Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ өнөөдөр Төрийн ордонд сэтгүүлчдийн асуултад хариулав.
Энэ сарын 23-нд Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ АТГ-ын гадаа мэдэгдэл хийхдээ "Д.Мөнх-Эрдэнэ нь Б.Энхбаяр сайдтай найзууд. Энэ хүн өмнө нь "Бодь" группт ажиллаж байсан ч дэд сайд болсны дараа намтраа өөрчилж, ажлын түүхээсээ "Бодь"-ийг хасахаар ажиллаж байна" гэсэн юм.
Тэгвэл өнөөдөр Д.Мөнх-Эрдэнэ "Эрүүгийн хуулийн 13.14 дэх заалт буюу илт худал мэдээлэл тараах гэмт хэргийн үйлчлэлийг түдгэлзүүлсэн хугацааг ашиглаж увайгүй аашилж байна. Эрүүгийн хуулийн 13:14-ийг түдгэлзүүлээгүй байсан бол энэ үйлдлийнхээ төлөө Эрүүгийн хуулиар дахин шалгуулах байв. Харамсалтай нь энэ завшааныг ашиглалаа. Гэхдээ бархирсан хэрээ баярлах болоогүй гэж бид ярьдаг.
УИХ-д ажлын хэсэг гарч, илт худал мэдээлэл тараахтай холбоотой гэмт хэргийг хуульчлахаар ажиллаж байна. ХЗДХЯ олон улсын жишигт энэ заалтыг аль хуульд оруулсан байдаг талаар холбогдох саналаа төсөл боловсруулагчдад хүргүүлсэн гэв.
ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДҮГНЭЛТ 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр гарсан.
Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн дарга Г.Баясгалан /даргалагч/, Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Гангабаатар, Л.Өлзийсайхан /илтгэгч/, О.Мөнхсайхан, Р.Батрагчаа нарын бүрэлдэхүүнтэй, хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Баяржаргалыг оролцуулан Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд 2025 оны 11 дүгээр сарын 24, 25-ны өдөр нээлттэй хийжээ.
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд мэдээлэл гаргагч иргэн Ж.Баттуул, түүний өмгөөлөгч Д.Оросоо, мэдээлэл гаргагч иргэн С.Номынбаясгалан, түүний өмгөөлөгч З.Тамир, мэдээлэл гаргагч иргэн Л.Галбаатар, Т.Сумъяабазар, Д.Чанцалдулам, Э.Энэрэл, Б.Анхзаяа, Э.Хүрэлбаатар болон Монгол Улсын Их Хурлын итгэмжилсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр, мөн шинжээчээр хууль зүйн ухааны доктор, профессор Д.Солонго, хууль зүйн ухааны доктор, дэд профессор Б.Тэмүүлэн, сэтгүүлч З.Боргилмаа нар оролцсон юм.
Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлд "Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдсан илт худал мэдээллийг олон нийтэд тараасан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ." гэж заасан.
Энэ нь Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн "... эрх чөлөө, ... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.", Арван зургадугаар зүйлийн 16 дахь заалтын "итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх ... эрх чөлөөтэй. ...", мөн зүйлийн 17 дахь заалтын "төр, түүний байгууллагаас хууль ёсоор тусгайлан хамгаалбал зохих нууцад хамаарахгүй асуудлаар мэдээлэл хайх, хүлээн авах эрхтэй. ...",
Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн "Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц ... хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.", Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийн "Үндсэн хуульд хууль ... бүрнээ нийцсэн байвал зохино." гэснийг тус тус зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцсэн юм.
ҮНДСЭН ХУУЛИЙН НЭРИЙН ӨМНӨӨС ДҮГНЭЛТ ГАРГАХ нь:
.Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр заалт Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн "... эрх чөлөө, ... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.", Арван зургадугаар зүйлийн 16 дахь заалтын "... үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх ... эрх чөлөөтэй. ...", мөн зүйлийн 17 дахь заалтын "төр, түүний байгууллагаас хууль ёсоор тусгайлан хамгаалбал зохих нууцад хамаарахгүй асуудлаар мэдээлэл хайх, хүлээн авах эрхтэй. ...", Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийн "Үндсэн хуульд хууль ... бүрнээ нийцсэн байвал зохино." гэж заасныг тус тус зөрчсөн байна гэж шийджээ.
Ингэснээр дээрх заалтын хуулийн үйлчлэл дуусгавар болсон юм.