gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     9
  • Зурхай
     3.27
  • Валютын ханш
    $ | 3567₮
Цаг агаар
 9
Зурхай
 3.27
Валютын ханш
$ | 3567₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Мэддэг мэдээлдэг байя
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 9
Зурхай
 3.27
Валютын ханш
$ 3567₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Хөрөнгийн зах зээлийн оролцогчдын зардал буурах нөхцөл бүрдлээ

О.Батхишиг
Эдийн засаг
2026-02-13
2
Twitter logo

Улсын Их Хурлаас 2025 онд “Зээлийн хүүг бууруулах хүрээнд авах зарим арга хэмжээний тухай” 79 дүгээр тогтоолыг баталсан.

Уг тогтоол нь эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, санхүүгийн салбарын өрсөлдөөнийг нэмэгдүүлэх, эрсдэлийн удирдлагыг боловсронгуй болгох замаар зээлийн зардлыг зах зээлийн зарчмаар бууруулах зорилготой юм.

Тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд Санхүүгийн зохицуулах хороо дотоодын аж ахуйн нэгжүүд болон мэргэжлийн оролцогчдын хөрөнгийн зах зээлд оролцох зардлын ачааллыг бууруулж, үнэт цаас гаргах замаар санхүүжилт татах боломжийг нэмэгдүүлэх бодлогын шийдвэр гаргаж, зохицуулалтын үйлчилгээний хөлс, шимтгэл, хураамжийг бууруулж байна.

Тодруулбал, хувьцаанаас бусад үнэт цаасны арилжааны хэлцэл тус бүрийн үнийн дүнгээс тооцон авдаг зохицуулалтын үйлчилгээний хөлсийг 100 хувиар, арилжааны хэлцэл тус бүрийн үнийн дүнгээс тооцон авдаг хөлсийг 50 хувиар, мөн үнэт цаасны арилжаа эрхлэх этгээдүүдийн шимтгэлийн орлогоос тооцон авдаг зохицуулалтын үйлчилгээний хөлсийг 50 хувиар тус тус буурууллаа.

Түүнчлэн үнэт цаасны брокерийн үйл ажиллагаа эрхлэгч этгээдийн хувьцааны арилжааны хэлцэл тус бүрийн үнийн дүнгээс тооцон авах зохицуулалтын үйлчилгээний хөлсийг 2027–2030 он хүртэлх хугацаанд түр чөлөөлөхөөр шийдвэрлэсэн нь салбарын тогтвортой хөгжил, зах зээлийн идэвхжлийг дэмжих бодлогын чухал алхам боллоо.

Энэхүү шийдвэрийн хүрээнд үнэт цаасны зах зээлийн дэд бүтцийн байгууллагууд болох арилжаа эрхлэх, төлбөр тооцоо, клирингийн болон бусад зохицуулалттай этгээдүүдийн шимтгэл, хураамж шат дараатайгаар буурч, зах зээлийн үйл ажиллагааны үр ашиг, хүртээмжийг дээшлүүлэх боломж бодитоор нэмэгдэж байна.

Үүний үр дүнд хөрөнгийн зах зээлд оролцогчдын зардал буурч, дотоодын аж ахуйн нэгжүүд үнэт цаас гаргах замаар санхүүжилт татах боломж өргөжинө. Улмаар зах зээлийн өрсөлдөх чадвар бэхжиж, хөрөнгийн зах зээлийн хөгжил эрчимжин, бодит эдийн засгийн тогтвортой өсөлтийг дэмжих суурь нөхцөл улам баталгаажиж байна.

Эх сурвалж: СЗХ

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан