gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     26
  • Зурхай
     6.30
  • Валютын ханш
    $ | 3581₮
Цаг агаар
 26
Зурхай
 6.30
Валютын ханш
$ | 3581₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 26
Зурхай
 6.30
Валютын ханш
$ | 3581₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Ингээд л замаа засчих байсан юм биш үү

Нийгэм
2011-07-09
0
Twitter logo
0
Twitter logo
Нийгэм
2011-07-09
Сүхбаатарын талбайн хоёр талын замыг хоёр урсгалтай болгох ажил долдугаар сарын 6-ны өглөө 06:00 цагт дуусч, нээлээ. Энэхүү ажлыг нийслэлийн өмчит "Улаанбаатар зам засвар ашиглалт" компани түргэн шуурхай гүйцэтгэж дуусгалаа. Уг замыг хоёр урсгалтай болгосноор замын хөдөлгөөний ачааллыг тодорхой хэмжээнд бууруулах нь дамжиггүй. Энэ жолооч нарт талархалтай ажил боллоо. Тэгээд ч бэлгэдлийн талаасаа нар буруу эргэлттэй байсныг өөрчилж байгаа гэх.

Үүнээс авахуулаад энэ жил нийслэлд олон бүтээлч ажил өрнөж байгаа. Тэр дундаа зам засварын ажил эрчимтэй явагдаж байна. Урьд жилүүдэд зам засварын ажил орой эхэлж, намар орой хэлтэй амтай дуусдаг байлаа. Удсаныхаа хэрээр чанартай байх ёстой байтал жил хүрэхгүй хугацаанд эвдэрдэг байв. Энэ жил тэр түүхийг давтсангүй. Энэ жилийнх шиг ажилласан бол Улаанбаатарын зам аль хэдийнэ сайхан болох байж. Зам засварын туүхэнд хамгийн эрт ажлаа эхэлсэн жил энэ байх.

Тэгээд ч хотын дарга зам засварын компанийн удирдлагуудтай аль хавар уулзаж, түс тас ярьсан. Ажил цалгардуулж, түрүү жилүүдийнх шиг юм болбол хариуцлагаа хангалттай тооцно гэдгээ ч хэлээд авсан. Нялуунаас шулуун нь дээр гэдэг шиг шүү дээ. Түүнийх нь ачаар зам засвар хурдтай, чанартай хийгдэж байх шиг байна.

Түрүү жилүүдэд 100 айлын гэгдэх замыг засах гэж хоёр он дамжаа биз. Харин энэ жил Их сургуулийн гудамжнаас "Хүнсний 1"-ийн уулзвар хүртэлх замыг ердөө л сар гаруйхан хугацаанд засаад дуусгачихлаа. Түүний хажуугаар Шар хад, "Да хүрээ" захын орчмын замыг засаад дууссан. Энэ хавийн зам иргэдийг жинхэнэ бухимдуулдаг байсан бол одоо тэр уур уцаараа өөр зүйлд гаргах хэрэгтэй болов бололтой. Бас л хурдтай, чанартай ажиллалаа.

Мөн Энхтайвавы өргөн чөлөөнөөс Жамъян гүний гудамж хүртэлх зам, Ус цаг уурын хүрээлэнгээс Цэцэг төв хүртэлх, Эрдэнэтолгойн уулзвараас Газар холдингийн уулзвар хүртэлх 600 метр авто зам, Таван шарын уулзвараас төмөр замын 396-р гарамтай уулзвар хүртэлх 700 м авто замыг засаад нээчихсэн.

Түүнээс гадна Таван шарын уулзвараас төмөр замын 396-р гарамтай уулзвар хүртэлх 700 м авто замын ажил дууссан, 22-ын товчооноос Улаанбаатар самбар хүртэлх 4.3 км авто замыг наадмаас өмнө засч, өргөсгөөд дуусгана гэсэн төлөвлөгөөтэй байгаа. За тэгээд ТЭЦ-4-ийн урд талын зам засвар гээд дурьдаад тоолоод тооцоод байвал дуусахгүй нь. Ямар ч байсан нийтдээ 73 километр зам засахаас 61-ийг нь энэ зундаа багтааж хүлээлгэж өгнө гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Эндээс үзвэл одоогийн байдлаар бараг л талыг нь засаад дуусчихсан гэсэн үг. Нэг зуны дотор 70 гаруй километр замыг засна гэдэг тийм ч чамлахаар тоо биш. Тэгэхдээ зүгээр л нэг өнгөн хучилт хийгээд байгаа юм биш. Нарийн нь дэндсэн замуудыг өргөсгөх ажлыг засварынхаа хажуугаар хийж байгаа юм.

Үүнийг нийслэлийнхэн сайн ажиллаж байна гэж хэлэхгүй өөр юу гэх вэ дээ. Ерөнхийдөө намар гэхэд нийслэлчүүд бид энхэл донхилтой замаар явдаг байснаа мартах тийшээ л хандах байх. Засах ёстой бүхий л замаа засаад дуусч байгаа болохоор тэгж хэлж болно. Зөвхөн зам гэлтгүй Тэрэлжийн гүүрийг ашиглалтад өглөө. Хэдий гүүр барих ажил 2008 онд эхэлсэн ч энэ зун дуусч байгаа нь бас л тохиол. Гэхдээ энд тэнд эвдэрхий зам үлдэхгүй гэж байгаа юм биш. Нэг зунд багтааж засч чадахгүй юм чинь үлдэх нь ойлгомжтой. Тэр дундаа энэ жилийнх шиг их бороотой зун бүр ч амжихгүй шүү дээ. Тийм болохоор дараа жилээс засахад үлдээхээс биш яах вэ дээ. Ирэх жил ч энэ эрчээрээ ажиллавал засах зам үлдэхгүй болно биз.

Ямар ч байсан энэ жилийн зам засварын ажил эрчтэй, хурдтай явж байгаад иргэд ам сайтай байгаа. Түрүү жилүүдийнх шиг хэл ам гарсангүй. Тиймээс нийслэлийнхэн минь ажиллаад бай, ажиллаад бай. Замаа ч гэсэн засаад бай, засаад бай.

Н.Пунцаг

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан