийн 25 хувь нь араб, христийн шашинтнууд, мусульманчууд байдаг. Тэгэхээр тэд бас төрийн өмчит боловсролын тогтолцоотой. Гурав дахь салбар нь засгийн газрын хэсэгчлэн хянадаг хэт шашны боловсролын тогтолцоо юм. Энэ нь 12 жилийн заавал эзэмших ёстой боловсрол байдаг.
- Их дээд сургуулиудын тухайд..?
- Их дээд сургуулиуд ч олон нийтийнх. Хувийн коллеж олон байдаг ч манайд төрийн өмчийн есөн их сургуульд оюутнууд хөнгөлөлттэй суралцдаг. Гэхдээ хэрэв хэн нэгэн улсын их дээд сургуульд сурахыг хүсэхгүй бол коллежид сургалтын төлбөрөө төлөөд сурч болдог.
"БИД ҮРГЭЛЖ БУЦАЖ ОЧИХЫГ ХҮСДЭГ БАЙСАН ӨӨРСДИЙН ГАЗАР НУТАГ ДЭЭРЭЭ ЭРГЭЖ ИРСЭН"
- Израилын ард түмний хамгийн их бахархдаг зүйл юу вэ?
- Бид дэлхий нийтэд хэзээд тунхагладаг өнө эртний түүхээрээ бахархдаг. Энэ бол бидний өвөг дээдсийн амьдарч байсан газар нутаг. Үүнийг батлах баримт бичиг нь Библи юм. Библид өнөөгийн Израилын гэж тодорхойлж болох бүх газар нутаг, 3000 жилийн өмнө дэлхийн энэ хэсэгт амьдарч байсан иудейчүүдийн түүхийн тухай өгүүлдэг. Тиймээс бидний түүх маш чухал бөгөөд археологи ч биднийг энд байсныг баталж чаддаг. Бид хаанаас ч юм ирээд энэ газрыг авахаар шийдсэн юм биш. Энэ газар олон жилийн өмнө иудейчүүдийн мэдэлд байсан. Персүүд болон Ромчууд хоёр ч удаа сүйтгэсэн алдартай еврей сүм байв. Дараа нь бүх иудейчүүдийг 2000 жилийн турш цөллөгт явуулсан. Тиймээс бид үргэлж буцаж очихыг хүсдэг байсан өөрсдийн газар нутаг дээрээ эргэж ирсэн гэсэн үг. Иудейчүүд 2000 жилийн турш цөллөгт байхдаа залбирал болгондоо дараа жил гэхэд Иерусалимд очих хүсэлтэй байв. Тэгэхээр бидний хувьд түүх маш чухал.
Дэлхийн өнцөг булан бүрээс ард түмэн маань эх орондоо буцаж ирсэн.
Бид түүхээрээ бахархахаас гадна 2000 жилийн өмнө ярьж байсан эх хэлээрээ өдгөө ч ярьдгаараа бахархдаг. Энэ олон жилийн турш хэн ч еврей хэлээр ярьдаггүй байсан тул мөхсөн байв. Зөвхөн залбирлын номонд байдаг ч хүмүүс ихэвчлэн ойлгодоггүй байсан. Тиймээс бид 20-р зууны эхэн үеэс Израилын нутаг дэвсгэрт буцаж ирээд бид эх хэлээ сэргээсэн. Орчин үеийн еврей хэл нь эртний еврей хэлтэй маш төстэй. Эртний монголчууд, орчин үеийн монголчууд шиг л гэсэн үг. Та бүхний хувьд үргэлж энэ газар нутагтаа байсан бол бид харин өөр газарт цөллөгөөс буцаж ирсэн ард түмэн. Бид эртний соёл иргэншилтэйгээ холбогдож чадсан нь нас залуу улсын хувьд амжилт бөгөөд бид үүгээр бахархдаг.
Израил улс дөнгөж 76 настай. Бид мөн л орчин үеийн, бүрэн ардчилсан, нийгмийн иж бүрэн бүтэц рүү маш хурдтай явсан. Учир нь дэлхийн өнцөг булан бүрээс ард түмэн маань эх орондоо буцаж ирсэн. Жишээлбэл, манай аав ээж Италиас ирсэн. Би Израилд төрсөн эхний үеийнхэндээ орно. Өдгөө ихэнх иргэд Израилд төрсөн ч тэд бүгд дэлхийн янз бүрийн улс орнуудаас, тэр дундаа Европ, Латин Америк, Африк, Ойрхи Дорнодоос цаашлаад Ирак, Сири, Египет, Ливан, Мароккод байх еврей нийгэмлэгүүдээс ирсэн. Тиймээс нийгмийн бүтцийн хувьд маш сонирхолтой бөгөөд дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн ч бид бүгдээрээ израилчууд байж чаддаг. Түүнчлэн еврей цагаачид жил бүр ирдэг. Учир нь хаа сайгүй еврейн эсрэг үзэл улам бүр нэмэгдэж байгаа тул айдас төрүүлж, ихэвчлэн Франц, тэр байтугай АНУ-аас ирдэг. Тиймээс бид жил бүр шинэ цагаачдын давалгааг хүлээн авсаар байгаа тул тэднийг нийгэмд нэгтгэх нь томоохон сорилт болж байна. Өмнө нь хэлсэнчлэн 10 саяын 25 хувь нь еврейчүүд биш, арабууд буюу христийн арабууд, лалын шашинт арабууд байдаг нь 10 сая хүн амтай энэ “том сагсанд” цөөнх бүлэг олон байдаг гэсэн үг.
Түүнээс гадна нь шашингүй еврейчүүд буюу шашныг тийм ч хатуу баримталдаггүй бүлэг болон шашныг маш хүчтэй баримталдаг хэт Ортодоксууд гэж бий. Тэгэхээр өөр өөр итгэл үнэмшилтэй, шүтлэгтэй, шүтлэггүй цэргийнхэн гээд энэ нийгмийн нэгдлийг хэрхэн зохицуулах вэ гэдэг нь бидний хувьд үнэт чанар, бас том үүрэг хариуцлага юм.
"ЦЭРГИЙН АЛБА ХААХ ЗАМААР ЭМЭГТЭЙЧҮҮДИЙГ ЧАДАВХИЖУУЛАХ НЬ МАШ ЧУХАЛ"
- Израилд эмэгтэйчүүд цэргийн алба хаадаг шүү дээ. Энэ нь сайн дурынх уу эсвэл тэд заавал алба хаах ёстой байдаг уу? Цэргийн алба хаах нь эмэгтэйчүүдийн хувьд ямар давуу талтай вэ?
- Энэ нь сайн дурынх биш. Эмэгтэйчүүд заавал цэргийн алба хаах ёстой. Хэт шашинлаг эмэгтэйчүүд л цэргийн алба хаадаггүй. Тэднийг тус албаас бүрэн чөлөөлдөг гэсэн үг. Намайг цэргийн алба хааж байх үед ихэнх ангиуд, тухайлбал Агаарын болон Тэнгисийн цэргийн хүчин гэх мэт ангиуд нь эмэгтэйчүүдэд хаалттай байлаа. Гэхдээ 90-ээд оны дунд үеэс хойш буюу сүүлийн 30 гаруй жилийн хугацаанд томоохон өөрчлөлт гарч, эмэгтэйчүүд эрчүүдтэй эн тэнцүү алба хааж, тэд байлдааны цэрэг, нисгэгч, танкны командлагч, тэнгисийн цэргийн флотод шумбагч болох боломжтой болсон. Тэд бүгдийг хийж чадна. Хамгийн элит ангиудад ч та эмэгтэйчүүдийг мөн харах боломжтой. Энэ бол сүүлийн 30 жилийн томоохон өөрчлөлт юм.
