gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     12
  • Зурхай
     9.16
  • Валютын ханш
    $ | 3594₮
Цаг агаар
 12
Зурхай
 9.16
Валютын ханш
$ | 3594₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 12
Зурхай
 9.16
Валютын ханш
$ 3594₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Эрдэс баялгийн музейгээр зочилсон хэнд ч эх орноо хайрлах сэтгэл төрнө

2011-04-25
0
Twitter logo

Монгол нутагт нүүрсний 12 сав газар бий 

Ж.Лхамсүрэн эрдэмтний хэлсэн энэ үг үнэхээр үнэн юм. “Мянга сонсохоор нэг үз” гэдэг дээ. ШУТИС-ийн Төв номын санд байрлах Геологи, эрдэс баялгийн музейн хаягийг хальт хяламхийгээд хажуугаар нь өнгөрч байсан бол эрхэм та энэ үгийг заавал эргэцүүлээрэй. Саяхны нэгэн өдөр  тус музейг сурвалжлах боломж олдов.

Монгол улсын хэмжээнд ”Эрдэс баялгийн” гэх тодотголтой цорын ганц музейд зорьж очсоны хэрэг юусан билээ. Хэзээний ажил хэрэгч, няхуур нямбай Ж.Лхамсүрэн доктор энэ музейг бараг хагас зууны турш удирдаж, ”Эрдэнэсийн сан”-г баяжуулж яваа хүнийхээ хувьд бидэнд үзмэрүүдээ өөрөө тайлбарлаж өгсөн юм. Ашигт малтмал, үнэт чулууны дээж судлал талдаа түүнийг “нэвтэрхий толь” гэж үнэлэгсэд цөөнгүй бий.
   
Гэгээтэй саруулхан танхимд музейн үзмэрүүдийг тус тусад нь ангилж, шилэн хоргонд байрлуулжээ. Монголын дөрвөн зүг, найман зовхист нутаг орноо “төлөөлөн орших” эрдэс баялгийн дээжис нүд унагам гоёмсог өнгө төрх, хэлбэр дүрстэй.

Музейн хананд өлгөөтэй ашигт малтмалын ордуудын тэмдэглэгээ бүхий томоохон газрын зураг дээр бидний яриа эхлээд төвлөрөв. Дугуй шар, тод улаан өнгөөр Монголын нутаг дэвсгэр дэх алтны ордын илрэлүүдийг тэмдэглэжээ. 200-300 орчим орд илрэл тэмдэглэгдсэний дотор 1900 онд Ерөөгийн сав газарт Бельги, Франц, Америк, Хятадын алтны компаниудын арваад жилийн хугацаанд 10 гаруй тонн алтыг хэрхэн  олборлож байсныг энэхүү зургаас хараад л ойлгочихно.   

Алаг тарлан, хөх ногоон гээд янз бүрийн өнгө сүлэлдсэн, сонин бүтэц хэлбэртэй хайлуур жоншны томоохон хүдрүүдийг музейд тусгайлан байрлуулжээ. Хайлуур жонш гэхээр уншигч танд тийм ч танил бус сонсогдож магадгүй. Үүнийг химийн үйлдвэрт голдуу хэрэглэдэг юм байна. Хайлуур хүчил гэж аюултай эд бий. Энэ хүчлийг шилэн саванд хийх юм бол тэр дороо цоолоод урсчих идэмхий бодис. Тийм болохоор химийн лабораторид тусгай саванд хадгалдаг гэнэ. Бэрхийн хайлуур жоншны уурхай гэж том орд газар байдаг. 1950-иад оны үеэс Оросын геологичид энэ ордыг судалж тогтоосон бөгөөд одоо нөөц нь бараг шавхагджээ. Музейн захирлын хэлснээр, Дорноговийн хойд нутаг, Дорнодын сав газар, Хэнтий аймагт нээгдсэн хайлуур жоншны хэдэн арван ордыг одоо ч ашиглаж байгаа бөгөөд нийтдээ Монголын нутаг дэвсгэрт хайлуур жоншны 600 гаруй илрэл буй аж. Гэхдээ дэд бүтэц хөгжиж буй газруудын ойр орчимд 50 гаруй ийм ордод  олборлолт явуулж байгаа гэсэн. Тэгээд ч манай улс хайлуур жоншны нөөц болон олборлолтоороо дэлхийд дөрөвдүгээрт ордог. Хайлуур жоншийг үзмэртээ эрхэмлэн залсны учир ийм гэнэ.  

Тавантолгой коксжих нүүрсний ордын загвар өөрийн эрхгүй анхаарал татав. Үүний  хажууханд шилэн хорго дотор том, гонзгойдуу хэлбэртэй нүүрс тавьчихаж. Энэ бол нүүрсний дээж хэсэг.  Өнөө бидний яриад байдаг коксжих нүүрс, чулуун нүүрс, хүрэн нүүрсийг төрөл бүрээр нь эндээс харж болох нь. Монгол нутагт нүүрсний 12 сав газар бий гэнэ. 300 гаруй сая жилийн тэртээд Монгол орон өнөөгийнхтэй огт адилгүй, ой модоор өвч бүрхэгдсэн байж. Он цагийн уртад энэхүү   ой моддоос үүссэн нүүрсний давхарга бүрэлдэн бий болжээ. Нүүрсний орд ямар давхарга, бүтцээс бүрддэг, аль хэсгийг нь олборлох боломжтой байдаг гээд мэргэжлийн нарийн ухагдахууныг энгийн хүн ойлгохоор зураглан өгүүлсэн хэсэг “Нүүрсний буланд” байх аж.

Нүүрсний дээжүүдийн дэргэд шатах занар гэж сонин чулуулаг байна. Монголчууд шатах занарыг амьдрал ахуйдаа хэрэглэж байсан удаагүй гэж музейн захирал ярилаа. Шатах занар Дундговь болон говийн нутгуудад элбэг байдаг аж. Нимгэхэн, хуурдаг их сонин биет бөгөөд шүдэнз зурах төдийд л шатдаг. Энэ нь давирхайлаг бодис агуулдагтай холбоотой юм байна. Эрт дээр үед Балтийн тэнгисийн орнууд шатах занарыг нэрж, бензин гаргаж авдаг байжээ. Бензин гэснээс газрын тосны дээжийг шилэн лонхонд хийгээд хадгалчихаж. Энэ нь 1950-1960 онд Дорноговийн Зүүнбаянд Цагаан элсний нефтийн ордыг илрүүлж, улмаар 2000 гаруй метр гүн өрөмдсөний эцэст  гаргаж авсан газрын тосны дээж гэдгээрээ үнэ цэнэтэй зүйл.

Монголчууд түүхэндээ анх удаа газрын тос гаргаж авсан нь энэ. Манай улсад анх удаа газрын тос нэрэх заводыг Оросын технологиор байгуулсан бөгөөд энэ завод эх орныхоо бензиний хэрэгцээний талаас илүү хувийг 20 жилийн турш хангасан тухай сонирхолтой мэдээлийг энд сонсов. Зүүнбаянгийн нефть маш өтгөн, лааны тосоор баялаг байж. Нефтийн нөөц багасаад олгойдохоо болихын цагт заводыг хаажээ. Зүүнбаянгийн нефтиэс гадна Тамсагаас гарч байгаа шингэн нефтийн дээжийг ч үзмэртээ залжээ.

Оюутолгойн орд газрын тухай тусгай булангийн  танилцуулгаар музей дотор “бяцхан аялал” үргэлжлэв. Тус ордыг 30 гаруй жилийн өмнө Монголын геологичид хэрхэн судалснаас авахуулаад өнөөдөр 600, 800, 2000 метрийн гүнээс гарган авч байгаа дээжүүд музейн үзмэр тавигджээ. 1186 метрийн гүнээс гаргаж авсан  алтаар баялаг цоохор хүдэр энд байна. Цоохор хүдэрт агуулагдах алт яг л  шигтгээ мэт гялалзан тун ч чамин харагдах юм.

Тэрэлж орчимд 7500 килограмм болор чулуу олджээ
Геологи, эрдэс баялгийн музейд монголчуудын уламжлалт өнгөт эрдэнийн чулуу гэгддэг мана, гартаам, хас, молор, болор эрдэнэ, биндэръяа, анар, чүнчигноров, ногоон хаш гээд  нүд хужирлам гоёмсог чулуунууд төрөл зүйлээрээ байна.

Тодруулж хэлбэл, Төв аймгийн Горхийн боржингийн усан ба утаат болор, Дорноговь, Хэнтийн флюоритын ордуудын хүдэр, Ховд аймгийн Бодончийн ордын гялтгануурын том хуудаслаг талст, Увсын Шүдэн уулын жамц давс, Хантайширын нурууны серпентин зэрэг эрдсийн томоохон цул дээжээр  музейн үзмэрийг баяжуулжээ.  

Гарын уртай хүмүүс ховор нандин чулуулгуудыг  элдэв  ан амьтны дүрстэй болгон зорж сийлэн музейд өгсөн нь цаанаа л нэг донжтой харагдана. Байгаль дэлхий өөрөө ямар гайхамшигтай “урлаач” юм бэ гэдгийг энд тавигдсан үзмэрүүдээс харж болно. Шавааралдаж ургасан усан болор талстыг харсан хэн ч болов энэ үгтэй санал нийлнэ гэдэгт эргэлзэх зүйл алга.    

Тэрэлжийн ойролцоо дэлхийд ховорт тооцогдох болор чулууны  уурхай байжээ. 19 дүгээр зууны үед хятадууд тэндээс их хэмжээний болор олборлож, ашиг хонжоо олж байсан нь түүхийн шарласан хуудсанд үлдэж.

1961 онд Ж.Лхамсүрэн гуай геологийн ажлаар явж байхдаа тэндээс 7500 кг жинтэй болор чулуу олжээ. Монголд бүү хэл, дэлхийд ч ийм том хэмжээтэй болор ховор олдож байжээ. Уг болорыг Улс хувьсгалын 50 жилийн ойгоор наадмын талбайд авчирч тавиад дараа нь Хүүхдийн парк руу шилжүүлэх гэж өргөхдөө унагаад хагалчихсан юм байна. Тэгээд хэсэг бусгаараа алга болоод дуусчээ. Өдгөө Ж.Лхамсүрэн эрдэмтний аварга болорын хажууд зогсож авахуулсан гэрэл зураг л музейд үлдэж. Казахстанаас 10 гаруй тонн, Бразилиас 40 тонн болор олдож байсан нь тухайн үедээ дэлхийн эрдэс баялгийн ертөнцийг шуугиулж байсан гэдэг. Болор онцгой чанартай чулуу. Цахилгаан орон үүсгэхээс гадна даралтын хүчээр цахилгаанждаг, хэлбэлздэг  өвөрмөц шинжтэй.

100 гаруй жилийн өмнө энэ шинж чанаруудыг нь тогтоосны дүнд телефон холбоо үүсч, сүүлдээ техникийн нарийн багаж, даралт хэмжигчид болорыг ашиглах болжээ. Сансарт нисч яваа нисгэгчийн цусны даралтыг хэмжин эх дэлхийд дамжуулахад болор л гол үүрэг гүйцэтгэдэг. Сүүлийн үед үүнийг алсын зайд мэдээлэл дамжуулдаг мяндсан оптикт ашиглаж эхэлсэн гэж байгаа. Энэ нь мэдээллийг секундэд 300 мянган км-ийн хурдтай тархаах боломжийг бий болгодог аж.

Говьд тааралддаг чулуужсан мод, чулуужсан амьтнаас эрт галавын үе, өөрөөр хэлбэл олон сая жилийн тэртээх түүхийг энэ музейгээс “уншиж” болно. Галав эртийн үед  Монгол нутагт ямар ургамал, амьтан оршиж байв, тухай үеийн газар зүйн орчин, цаг агаар ямар байв гэдгийг музейг зорьж ирсэн хүн л ойлгох биз ээ.

Чулуужсан моддыг сүүлийн үед түүж гаргаад сүйтгэх тохиолдол бишгүй л гарч  байгаа. Уг нь энэ нь олон зуун сая жилд л заяадаг байгалийн түүхийн дурсгал юмсан. Чулуужсан модыг зүсэхэд хамгийн нарийн зураг, хээ хуар гарч ирдэг. Түүнийг “унших” нэн сонирхолтой шүү гэж Ж.Лхамсүрэн гуай ярьж байна. Дорноговь аймгийн Мандах сумын нутагт Сүйхэнт гэж чулуужсан мод ихтэй, байгалийн үзэсгэлэнт газар бий. Элсэн дороос ургасан чулуужсан моддыг чухам тэнд л “амьдаар” нь харах боломжтой. Моддын холтос энэ тэр нь цагийн уртад цахиур, мана зэрэг чулуу болон хувирчээ.

Цэнхэрмандалын уурхай энд яг л “дүрээрээ” байна. Уурхайг дуурайлгаж хийсэн загвар  орд газрын бодит түүхийг кино шиг л харуулна. Дэлхийн II дайны үеэс уг ордыг олборлож эхэлжээ. Ерөөс Цэнхэрмандал сумын хойд талд орших Баян модны амны дагуух голын элсэнд харлаж тогтсон хэсэг бол тэр чигээрээ цагаан тугалгын хүдэр гэнэ. Энд хүнд хар эрдэсийг хайлуулж, цэвэр цагаан тугалга гарган авч байжээ. 1950-иад оны үед энэ уурхайн хүдрийг олборлож  тээвэрлэхэд 1100 самосвал цуваагаар явдаг байсан гэхээр ямархуу хүчин чадалтай уурхай байсан нь ойлгомжтой. Бүр таван том баяжуулах фабрик байсан гэж байгаа. “Манай цагаан тугалга Оросуудыг дэлхийн II дайнд ялалт байгуулахад томоохон хувь нэмэр оруулсан юм шүү” гэж музейн захирал хуучлав.

Асгат, Лугийн гол, Баян модот, Цавын ордуудын загварууд ч мөн  л цаг цагийнхаа түүхийг өгүүлэн энд байршжээ.    

Монголит, Онгонит, “Армстронгит”...
Анарын бөөрөнхий талстууд энд ёстой л янз бүрээрээ байна. Анар өөрөө занар чулуун дотор шигтгээ маягтай байдаг сонин  чулуу аж. Алтайн нуруунд анар чулуу нэн   элбэг. Уулын чулуу өгөршөөд, бутарч сарнихаараа хатуу эрдэс буюу анар  болж, улмаар асгасан шагай шиг тархсан байдалтай  байдаг гэнэ.  Мана гартаам чулуу ч мөн  говь нутагт  элбэг байдаг. Мана гартаамын өлгий нутаг Дорнод, Хэнтийн өмнөд хэсгээс эхлээд Өмнөговь руу үргэлжилдэг аж. Тэр тусмаа,  Дорноговийн Далантүрүүний орчмын газар мана гартаамын жинхэнэ орд л гэсэн үг. Эднийг түүж авчраад, боловсруулаад хөндлөн зүсэхээр маш гоё хээ хуар, угалз гарч ирдэг байна. Мана гартааман хөөргүүд ч музейд байна. Нэрлээд байвал  нүд хужирлахаар иймэрхүү чулуун үзмэрүүд энд зөндөө байх аж.   

Музейн хамгийн сонирхолтой үзмэрүүдийн нэг нь шинэ эрдсүүдийн булан. Шинжлэх ухаанд шинээр нээгдсэн, зөвхөн Монгол нутгаас олдсон гурван эрдэс энд байна. “Онгонит”, “Монголит”, “Армстронгит” гэсэн гурван эрдсийг Ж.Лхамсүрэн эрдэмтэн танилцууллаа. Эдгээрийг өмнө нь шинжлэх ухаанд олдож байсан эрдсүүдтэй харьцуулахад огт өөр найрлага бүтэцтэй тул шинэ эрдэс хэмээн ийн нэрлэжээ.  Монголын нутаг дэвсгэрийн хэлбэрээр дүрсжүүлэн тавьсан толботой, цайвар боржин маягийн чулуулаг нь онгонит.  Төв аймгийн Онгон хайрханы орчмоос уг чулуулаг олдсон учир “Онгонит” гэж нэрлэжээ.

Харин үүнээс арай томхон хэмжээний, бор хүрэвтэр өнгөтэй нь “армстронгит” бол ягаавтар өнгөтэй эрдэс нь “Монголит”. Оросын шинжлэх ухааны экспедицэд ажиллаж байсан Сибирийн геологичид 1978 онд “Монголит”-ыг анх олж илрүүлжээ. Ерөөс  энэ хоёр эрдсийг Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дахь боржин чулуу элбэгтэй газраас олсон гэнэ. Цахиур болон ховор металлын найрлагатай эрдсүүд гэдгээрээ өнөөг хүртэл  өөр улс орноос олдоогүй чулуулгууд.        
 
Зэс молибдений хүдэр, аранжин зэс, оюу, газрын ховор элемент, галт уулын чулуу, динозаврын чулуужсан яс, шохойн чулуу, гантиг, төмөр, мангаан, хромын хүдэр, цайрын хүдрийн дээжис, вольфрам, ховор шорооны төмөрлөгийн хүдэр гээд энэ музей Монгол орны эрдсийн түүхийг бүхэлд нь өгүүлж байна.  

Ж.Лхамсүрэн: Сургалтын чанартайгаар музей ажиллуулсан болохоор холимог маягийн үзмэртэй
ШУТИС-ийн Геологи, газрын тосны сургуулийн Геологи-минералогийн шинжлэх ухааны доктор, профессор Ж.Лхамсүрэнтэй ярилцлаа.   

-Геологи, эрдэс баялгийн музей хэдэн онд байгуулагдсан юм бэ? Та үүх түүхээс нь товчхон ярина уу?
-Монгол орны эрдэс баялгийн бүх төрөл зүйлийг олон түмэнд харуулдаг музей бол манай музей. Монгол улсын их сургууль дээр геологийн салбар байгуулагдсан 1962 оны үеэс музейн  үндэс суурь тавигдаж, 1967 оноос  олон түмэнд үүдээ нээсэн. Монголын геологичид эх орныхоо өргөн уудам нутагт геологийн судалгаа, шинжилгээ, эрэл хайгуул хийж явахдаа олсон эрдэс баялгийн дээжүүдийг цуглуулж, тэр цуглуулгаараа музей байгуулсан юм.

-Музейн үзмэрээ хэрхэн баяжуулдаг вэ?
-Манай улсад алт, мөнгө, зэс, төмрийн хүдэр, хайлуур жонш, нүүрс гээд тоолбол 80 гаруй нэр төрлийн ашигт малтмалын 7000 гаруй орд илрэлт газар мэдэгдээд байгаа. Эдгээрээс дээжилсэн хүдрийн баялаг, ашигт малтмал, өнгөт эрдэнийн чулууны бүх төрөл зүйлсээс бүрдсэн нийт 3000 орчим үзмэр музейд бий. Урин дулаан цагт бид өөрсдөө эрдэм шинжилгээний ажлаар хөдөө орон нутгаар явдаг юм. Гадаадын мэргэжилтнүүдтэй сургууль хоорондын хамтарсан экспедици гарган, ерөнхий геологийн судалгаа  хийж, тэндээсээ сонирхолтой эрдэс материалуудыг цуглуулдаг. Үүнээс гадна геологичид өөрсдийн ажиллаж байгаа уурхай, орд газруудаас олсон эрдэс баялгийн дээжүүдээ музейд авчирч өгдөг.   

-Эрдэс баялгийн дээжүүдийг музейд ямар шалгуураар авч тавьдаг вэ?
-Ер нь олборлох, уурхайлах юм уу, хайгуул, геологийн зураглалын ажлын явцад музейд тавих дээжүүдийг тогтоодог. Гантиг байлаа гэхэд бүхэл бүтэн уул нурууг бүтээсэн тэр олон чулуулаг, эд зүйлүүд дотроос сонгох жишээтэй. Түүний дараа ашигт малтмалын эрдсийн онцлог шинж чанар болон хэрхэн бүрэлдэж буй болсныг тогтоодог. Хамгийн чухал нь эрдсийн шинж чанар.

-Музейн үзмэрүүдийн хадгалалт хамгаалалт хамгаас чухал. Энэ тал дээр шаардлагын түвшинд байж чадаж байна уу?
-Музей маань ШУТИС-ийн Төв номын сангийн байранд нүүж ирээд бараг нэг жилийн нүүр үзэж байна. Шинэ байр дажгүй. Гэхдээ үзмэр энэ тэрээ байрлуулахад өмнөхөөсөө орчин нөхцөл ондоо. Үүнээс шалтгаалж бүх үзмэрээ шинэчилж янзлах гээд ажил нэлээд гарсан. Өрөө тасалгааны хувьд хуучнаасаа нэг их өргөжөөгүй. Үнэндээ бусад музейд тавигддаг шаардлагын түвшинд ажиллаж чадахгүй л байна. Халуун хүйтний хэмжээг тохируулдаг багаж хэрэгсэлтэй, цонхнууд нь хаалт хамгаалалттай гэхчлэн зохих шаардлагуудыг хангасан байдаг юм билээ, бусад музейд.  Музейд фонд их чухал. Адил төстэй үзмэрүүд байлаа гэхэд хоёр нь фонддоо, нөгөө хоёр нь үзмэртээ тавигдах зэрэг тогтсон нарийн горимууд бий л дээ. Харин бид энэ байгаа нөхцөлдөө зохицуулаад л үйл ажиллагаа явуулж байгаа. Өөрөөр хэлбэл, сургалтын чанартай музей ажиллуулж ирсэн болохоор нэлээд холимог маягийн үзмэрүүдтэй л дээ.  

-Үзмэрүүд даатгалтай юу? Зохих ёсны үнэлгээ хийгдсэн үү?
-Зохих ёсны үнэлгээнүүд бий. Давтагдашгүй үнэт үзмэр, ердийн үзмэр гэж ангилаад үнэлдэг журам байдаг юм. Үзмэрүүд маань бүгд өөрийн гэсэн паспорттой.

-Музейг сонирхож ирж үздэг хүмүүс хэр их вэ? Судалгааны чиглэлийн хүмүүс нэлээд сонирхоно биз?
-Ер нь ШУТИС-ийн дэргэдэх Геологи, уул уурхайн сургууль,  МУИС-ийн Геологи, газар зүйн салбар зэрэг цөөнгүй газрын багш, оюутнууд энд судалгаа шинжилгээгээ хийж, хичээл сургалтаа явуулдаг. Манай музейг жилдээ 10000-15000 хүн үзэж сонирхдог юм. Сүүлийн үед улс орон даяараа уул уурхай гэж ярьж байгаа болохоор ч тэр үү, музей сонирхож ирэх хүмүүсийн тоо илт нэмэгдэж байгаа. Эх орныхоо эрдэс баялгийг үзэж сонирхож байх хэрэгтэй. Музейд ирсэн хэнд ч  эх орноороо бахархах  сэтгэл төрнө.   

-Музейн гадаад харилцаа хэр вэ? Эрдэс баялгийн дээжийн солилцоо хийдэг үү?  
-Музей хоорондын солилцоо гэж бий. Тухайн улс өөртөө байхгүй сонирхолтой дээжүүдээ манайхаас солилцоо маягаар авах тохиолдол гардаг. Гэхдээ бид музейн үзмэрүүдээ худалддаггүй. Олон тооны, хоорондоо адилхан дээжүүдийг бол худалдаж болно л доо. Манай үзмэрүүд гадаад улсад эх орныхоо  сурталчилгаа болдог. Ирэх зун гэхэд Японы Нагоя хотод болох “Их Монгол” үзэсгэлэнд бид оролцоно. Эрдэс баялгийн музейн үзмэрүүдийн хувьд гадны үзэсгэлэнд оролцоход жаахан төвөгтэй. Бусад музейтэй адил дандаа хувцас, хунар юм уу, хөнгөн зөөлөн материалаас бүрдсэн үзмэр, эд өлгийн зүйл биш болохоор тээвэрлэхэд асуудал гардаг. Хоёр гуравхан ширхэг чулуу нь 100-150 кг болчих гээд амаргүй л дээ.  

-Одоо Геологи, эрдэс баялгийн музейд хэдэн хүн ажиллаж байна вэ?

-Музейн захирал, эрхлэгч гэсэн хоёр хүн л ажиллаж байна.

Г.Идэрхангай

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан