gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     24
  • Зурхай
     7.05
  • Валютын ханш
    $ | 3584₮
Цаг агаар
 24
Зурхай
 7.05
Валютын ханш
$ | 3584₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 24
Зурхай
 7.05
Валютын ханш
$ | 3584₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Жанжин Д.Сүхбаатарын түүхийг гуйвуулсан гэв

Нийгэм
2011-02-23
0
Twitter logo

Жанжин Д.Сүхбаатарыг хятад хэмээн гүтгэсэн баримтат киноны талаар МАН-ын нарийн бичгийн дарга Ц.Сүхбаатар өчигдөр сэтгүүлчдэд мэдээлсэн юм. Учир нь өнгөрөгч долоо хоногийн амралтын өдрүүдэд “TV 9", "С1" телевизээр "Д.Сүхбаатар жанжны үнэн түүх" нэртэй баримтат кино цацагдсан аж.

Энэ кинонд Д.Сүхбаатар жанжныг хятад гаралтай, хувьсгал хийгээгүй гэж үгүйсгэсэн байна. МАН-ын нарын бичгийн дарга Ц.Сүхбаатар "Баримтат гэж цацагдсан уг кино 1921 онд Ардын хувьсгал хийсэн Д.Сүхбаатар жанжны үйл хэргийг үгүйсгэсэн. Мөн хятад гаралтай гэж удам судраар нь доромжилсон. Цаашлаад түүхийг бүхэлд нь гуйвуулсан кино гарлаа. Олон иргэн уг киног үзэж уурлаж бухимдан, өөрсдийн санал бодлоо бидэнд явуулсан байгаа.

Монгол Улсын иргэн бүр улс эх орноо хамгаалж авч үлдэж чадсан Д.Сүхбаатар жанжны гавъяаг мэдэж байгаа. Мөн Үндэсний түүхийн архивт тодорхой баримтууд хадгалагдаж үлдсэн. Уг киног хийсэн хүмүүс 2008 оны долдугаар сарын нэгэнд МАХН-ын төв байр шатахад түүхийн баримт материалууд устсан гэж андуурч байна. Киног хийсэн гэх "Даяар Монголын ариун голомт" хөдөлгөөн, "Монголын бодит түүхийн нийгэмлэг" хөдөлгөөнийг ил гарч яагаад ийм кино хийснийгээ олон нийтэд тайлбарлахыг бид шаардаж байгаа" гэж хэлсэн юм.

Мөн уг хурал дээр Шинжлэх ухааны доктор Т.Намжим "Д.Сүхбаатар бол Ардын хувьсгалыг ялалтанд хүргэсэн. Монголын төр засаг унасан, тал бүрээс цөмрөн орж ирсэн гадаадын цэргийн хүчинд ард иргэд дарлуулж байх тэр үед Монголын хэсэг эх оронч залуусын хүчин чармайлтаар хоёр нууц бүлгэм байгуулагдсан юм. Тэрхүү хоёр бүлгэм 1920 оны зургадугаар сарын 25 -нд хамтран хуралдаж, Монгол ардын нам байгуулагдсан түүхтэй. Үүний үр дүнд манай улс өдий зэрэгтэй явж байгаа билээ. Тиймээс түүх судлаачид бид Д.Сүхбаатарын талаар үнэн зөвөөр нь ойрын үед түүхэн баримтат кино хийх болно" гэж хэлж байсан юм.

Уг хурал дээр жанжны удам угсааны хүн болох Цагаан дээлт Хандын төрөл Ц.Хүрэлсүх мөн ирсэн байлаа.

Тэрбээр "Д.Сүхбаатарын эцэг Дамдин 1860 онд Сэцэнхан аймгийн Ёст бэйсийн хошуунд төрсөн юм. Түүний өвөг эцэг нь Төгөө, өндөр эцэг нь Элбэг, Хуланц эцэг нь Алтангэрэл гээд би таваас долоон үеийг нэрлэж чадна. Манай удам судрыг Хятад гаралтай гэж гүтгэн доромжилсонд гомдолтой байна" гэж онцлон хэлж байсан юм.

Монголын ард түмний агуу их хүү, эх оронч жанжин Д.Сүхбаатарын байгуулсан түүхийг санаатай гуйвуулсан хүмүүсийг ойрын хугацаанд олж илрүүлж шүүхэд өгөх юм байна.

Мөн Д.Сүхбаатар жанжны хөшөө 1946 онд анх төв талбайд сүндэрлэх болсон. Харин 1990 оноос хойш хөшөөг засварлах шаардлагатай байсан тул зайлшгүй тохиолдлоор шинээр ахин бүтээх хэрэгтэй болсон аж. Шинэ хөшөөг дараа сарын нэгэнд буюу Эх орончдын өдрөөр хуучин сууринд нь залах юм байна. Харин хуучин хөшөөг төрсөн нутагт нь байрлуулах аж.

Л.Алтанхишиг http://www.niigmiintoli.mn/

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан