Зориг сангийн ууган хөтөлбөр болох Залуу манлайлал хөтөлбөр 17 дахь жилдээ зарлалаа.
Нийгэмдээ эерэг өөрчлөлт, хувь нэмрээ оруулах эрмэлзэлтэй ажлын гараагаа эхлүүлж буй залууст хөгжин дэвшихэд нь туслалцаа үзүүлэх зөвлөгч, манлайлагчидтай танилцах боломж
Нийгэмдээ хувь нэмрээ оруулах, өөрийгөө хөгжүүлэх чин хүсэл эрмэлзэлтэй залуучуудыг уг хөтөлбөрт урьдагаараа онцлог. Оролцохыг хүсэгчид нь 25 хүртэлх настай, их, дээд сургууль төгссөн байх шаардлагатай юм.
Хөтөлбөрийн талаар
Залуу Манлайлал Хөтөлбөр (YLP) нь Монголын залуу мэргэжилтнүүдэд зориулсан 8 сарын хугацаанд үргэлжилдэг хөтөлбөр юм. Хөтөлбөрт шалгарсан залуус Монгол улсын залуу боловсон хүчнүүдийн төлөөлөл байх бөгөөд урьдаас бэлтгэсэн хөтөлбөрийн дагуу өөрсдийн хувь хүний болон манлайллын чадвараа дээшлүүлдэг. ЗМХ нь 2003 онд анх хэрэгжиж эхэлсэнээсээ хойш эгнээндээ 270 гаруй төгсөгчдийг нэгтгэсэн.
Их сургуульд олгож буй онолын мэдлэг залуусын амьдралд шууд үр дүнгээ өгөх нь бага байдаг ба дэлхий дахин болоод Монгол улсад тулгарч буй нийгмийн болон бусад асуудлуудын талаарх цэгцтэй ойлголтыг олж авахад хүндрэлтэй байдаг. Мөн нийгэмдээ эерэг өөрчлөлт, хувь нэмрээ оруулах эрмэлзэлтэй ажлын гараагаа эхлүүлж буй залууст хөгжин дэвшихэд нь туслалцаа үзүүлэх зөвлөгч, манлайлагчидтай танилцах боломж төдийлөн байдаггүй байна. Эдгээр дүгнэлтээс үндэслэн Зориг сангийн Залуу Манлайлал Хөтөлбөрийг анх 2003 онд санаачилсан бөгөөд өдгөө 14 дэх жилдээ амжилттай хэрэгжиж байна.
Хэн хамрагдах боломжтой вэ?
Хөтөлбөрт оролцогч нь 26 хүртэлх настай, их дээд сургуулиа дүүргэсэн Монгол улсын тогтвортой хөгжлийн асуудлуудад сонирхолтой, суралцах хүсэл эрмэлзэлтэй байх шаардлагатай.
Хөтөлбөрийн агуулга
МХ-ийн нээлт: Оролцогчид үр дүнтэй манлайлал болон хөтөлбөрийн зохион байгуулалтын үндсэн ойлголт авч, өөр хоорондоо танилцан, холбоо харилцаа үүсгэх эхний алхам болно.
Семинар: Хөтөлбөрийн турш салбар бүрийн туршлагатай мэргэжилтэн, манлайлагчдын яриаг сонсож, өнөөгийн Монголын хүндрэлтэй асуудлуудын талаарх ойлгоцоо бататгана.
Ур чадварын сургалтууд: Төгсөгчид төсөл хэрэгжүүлэх, цагийн менежмэнт, бүтээлч сэтгэлгээ зэрэг олон чиглэлээр ур чадвараа бататгах сургалтуудад хамрагдана.
Сэдэвчилсэн аяллууд: Монгол орны хөгжилд голлох үүрэг гүйцэтгэж буй салбар болон байгууллагуудын үйл ажиллагаатай биечлэн танилцаж, ойлголт авна.
Нийгэмд чиглэсэн төсөл: Манлайллын хөтөлбөрийн төгсгөлд оролцогчид багт хуваагдан нийгэмд чиглэсэн төслийн санаа гаргаж, хэрэгжүүлнэ.
Хаалт, төгсөлтийн арга хэмжээ: Хаалтын сургалт семинар хийж, төгсөлтийн үйл ажиллагааны үеэр төгсөгчид туршлага, сургамжаа тунгаан ярилцаж, тусгаж авна.
Өргөдлийг онлайнаар https://form.jotform.me/zorigfoundation/ylp-17
хаягаар бөглөх бөгөөд 2019 оны 8 сарын 26-ний өдрийн 18 цаг хүртэл хүлээн авна.
Хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.