Жил бүрийн хоёрдугаар сарын 23-нд Орос улсад “Эх орноо хамгаалагчдын өдөр”-ийг тэмдэглэдэг бөгөөд энэ нь Оросын цэргийн баяр юм. Цэргийн баярыг тэмдэглэх журам Орост 1918 оноос эхэлжээ.
Энэ өдрийг тохиолдуулан Москва болон Оросын олон хотод ёслолын жагсаал, үзэсгэлэн, концерт, баярын үйл ажиллагаанд зориулсан театрчилсан тоглолтууд болж байгаа бөгөөд ОХУ-ын Зэвсэгт хүчний нэгдэл, хэсгүүдэд хоёрдугаар сарын 23-нд ёслолын жагсаал хийдэг уламжлалтай.
Мөн энэ үдэш эх орныхоо төлөө амиа өргөсөн хүмүүсийн дурсгалд 1000 орчим буу, салютын төхөөрөмжөөр нэгэн зэрэг 30 удаа салют буудаж хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай аж.
Эх орноо хамгаалагчдын өдөр Оросын ард түмэн жагсаалд байгаа эсвэл байсан цэрэг эрсийн ар гэрийнхэнд, мөн цэрэг-интернационалчид, флот, армийн цэргийн албан хаагч, ахмад дайчдад талархан, хүндэтгэл үзүүлдэг.
Ахан дүүсийн холбоотой манай хоёр улсын хувьд жил бүрийн энэ өдөрт зориулж Монгол Улсын газар шороо тусгаар тогтнолын төлөө амь бие үл хайрлан тэмцэж явсан зөвлөлтийн дайчдадаа хүндэтгэл үзүүлж Зөвлөлтийн дайчдын хөшөө болон, Жуков жанжны хөшөөнүүдэд цэцэг өргөдөг уламжлалтай билээ.
Энэ жил ч уламжлал ёсоор ЗХЖШ-ын дарга дэслэгч генерал Ц.Бямбажав, БХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга, хошууч генерал М.Борбаатар, ЗХЖШ-ын дэд дарга, бригадын генерал Б.Баярмагнай болон БХЯ,ЗХЖШ-ын удирдлагууд, Монгол улсад суугаа элчин сайдын цэрэг агаарын атташе, ахмад дайчид хүндэтгэлийн арга хэмжээнд оролцлоо.
М.Жаргал