УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд Ерөнхий сайд Н.Учрал танхимаа танилцуулж буй. Гишүүд асулт асууж буй бөгөөд энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж өөрийн ширээн дээр маш олон хавтас тавьж мөн улаан хар самбар дээр ЖДҮ, Хөгжлийн банк, Нүүрсний хулгай, Оффтейк гэрээ хэмээн бичсэн самбар тавьсан байв.
Тэрбээр үг хэлэхдээ “Энэ бол миний өнгөрсөн жилүүдэд МАН-ын хулгайтай хийсэн хулгайтай холбоотой тэмцлийн мэдээллүүд байгаа юм. ЖДҮ-гээр эхэлж Хөгжлийн банк, нүүрсний хулгай, төмөр замын хулгай, боловсролын зээлийн сан, ногоон автобус зэрэг маш олон хулгайг хийсэн. МАН-ынхан сая хоорондоо хэрэлдэхдээ миний өнгөрсөн жилүүдэд хэлсэн үгнүүдийг хэлээд заргалдаж байгаа нь миний хэлсэн үнэн гэсэн үг. Нүүрсний хулгай дөнгөж эхэлж байхад 7 их наядын хохиролтой гэж байсан. 3.2 их наядын машинаар зөөдөг устай усан сан байна. Хулгайгаа ярьж байхдаа бүр Бодь-ийн мөнгө, Оюу толгойн мөнгийг ингэж идсэн гээд ярьж байгаа юм.
Бүгд нэгэндээ барьцаалагдчихсан. Чи миний оффтейкийг ярьж байгаа бол би чиний ногоон автобусыг ярина шүү гээд за за больцгооё гэж байна шүү дээ. Тамираа тасартал хэрэлдэж байсан нөхөд өнөөдөр бүгд инээлдчихсэн, ямар жаргалтай байна аа.
Та нар авлигачдаа 40 сая төгрөгөөр торгодог, 2 жилээр ялладаг. Хоёр жилийн ял авсан нөхөр чинь 24 тэрбум төгрөгийн маркны цуглуулгатай шүү дээ. Ард түмэн та нарт 2028 онд дүнгээ тавина аа. Ардчилсан Нам олуулаа болно оо тэгээд та нарт хариуцлага тооцно. Та нарыг бүгдийг чинь 461-ийн 1 камерт оруулж ял өгнө. Тэгээд ногоон автобусаар чинь Мааньтын чанга дэглэмтэй хорих ангид аваачиж үлдсэн насыг чинь өнгөрөөнө Нэг юм мартчихаж, ногоон автобусанд чинь гурван суудал нэмж тавиад АН-аас тавьсан гурван БЭТ-ийг чинь хамт ачна аа" гэсэн юм.