gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     6
  • Зурхай
     11.06
  • Валютын ханш
    $ | 3580₮
Цаг агаар
 6
Зурхай
 11.06
Валютын ханш
$ | 3580₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 6
Зурхай
 11.06
Валютын ханш
$ 3580₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Шууд мэдээ
  Буцах

Б.Жавхлан: Төсвөө баталж чадахгүй 55 хоног алдчихлаа

Р.Адъяасүрэн
Улс төр
3 цаг 51 минутын өмнө
27
Twitter logo

Хугацаагаар эрэмбэлэх
  • Эхнээс
  • Сүүлээс
Мэдээллийг Шууд хүргэхээр Gogo баг ажиллаж байна.

  15 цаг 40 минут
2025.11.06

УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаан өнөөдөр өглөө 10:00 цагт эхэлсэн ч МАН-ын бүлгээс 14:00 цаг хүртэл завсарлага аваад байсан юм. Үдээс хойших хуралдаан 14:00 цагт эхэлсэн ч МАН-ын бүлэг засварлага авсан. 

Засварлага дуусаж, хуралдаан үргэлжилж байна. УИХ-ын чуулганы Пүрэв гарагийн хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэх товтой. Үүнд, 

  • Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /Засгийн газар 2025.09.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, асуулт, хариулт 90 минут/
  • “Хянан шалгах түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Л.Оюун-Эрдэнэ нарын 33 гишүүн 2025.10.06-ны өдөр өргөн мэдүүлсэн/

  16 цаг 09 минут
2025.11.06

  16 цаг 25 минут
2025.11.06

Засгийн газар 2025.09.01-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж гаргасан санал, зөвлөмжийг УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа танилцууллаа. Үүний дараа УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж ажлын хэсгийг танилцуулах үеэрээ Эрдэнэс Тавантолгой ХХК-ийн захирлын үүрэг гүйцэтгэгч Н.Цэрэнсамбууг танхимыг орхихыг хүсэв. Б.Пүрэвдорж "Энэ олон жилийн нүүрсний хулгайтай хамгийн их холбогдсон нөхөр орж ирж байна. Та чуулганы танхимыг орхиж гарна уу. Таниас асуулт асуухгүй" гэсэн юм.  

УИХ-ын гишүүн Ө.Шижир "Ардын Намынхан гурав дараалж ялаад нам нь төрийнхөө дээр гарчихсан юм байна. Төсөв хэлэлцэх гэхээр орж ирэхгүй. Дараагийн сонгуульд энэ хүмүүсийг сайн хараад аваарай. Төсвийн төсөлд нүүрсний орлогоос 250-300 тэрбум ам.долларын дэнчин тавьж орлого төвлөрүүлнэ гээд бичсэн байх юм. Алдчихсан юм уу. Энийг яаж олох юм тайлбарлаад өгөөч. Алт III -аа ерөөсөө ярьсангүй. 20 тонн алт олборлоно гэсэн байна. Үүнийгээ тайлбарла. Сайд нь энэ асуудлуудаа тайлбарлаадхаач" гэв. Түүний асуултад хариулах сайд байсангүй тул ажлын хэсгээс тайлбар өглөө. Уулын ажлын тайлан төлөвлөгөөг богино хугацаанд баталж өгөх, нэмэлт хайгуулын ажлыг дэмжин ажиллаж байна гэв. 

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням "Бор тээгийн орд бол Эрдэнэс Тавантолгойн харьяа лиценз байдаг. Энэ ордын төрийн эзэмшлийн хувийг хэрэгжүүлдэг газар нь ЗГХЭГ байдаг. ЗГХЭГ-ын сайд С.Бямбацогт энэ асуудалд хариулах ёстой. Ний нуугүй хэлэхэд Монгол Улс уул уурхайн хоёр яамтай болоод удаж байна. Эрхэм гишүүд энэ зовлонг ойлгож, Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам буюу уул уурхайн салбар хариуцаж байгаа сайдаас Эрдэнэс Монгол болон Эрдэнэс Тавантолгойтой холбоотой асуудлыг ЗГХЭГ-ын сайдаас асууж байвал зүгээр байгаа юм шүү. Энэ асуудлыг засуулах гээд олон удаа ярьж байна" гэлээ. 

УИХ-ын гишүүн Ж.Батсуурь: 100 жилийн ойгоо хийж байгаа сум эсгий гэрт цэцэрлэгийн үйл ажиллагаа явуулж байна. Төсвийг нь тавиад өгөөч. Худал матрын нулимс унагадагаа боль та нар. Нийт төсвийн 97 хувийг авчхаад АН-д 3 хувийг нь өгчхөөд тэрийг ч өгөхгүй байсан гэж ярьж байна. АН хууль зөрчиж төсөвт мөнгө тавих боломжгүй. Та нар 68-уулаа байж бид нараар хууль зөрчүүлэх үү. Танай нам бүлгийн хуралдаа төсөв яриагүй гэж бат итгэлтэй байна. Дэд даргаа яаж томилуулах уу гэдгээ л ярьж байгаа. 

УИХ-ын гишүүн Б.Жавхлан: Миний суусан гурван парламентад намаараа төсөв хуваагдаад ялгаж байсан зүйл байхгүй шүү. Сонгуулиар миний тавьсан хөрөнгө оруулалт би үүнийг хийсэн гээд яриад явах боломжууд нь гарч л байсан байх. Нэг их наяд буюу шинээр эхлэх хөрөнгө оруулалтыг энд ярина. Хувь гурав байна уу хэд байна үүн дээр маргамааргүй байна. Таны хэлж байгаатай санал нэг байна. Монголд л хийх гэж байгаа хөрөнгө оруулалт. Бид 55 хоног алдчихлаа. 9-р сарын 1-нд өргөн барьчхаад өнөөдөр хүртэл явж байна. 

УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл: 2023 оны эцсийн байдлаар төрийн өмчийн толгой 86, охин 109 компанийн алдагдлын хувь хэмжээ 43-т хүрээд байна. Хувьцааны ногдол ашгийг 543 тэрбум төгрөгөөр тооцож, улсын төсөвт 83 тэрбумаар оруулсан байна. 

УИХ-ын гишүүн Н.Учрал: Төсвийн хүрээг макро тоонуудаа баръя гэж бодсон. Г.Занданшатарын Засгийн газар төсвийн хүрээг боловруулахдаа макро 9 тоог үнэн, бодитоор нь оруулъя гэж зорьсон. Орон зай гаргахын тулд хийсвэрээр орлого төлөвлөдөг, хөрөнгө оруулалт шингээдэг байдлыг таслан зогсоох ёстой. Татвараа нэмэгдүүлж орлогоо өсгөөд байдаг, ингэхээр хувийн хэвшил ажиллах орон зай байхгүй. Нэгэнт УИХ-ын баталсан заалтын дагуу өмнө баталсан төсвийн хүрээнд төсвөө оруулж ирсэн. Өмнө нь алдагдалгүй төсөв нэртэй ч олох боломжгүй орлого төлөвлөсөн байдаг. Үүнийг аль алийг нь бууруулъя гэж зорьсон. Өнгөрсөн хугацаанд ЗГ эрхийнхээ хүрээнд 20 төрийн өмчит компанийг нэгтгэж, өөрчлөн байгуулсан. 

УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл: Хариултыг ойлгосонгүй. Тойруулаад явчихлаа. Төсвийн орлого талд татварын татварын бус гээд явж байгаа шүү дээ. НӨАТ босгыг багасгах гэх мэт боломжууд байсан. Энэ талд ажиллахгүй олон жил алдчихлаа. Орон нутгийн, төрийн өмчит компаниуд данхар, өгөөжгүй ажиллаж байгаа учраас хувьчилъя гэж яриад байна шүү дээ. 

УИХ-ын гишүүн Н.Учрал: Төрийн өмчит компанийг татан буулгах, олон нийтэд санал болгох, хөрөнгийг нь зарах гэх мэтчилэн асуудал орлого хэсэгт бүртгэдэггүй. Өмч хувьчлалын орлого төсвийн орлогод бүртгэгддэггүй. Татварын бус орлогыг Б.Жавхлан сайд нэмж хариулах байх. 

УИХ-ын гишүүн С.Цэнгүүн: Ажил нугалдаг хүмүүстээ мөнгөн хэлбэрээр цалинг нь өгдөггүй байсан. Эмч, багш нартаа цалинг мөнгөн хэлбэрээр бус одон медал хэлбэрээр олгодог. 2024 онд Боловсролын яам 7800, Эрүүл мэндийн яам  4400 одон медал тараасан байна. Ингээд хөдөлмөрөө мөнгөөр үнэлүүлж чадахгүй байхад хотын дарга Х.Нямбаатар гарч ирээд автобусны жолоод 3.5 сая, ТҮК-ийн ажилтан 3.5 сая төгрөгийн цалин гээд эхэлчихсэн. Цалин нэмэгдсэн ч гэсэн авдаг бүтээгдэхүүн нь дагаад нэмэгдээд байна. Мөн үүнийг дагаад хувийн хэвшил ингэж нэмэх боломж бий юу.

УИХ-ын гишүүн Б.Жавхлан: Цалин, тэтгэвэр нэмэхэд 854 тэрбум төгрөг шаардлагатай. Энэ нэмэгдэл инфляцид нөлөөлнө. Хувийн хэвшилд ч нөлөөлнө. Хувийн хэвшил цалингаа нэмлээ гэхэд тэр нь бүтээгдэхүүний үнэд нөлөөлнө. Маргааш 3-р хэлэлцүүлгээр маш тодорхой ярина. Бид яаж ийгээд төсвөө хугацаанд нь баталчихвал сайн байна. 

УИХ-ын гишүүн М.Мандхай: МАНАН бүлэг байдаггүй байх гэж бодож байтал энд орж ирээд байдаг болохыг энэ төсвөөр дамжуулаад мэдлээ. Бид эдийн засгийн нэмэгдүүлэх биш улс төрийн нөлөөнд автсан тойргийн хуваарилалт хийж байна. Бодит амьдрал дээр уялдсан төсөв биш бол дагалдсан хуулийн төслүүдийг хэлэлцээд яах юм. Би шинээр орж ирсэн гишүүний хувьд МАНАН гэж байдгийг өнөөдрийн чуулганы хуралдаанаас харлаа. Бодлогын биш сонгуулийн шинж чанартай төвсийг баталж, хууль баталж байхад Засгийн газарт нь буцаагаад сайжруулах саналтай байна. 

УИХ-ын гишүүн Б.Жавхлан: 9-р сарын 1-нд бид төсвийн төслийг өргөн барьсан. 66 хонож байхад бид дагах хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Бид буруутай шүү дээ. Танин мэдэхүйн юм битгий асуугаад бай. Засгийн газарт буцаагаад сайжруулах боломжгүй. Харин баталсны дараа аудитад өгөөд шалгаад цааш явуулах боломжтой эсэхийг харах саналтай байна. Түүнээс биш 66 хоногийн дараа буцаана гэж яаж ярьж чадаж байна аа. Буцаах байсан юм бол тухайн үедээ буцаахгүй дэмжиж гаргачхаад өнөөдөр ийм юм ярьж байгаа чинь өөр асуудал байна гэсэн үг. 

  17 цаг 34 минут
2025.11.06

УИХ-ын гишүүн О.Саранчулуун хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал болон асаргааны тэтгэмж төсөвт хэрхэн суусан, Өнөр бүл хүүхдийн төвийн барилгын төсөв буурсан талаар тодруулгыг авлаа. Асаргааны төсвийг хоёр дахин нэмэгдүүлж 2026 онд 320.2 тэрбум болгосныг Б.Аубакир сайд мэдээллээ. Мөн Өнөр бүл хүүхдийн төвийн барилгын ажил 8.4 тэрбум байсныг 1.2 тэрбум төгрөгөөр бууруулж 2027 он руу шилжүүлсэн. Ажил нь зогсохгүй үргэлжлэх боломжтой гэдгийг мөн нэмж хэллээ.

"Багшид хичнээн өндөр цалин өгөөд нурж унах гэж байгаа орчинд хичээл заа гэвэл яаж нийгмийн орчныг нь бүрдүүлж өгөх юм бэ. Бүх зүйлийг зэрэг явуулах ёстой шүү дээ. Дэд бүтэц бусад зүйлсээ ч зэрэг авч явах ёстой. Нэг их попроод бүтээн байгуулалт хийх гэж байгаа гишүүд нь муухай харагдаж байгаа юм шиг ярьж байна. Энэ чинь буруу" хэмээн УИХ-ын гишүүн Г.Хосбаяр хэлсэн юм. 

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: Бодит байдал дээр бид дэд бүтэц хөгжөөгүй улс шүү дээ. Бид хэдэн тийшээ бага даацын зам тавьсан. Иргэдийн хэрэглэдэг замаар уул уурхайн бүтээгдэхүүнийг тээвэрлэх бол 150,000 төгрөгийн төлбөр авахыг шийдсэн. Үүнийг шийдэхгүй бол зам засах мөнгө байхгүй. Энэ журмыг гаргаснаар жолооч нараас гомдол ирээгүй. Дан нүүрс биш уул уурхайн бүх бүтээгдэхүүн тээвэрлэхтэй холбоотой тавьсан төлбөр. 

УИХ-ын гишүүн Г.Хосбаяр: Жолооч нараас гомдол ирээгүй гэх юм. Хэд хоногийн өмнө ордны гадаа жолооч нар ирээд бид уулзсан шүү дээ. Төв аймаг руу явдаг постны тэнд ч жолооч нар зогсож байсан. 

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: Ордны гадаа ирдэг чинь шатахууныхан шүү дээ. Уул уурхайн бүтээгдэхүүнийг дэмжиж байгаа юм. Нөгөө талаар 100, 200 тонн даацтай автомашин чинь явж байж автозам чинь хөгжинө. Шинээр зам тавих нь битгий хэл замаа засаж чадахгүй нөхцөлд хүрээд байна. 

УИХ-ын гишүүд асуулт асууж, үг хэлж дууслаа. МАН-ын бүлгийн ирц хангалтгүй байгаа тул санал хураалтыг маргааш явуулахаар хойшлуулав. 

  17 цаг 48 минут
2025.11.06

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ нарын 33 гишүүн 2025.10.06-ны өдөр өргөн мэдүүлсэн “Хянан шалгах түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж эхэлсэн бөгөөд УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн М.Мандхай танилцууллаа. 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд гишүүдийн 105 нь ирцээ бүртгүүлсэн хэмээн дэлгэцэнд харагдаж байв. Гэсэн хэдий ч УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж санал хураалт явуулахад МАН-ын бүлгийн гишүүдийн ирц хүрэхгүй байгаа болон асуулт хариултад байнгын хорооны дарга,  УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ нар байх нь зүйтэй хэмээн үзэж чуулганы нэгдсэн хуралдааныг хаалаа.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан