gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Боловсрол
    •   Нийгэм
    •   Тэр өдөр
    •   Дэлхийд
    •   Ногоон дэлхий
    •   Спорт
    •   Соёл урлаг
    •   Технологи
    •   GoGo ил тод байдал
    •   Бизнес
    •   GOGO тойм
  •  GoGo булан  
    •   СEO
    •   GoGo Cafe
    •   Маргааш ажилтай
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Элчин сайд
    •   35 мм-ийн дуранд
    •   Соёлын довтолгоо
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   GoGo асуулт
    •   Гарааны бизнес
    •   Мега төсөл
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Хүмүүс
    •   Подкаст
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     16
  • Зурхай
     9.19
  • Валютын ханш
    $ | 3596₮
Цаг агаар
 16
Зурхай
 9.19
Валютын ханш
$ | 3596₮
  • Мэдээ 
    • Монгол наадам
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Боловсрол
    • Нийгэм
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Мобиком 30 жил
    • Тэр өдөр
    • Дэлхийд
    • Ногоон дэлхий
    • Спорт
    • FIFA 2026
    • Соёл урлаг
    • Технологи
    • GoGo ил тод байдал
    • Бизнес
    • SOS
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • GOGO тойм
  • GoGo булан 
    • СEO
    • GoGo Cafe
    • Маргааш ажилтай
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Элчин сайд
    • 35 мм-ийн дуранд
    • Соёлын довтолгоо
    • Гаднынхны нүдээр Монгол
    • GoGo асуулт
    • Гарааны бизнес
    • Мега төсөл
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Хүмүүс
    • Подкаст
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 16
Зурхай
 9.19
Валютын ханш
$ 3596₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Монголд анх удаа 300 метрийн урттай дижитал бүтээлийг KHARKHORUM фестиваль хүргэх болно

Бизнес
2026-07-27
Twitter logo

Дижитал арт болон электрон хөгжмийг хослуулан хүргэдгээрээ танигдсан KHARKHORUM Visual Art & Music Festival энэ жил 4 дэх удаагаа зохион байгуулагдах гэж байна. Ази, Европыг холбосон Хархорум хотоос сэдэвлэсэн тус фестиваль нь салбартаа танигдсан DJ, продюсерүүд болон олон улсын нэр бүхий уран бүтээлчдийн хамт жил бүр онцлог хөтөлбөрийг хүргэн ажилласаар Монгол дахь электроник хөгжмийн хамгийн том фестиваль болж үргэлжилсээр байна.

Энэ удаагийн фестиваль "TIME" сэдвийн хүрээнд наймдугаар сарын 22, 23-ны өдрүүдэд явагдах бөгөөд дараах шинэчлэлтүүдийг багтаажээ.

  • Илүү том, илүү сүрлэг орон зай: Өмнөх гурван удаагийн наадмыг "Steppe Arena"-д зохион байгуулж байсан бол энэ жил хамрах хүрээгээ тэлж, илүү олон үзэгч хүлээн авах боломжтой задгай талбайд буюу Төв Цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулж байна.
  • Тойрон үргэлжлэх дижитал бүтээл: Шоу бүхэлдээ 360 градус тойрон үргэлжлэх 300 метрийн урттай дэлгэцээр гарах бөгөөд тайз засал, гэрэл тусгалт, дуу дүрсний гүйцэтгэлийг олон улсын түвшинд тохируулан бэлтгээд байна. 12 метрийн өндөртэй уг дэлгэцээр дижитал бүтээлүүд үргэлжлэх бөгөөд Монголд анх удаа уг хэмжээний бүтээн байгуулалт болж байгаа нь онцгой билээ.
  • 2 өдөр 2 өөр хөтөлбөр: Жил бүр фестивалийн онцлогийг багтаасан хөтөлбөрүүд танилцуулагддагаас энэ жил мөн сонирхолтой хөтөлбөр хүлээгдэж байна. Тасалбарын хувьд нэг тасалбараар хоёр өдрийн хөтөлбөрийг үзэх боломжтой.

300 метрийн урттай дэлгэцээр 360 градус тойрсон дижитал арт

Монгол улсад визуал арт, тэр дундаа дижитал бүтээлүүд сүүлийн жилүүдэд эрчимтэйгээр хөгжиж буй бөгөөд уран бүтээлчдийн бүтээлүүдээс гадна түүнийг хүргэж буй технологийн шийдлүүд ч мөн өрсөлдөхүйц болсоор байна. Энэ дунд электроник хөгжмийн салбарт жил бүр өөрсдийгөө баталж яваа KHARKHORUM фестиваль өнгөрсөн гурван жилийн хугацаанд Steppe Arena-д зохион байгуулагдсан бол энэ жилээс зай талбайг илүү томруулан үзэгчдэд хүртээмжтэй мөн илүү тухтай байлгах үүднээс Төв Цэнгэлдэх Хүрээлэнд зохион байгуулагдахаар болжээ.

Фестивалийн төв тайзыг тойрон үргэлжлэх 12 метрийн өндөртэй 300 метрийн урттай дэлгэц нь талбайг бүтэн тойрсноор KHARKHORUM-ын танил болсон дижитал бүтээлүүдийн хамт үзэгчдийг хүлээн авахаар бэлдээд байна. Энгийн дэлгэцэн дээрх дүрснээс ялгаатай нь 12 метрийн өндөртэй дэлгэцэн дээрх дүрс бодит хэмжээнээсээ хэд дахин том харагддаг буюу илүү сүрлэг мэдрэмжийг өгдгөөрөө онцлогтой. Орчныг цоо шинээр босгож, дижитал бүтээл тасралтгүй үргэлжлэх орчинд салбартаа танигдсан уран бүтээлчдийн хөгжмийг амьдаар нь сонсох орон зайг улам тухтай, улам сүрлэг болгож буй нь энэ жилийн томоохон онцлогуудын нэг бөгөөд KHARKHORUM фестивалийн давуу талуудын нэг билээ.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан