УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан Ерөнхий сайд томилох асуудлаар үргэлжилж байна. Хуралдааны үеэр нэр дэвшигч Н.Учралаас гишүүд асуулт асууж байна.
УИХ-ын гишүүн С.Цэнгүүн хотын даргын өнөөдрийн хийсэн жагсаал болон үзэл бодлоо илэрхийлсэн иргэдийг доромжилсон асуудлаар ямар арга хэмжээ авах талаар тодрууллаа. Тэрбээр, "Туулын хурдны замын төсөлтэй холбоотойгоор УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр хэлэлцүүлэг хийсэн. Бид хэлэлцүүлгээр олон асуудлыг тодруулахыг зорьж иргэд, эрдэмтэд, мэргэжилтнүүдийг урьсан. Олон эрдэмтэн, мэргэжилтнүүд ирж үгээ хэлсэн. Гэтэл үгээ хэлснийхээ төлөө, үзэл бодлоо илэрхийлсний төлөө террорист гэж нэрлэгдэж байна. УИХ-ын гишүүд мөн байр сууриа илэрхийлээд доромжлуулж байна. Та МАН-ын даргын хувьд хотын дарга Х.Нямбаатарт ямар арга хэмжээ авах вэ" хэмээн тодрууллаа.
Үүний хариуд Ерөнхий сайдад нэр дэвшигч Н.Учрал "Хотод үүссэн асуудалд анхаарал хандуулъя. Холбогдох мэдээллийг авъя. Манай намаас сонгогдсон албан тушаалтнууд иргэдийг дээрээс нь харж болохгүй гэдгийг би түрүүн индэр дээрээс хэлсэн. Нэг л тохиолдолд дээрээс нь харж болно. Тэр бол унасан хүнийг босгохын тулд. Сахилгатай, хариуцлагатай, ёс зүйтэй байхыг шат шатны албан тушаалтнаас шаардана. Бүх хүнд энэ адилхан үйлчилнэ. Энэ асуудалд би анхаарал хандуулъя" гэлээ.
Хотын дарга өнөөдөр Туулын хурдны зам дагуу иргэдийг цуглуулж, замыг эсэргүүцэж байгаа хүмүүсийг террорист, элийрэгч, шантаажчин гэх мэтээр хэлсэн бөгөөд эсэргүүцэж буй хүн бүртэй тэмцэхээ илэрхийлж хоёр цагийн турш лайв хийсэн. Ингэхдээ мөн Туулаа хамгаалъя хэмээн жагсаж буй иргэдийг олигархуудын гар хөл гэсэн юм. Мөн зарим айлын гадаа очиж жагсах ёстой хэмээн иргэдийг турхирч байв.