Тэд цэргийн албаа хаагаад ихэвчлэн аялалд явах нь эдийн засгийн хувьд ямар ч хувь нэмэр оруулдаггүй гэсэн үг. Ер нь дэлхийн хаана ч байсан хүн 21 насандаа их сургуулиа төгсөөд ажиллаж эхэлдэг шүү дээ. Гэтэл Израилд тэгдэггүй.
Тэгэхээр энэ нь эмэгтэйчүүд цэргийн алба хааж өөрийн чадвараа нэмэх, түүнийгээ харуулах боломжийг олгож буйгаараа давуу талтай. Байлдааны болон байлдааны бус ангиудын олон эмэгтэй офицер ч командлагч байхын зэрэгцээ эрэгтэй, эмэгтэй хүмүүсийг цэрэгт нэгтгэх нь хүчин чадлыг бэхжүүлдэг. Тиймээс цэргийн алба хаах замаар эмэгтэйчүүдийг чадавхжуулах нь маш чухал бөгөөд энэ нь сүүлийн 30 жилд маш хүчтэй өрнөж байна.
Харамсалтай нь энэ дайнд маш олон эмэгтэй дайчин амь үрэгдсэн. Израил, Газын зурвасын хилийг хянаж байсан тэдгээр эмэгтэйчүүд хамгийн түрүүнд барьцаалагдсан. Дэлхий дээр олон эмэгтэйчүүд дайтаж байгаа. Энэ бол дэлхийн түүхэнд анх удаа ийм олон эмэгтэйчүүд дайнд оролцсон явдал юм. Тэгэхээр энэ бол Израилын цэргийн томоохон хувьсгал гэж хэлж болно. Цэргийн албаны анги болгонд маш олон тооны эмэгтэйчүүд нэгдсэн байдаг. Технологийн тагнуулын нэгж болох 8-200 гэдэг маш алдартай алба бий. Тэнд маш олон эмэгтэйчүүд байдаг. Тэд цэргийн албаас гараад маш сайн бизнес эрхлэгч болж, өөрсдийн компаниа нээж, цэргийн албаар дамжуулан ур чадвар эзэмшсэн нь улмаар тухайн хүний амьдралдаа амжилт гаргах боломжийг олгодог.
Зэвсэгт хүчний дайчин байсан олон эмэгтэйчүүд бизнес эрхэлдэг нь тэд үүнийг хэрхэн удирдахаа маш сайн эзэмшсэн байдаг. Тэр тусмаа манай залуучууд маш бага насандаа төлөвшиж байгааг бид бүгд харж байна. Энэ нь магадгүй тийм ч сайн зүйл биш байж болох юм. Эмэгтэйчүүд хоёр жил, эрчүүд гурван жил цэргийн алба хаадаг. Тиймээс тэд их сургуульд орохдоо 18 настай биш бусад оюутнуудаас ахимаг настай, хамгийн багадаа 21-тэй болсон байдаг. Зарим нь албаа сунгаж офицер болж цэргийн албандаа үлддэг бол ихэнх нь дэлхийгээр аялдаг.
Тэгээд их сургуульд орохдоо оюутнуудаас ахимаг буюу дунджаар 25 настай, илүү төлөвшсөн байдаг. Гэтэл нөгөөтээгүүр энэ нь манай нийгэм дэх 18-25 насны бүлгийн орон зай хоосорч, тэднээр дутагдах сул талтай. Тэд цэргийн албаа хаагаад ихэвчлэн аялалд явах нь эдийн засгийн хувьд ямар ч хувь нэмэр оруулдаггүй гэсэн үг. Ер нь дэлхийн хаана ч байсан хүн 21 насандаа их сургуулиа төгсөөд ажиллаж эхэлдэг шүү дээ. Гэтэл Израилд тэгдэггүй. Тэд цэргийн алба хааж байхдаа хорвоо ертөнцийн сайхныг үзэх боломж олдохгүй байх вий гэж боддогоос үүдэлтэй байх.
- Цаг зав гарган ярилцсанд баярлалаа.