gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     26
  • Зурхай
     7.08
  • Валютын ханш
    $ | 3584₮
Цаг агаар
 26
Зурхай
 7.08
Валютын ханш
$ | 3584₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 26
Зурхай
 7.08
Валютын ханш
$ | 3584₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Н.Гэрэл: Тамхины тухай хуулийг шинэчлэх шаардлагатай

Эрүүл мэнд
2011-10-07
0
Twitter logo

Нийслэлийн мэргэжлийн хяналтын ерөнхий газраас сарын хугацаанд тамхины хор хөнөөлтэй тэмцэх, түүгээр үйлчлүүлэх, зарж борлуулах хяналтыг чангатгах сарын хугацаатай аян зохиож байгаа аж. Ингээд улсын ахлах байцаагч Н.Гэрэлтэй ярилцлаа.

-Тамхины эсрэг аянаараа ямар ажил өрнүүлж байна вэ?
-Хамгийн түрүүнд тамхины хяналтын тухай хуулийг яаралтай шинэчлэх хэрэгтэй. Анх энэ хуулийг 2005 онд баталсан байдаг. Гэтэл зарим зүйл, заалт нь хэрэгждэггүй тал бий. Тиймээс эдгээр заалтуудад нэмэлт өөрчлөлт оруулж, бодит амьдралд ойр болгох шаардлагатай. Мөн тамхинаас гарах, хорт зуршлаас ангижрах хөдөлгөөн, аян өрнүүлэх нь нэн тэргүүний авч хэрэгжүүлж буй алхмын нэг. Мөн энэ удаад хамрах хүрээгээ илүү өргөн, бодит ажил хэрэг болгох шаардлагатай.

-Тамхи зарж борлуулж буй цэгүүдэд ямар арга хэмжээ авч байгаа вэ?

-Гудамжинд ил задгай тамхи ширхэглэн зардаг иргэдийн үйл ажиллагааг таслан зогсооход нэлээд хүндрэлтэй зүйлс их байна. Жишээлбэл, тухайн иргэн тамхи зарж борлуулсан мөнгөөр амжиргаагаа залгуулдаг байх нь бий. Тэр ч бүү хэл шалгалтаар явж байгаа улсын байцаагчдын өөдөөс хүчтэй эсэргүүцэл үзүүлэх, гар хүрэх явдал ч байдаг. Мэдээж нэг талаар орлогын эх үүсвэрийг нь хязгаарлаж байгаа нь эргээд тухайн иргэнд сөрөг нөлөөтэй.

Мөн гудамжинд ил задгай тамхины худалдааг ганц өдрийн дотор хязгаарлаж, таслан зогсоочихно гэж ойлгож болохгүй. Үнэхээр худлаа зүйл болно. Гэхдээ богино хугацаанд хязгаарлах боломж бий. Юу гэхээр, мэргэжлийн хяналт, цагдаагийн хэлтсийн хэдхэн албан хаагчдын үйл ажиллагаанаас илүүтэй ард иргэдийн оролцоо, ухамсрын асуудал чухал. Хуулиндаа ч байдаг. Аж ахуйн нэгж, иргэд байгууллага бух нийтээр эрх, үүргээ ухамсарлаж тамхины хэрэглээнд хязгаарлалт тавих боломж бий.

-Үр дүнгийн хувьд хэр байгаа бол?

-Сая бид хэд хоногийн турш Налайх, Багануур дүүргийн хэмжээнд нэгдсэн шалгалт хийлээ. Тэгэхэд маш сайн үр дүн харагдсан. Далд тандалтын байдлаар буюу үйлчлүүлэгчийн журмаар ширхгийн тамхи худалдаж авахаар очиход дэлгүүр, үйлчилгээний цэгүүд бүгд татгалзсан. Тиймээс бодит үр дүнгээ өгч эхэлж байна гэсэн үг. Мэдээж хүн амын нягтшил, төвлөрөл ихтэй нийслэлийн хэмжээнд энэ ажлын үр дүнг давтах хэрэгтэй. Ингэхэд хороо, дүүргийн Засаг дарга, холбогдох албан тушаалтнуудын үүрэг, оролцоо чухал гэдгийг дахин онцолмоор байна.

-Дан ганц төр, захиргааны байгууллага гэлтгүй хувийн хэвшлийнхэн ч аян нэгдэх нь чухал байх?
-Тэгэлгүй яахав. Байгууллага, аж ахуйн нэгжүүд ажлын дотоод орчин нөхцөлдөө тамхины эсрэг бодлого хэрэгжүүлэх шаардлагатай. Мөн байгууллага бүр тамхи татдаг тусгай өрөө гаргадаг жишиг тогтоох хэрэгтэй. Энэ нь нэг талаар хүний эрхийг хүндэтгэнэ гэсэн үг.

-Бид барууны орнуудаас жишээ авах ёстой юм болов уу. Герман, Франц хэдхэн жилийн өмнө гудамж, талбайд тамхи татахыг хориглосон нь үр дүнгээ богино хугацаанд өгсөн шүү дээ?
-Энэ тал дээр хуулийн төсөл боловсруулж, санал өгнө. Харин шийдвэр гаргах түвшинд батлагдах эсэхийг нь сайн мэдэхгүй. Гадны орнууд гудамж талбайдаа хүртэл татдаггүй нь үнэхээр сайшаалтай. Бидэнд ч мөн боломжгүй зүйл байхгүй.

-Өсвөр насныхан тамхийг шохоорхох боллоо. Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын системд тамхины хор хөнөөлийн талаарх хичээлийг боловсронгуй болгох шаардлагатай болов уу?
-Тийм ээ. Зөв асуулт байна. Өчигдөр (уржигдар) бид тамхины хор хөнөөлийг багасгах талаар сургалт явуулж эхэлсэн. Мэдээж ЕБС-ийн ахлах ангид тамхины сөрөг нөлөөг сурталчлах хичээл ордог. Гэхдээ үүнд нь нэмэлт чиглэл оруулах хэрэгтэй.

-Тамхины эсрэг тэмцэл үр дүнгээ өгөхөд юу дутагдаж байна вэ?

-Бид энэ дээр нэг зүйлийг анхаарах ёстой. Тамхи ширхэгээр худалдаж байгаа нь юуны учир оршин тогтноод байгаа вэ гэдэг нь ойлгомжтой. Хэрэв тэднээс тамхийг нь худалдаж авахгүй л бол хорьсон хориогүй шахагдана шүү дээ.

Мөн ариун цэврийн асуудал яригддаг. Гудамжинд бохир мөнгө, хиртэй гараар тамхи авч татах нь бактер худалдаж авсантай ялгаагүй. Тамхины хор хөнөөлөөр өөрийгөө хордуулахаас гадна нян, бактерийг давхар хэрэглэнэ гэсэн үг. Энэ дашрамд гар дээрээс худалдаа эрхлэгчдийг хязгаарлахад хэвлэл мэдээлэл, тэр дундаа танай сонины хамт олон уриалга дэвшүүлбэл үр дүнд хүрэхгүй гэх газаргүй. Танай сонины хамт олонд баярлалаа гэж хэлье.

Т.Батсугар

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан