gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     9
  • Зурхай
     3.27
  • Валютын ханш
    $ | 3568₮
Цаг агаар
 9
Зурхай
 3.27
Валютын ханш
$ | 3568₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Мэддэг мэдээлдэг байя
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 9
Зурхай
 3.27
Валютын ханш
$ 3568₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Нэгдүгээр тойргоос гишүүн эгүүлэн татагдвал Г.Занданшатар УИХ-ын гишүүн болох уу?

Б.Мягмардорж
Нийтлэлчийн булан
2026-03-17
Twitter logo

УИХ-ын гишүүдийг эгүүлэн татах талаар Ерөнхийлөгчөөс Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл өргөн мэдүүлсэнтэй холбоотой Үндсэн хуульд 2019 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр “Ерөнхийлөгч УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хууль санаачлах эрхгүй” болсон тухай өмнөх нийтлэлд хөндсөн билээ.

Энэ удаад Ерөнхийлөгчийн төслийн агуулга тус бүрийг Үндсэн хуульд нийцэх эсэхийг, уг өөрчлөлт батлагдсан тохиолдолд ямар үр дагавартай болох тухай, мөн бусад улсын жишгийн талаар бичихийг зорилоо.

Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн төсөлд тусгасан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах үндэслэлүүдийг дараах байдлаар ерөнхийлөн ангилж болохоор байна. Үүнд:

1. УИХ-д танилцуулсан даруйд гишүүн эгүүлэн татагдах тохиолдол:

  • a. ҮХЦ-ээс УИХ-ын гишүүн Үндсэн хууль зөрчсөн гэж дүгнэлт гаргаж УИХ-д танилцуулсан.
  • b. Гишүүн гэмт хэрэг үйлдсэнийг тогтоосон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болж УИХ-н даргад хүргүүлсэн.

2. Нам, эвслийн төлөөллийн байгууллага эсвэл УИХ-ын Ёс зүйн дэд хорооны саналаар УИХ-ын чуулганаар хэлэлцэж гишүүдийн олонх дэмжвэл гишүүнийг эгүүлэн татах тохиолдлууд:

  • a. Жагсаалтаар сонгогдсон гишүүнийг намын төлөөллийн төв байгууллага эсхүл эвслийг төлөөлөх байгууллага ёс зүйн ноцтой зөрчил гаргасан гэж үзвэл;
  • b. Гишүүн өргөсөн тангарагаасаа няцсан;
  • c. УИХ-ын ээлжит чуулганы 30-аас дээш хувьд ирээгүй;
  • d. УИХ-ын санал хураалтын 30-аас дээш хувьд биечлэн оролцоогүй.

Үндсэн хуулийн Хорин есдүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах үндэслэлийг зөвхөн хоёр тохиолдолд л Үндсэн хуулиар зөвшөөрч, хязгаарлалттай зохицуулсан байна. Нэгдүгээрт, “гишүүн Үндсэн хууль зөрчсөн бол” гэж, хоёрдугаарт, “гишүүн гэмт хэрэг үйлдсэн гэж шүүх тогтоовол” гэж тус тус Үндсэн хуулиар УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах үндэслэл, нөхцөлийг хязгаарлажээ.

Үндсэн хуулийн Хорин есдүгээр зүйлийн 3 дахь хэсэг:

“Улсын Их Хурлын гишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өргөсөн тангаргаасаа няцаж Үндсэн хууль зөрчсөн бол түүнийг Улсын Их Хурлын гишүүнээс эгүүлэн татах үндэслэл болно. Улсын Их Хурлын гишүүн гэмт хэрэгт холбогдсон тухай асуудлыг Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцэж, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэхийг шийдвэрлэнэ. Уул гишүүн гэмт хэрэг үйлдсэн гэж шүүх тогтоовол Улсын Их Хурал түүнийг гишүүнээс нь эгүүлэн татна.”

УИХ нь төрийн эрх барих дээд байгууллага (МУҮХ 20-р зүйл) гэдэг утгаараа, УИХ-ын гишүүн уг дээд байгууллагын үйл ажиллагаа явуулах гол үндэс гэдэг утгаараа ийнхүү УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах байдлыг Үндсэн хуулиар хязгаарлан зөвшөөрөх замаар УИХ-ын баталгааг хангаж өгчээ.

Харин, Ерөнхийлөгч энэ хүрээнд хууль санаачлах эрхгүй байгаад зогсохгүй Үндсэн хуульд хязгаартайгаар зөвшөөрсөн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах үндэслэлээс хэтрүүлж, Үндсэн хуульд тусгагдаагүй үндэслэл, нөхцөл, журмаар УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төсөл санаачилсан нь энэ хууль батлагдсан ч Үндсэн хуулийн цэц дээр хэлэлцэгдэх үндэслэл болохоор байна.

Эгүүлэн татах процессын хувьд мөн Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 4 дэх заалтад зааснаар УИХ-ын гишүүн Үндсэн хууль зөрчсөн гэж ҮХЦ дүгнэсэн тохиолдолд тухайн гишүүнийг эгүүлэн татах эсэхийг мөн л ҮХЦ шийдвэрлэхээр байгаа. Гэтэл, Ерөннхийлөгчийн өргөн мэдүүлсэн төсөлд “Үндсэн хууль зөрчсөн гэж ҮХЦ дүгнэсэн бол дүгнэлтийг УИХ-д танилцуулснаар гишүүн эгүүлэн татагдах” агуулгаар тусгасан байгаа нь гишүүнийг эгүүлэн татах шийдвэрийг ҮХЦ гаргах талаарх Үндсэн хуулийн заалтыг мөн зөрчжээ.

Зүй нь гишүүн Үндсэн хууль зөрчсөн гэх дүгнэлтийг бус харин гишүүнийг эгүүлэн татах үндэслэлтэй гэж ҮХЦ дүгнэлт гаргасан бол уг дүгнэлтийг УИХ-д танилцуулснаар гишүүн эгүүлэн татагдах процессын шинжтэй зохицуулалт байх шаардлагатай юм.

Ерөнхийлөгчийн төсөл батлагдвал үүсэх нэг “ноцтой” үр дагавар нь төсөлд буй “орон гарсан” гэдэг нөхцөлтэй холбогдоно.

Тухайлбал, жагсаалтаар гишүүн болсон хүнийг тухайн гишүүний намын эсвэл эвслийн төлөөллийн байгууллага нь ёс зүй зөрчсөн гэж үзэж УИХ-д санал оруулвал УИХ-ын гишүүдийн олонхын саналаар тухайн гишүүнийг эгүүлэн татах болох нь ээ.

Харин, жагсаалтаар сонгогдсон гишүүн эгүүлэн татагдлаа гэхэд тухайн намын жагсаалтад байсан хэдий ч гишүүн болох тоонд багтаагүй хүн “автоматаар” УИХ-ын гишүүн болох үр дагавартай байна. Энэ талаар УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 77 дугаар зүйлд тодорхой хуульчилжээ.

            УИХ-ын сонгуулийн тухай хууль:
77.1.Энэ хуулийн 4.3.2-т заасан жагсаалтаар нэр дэвшиж сонгогдсон Улсын Их Хурлын гишүүний орон гарсан бол тухайн нам, эвслийн жагсаалтын дараагийн нэр дэвшигчийг Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсонд тооцсон тухай шийдвэрийг Сонгуулийн ерөнхий хороо орон гарснаас хойш 14 хоногийн дотор гаргаж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ.
77.2.Энэ хуулийн 4.3.1-д заасан сонгуулийн тойрогт нэр дэвшиж сонгогдсон Улсын Их Хурлын гишүүний орон гарсан, мөн энэ хуулийн 77.1-д заасны дагуу сонгогдсонд тооцох дараагийн нэр дэвшигч үлдээгүй бол нөхөн сонгууль явагдана.

Тойргоос сонгогдсон гишүүн эгүүлэн татагдсан буюу “гишүүний орон гарсан” тохиолдолд харин УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 77.2-т заасны дагуу нөхөн сонгууль явуулахаар байна.

Эндээс харвал, Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн хуулийн төсөл батлагдлаа гэхэд жагсаалтаар гишүүн болох тоонд багтаагүй буюу “хамраараа таслуулсан” хүмүүс нөхөж УИХ-ын гишүүн болохын төлөөх тэмцэл өрнөх эрсдэлтэй гэж харагдаж байна.

Энэ мэт үр дагаваруудыг харгалзаж үзвэл УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах үндэслэл, нөхцөл нь Үндсэн хуулиар хязгаарлагдан зохицуулсан байгаа нь ч учиртай болов уу. Иймд, УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах процессыг тодорхой болгож хуульчлахдаа Үндсэн хуульд заасан нөхцөл, хязгаарын хүрээнд багтаахыг анхаарах шаардлагатай байна.

Түүнчлэн, бусад улсууд хууль тогтоогч болон сонгуулиар сонгогддог албан тушаалтныг огцруулах буюу эгүүлэн татахдаа хязгаарлагдмал нөхцөлүүдтэй байдгаас гадна ийнхүү оцгруулах, эгүүлэн татах процесс нь нарийн журамлагдсан, гол төлөв сонгогч иргэн өргөдөл гаргаснаар эхэлж, мөн сонгогч иргэдийн саналаар шийдвэрлэгддэг байна.

Тухайлбал, ИБУИНХУ (the United Kingdom) 2015 онд парламент (House of Commons) – ын гишүүдээ эгүүлэн татахтай холбоотой “Парламентын гишүүдийг эгүүлэн татах тухай хууль” – ийг баталжээ. Тус хуулийг 2011 онд өргөн барихдаа нэлээд өргөн хүрээнд хийсэн судалгааг хуулийн төсөлдөө хавсарган өргөн барьж байснаас гадна 2026 оны 2 сард мөн уг хуулийн хэрэгжилттэй холбоотой дэлгэрэнгүй судалгааг хийсэн байна.

2011 оны судалгаанд дурдсанаар АНУ-д 19 муж нь мужийн албан тушаалтнууд буюу удирдлагуудыг, 29 муж нь орон нутгийн албан тушаалтнууд буюу удирдлагуудыг эгүүлэн татахыг зөвшөөрч хуульчилжээ. Ихэнх мужид (i) эгүүлэн татах өргөдөл үүсгэх; (ii) эгүүлэн татах санал хураах; (iii) шинэ сонгууль гэсэн гурван шат дамжлагаар эгүүлэн татах шийдвэр гардаг ч нэгдсэн байдлаар адилтгаж хуульчилсан журам, процесс байдаггүй байна. Уг эгүүлэн татах хууль тогтоомж нь зөвхөн хууль тогтоогч буюу сенаторуудад хамаатай байгаад зогсохгүй мужийн захирагч, хотын захирагч зэрэг бүх шатны албан тушаалтнуудад хамааралтайг энд дурдах нь зүйтэй байна. Түүнчлэн, эгүүлэн татах шийдвэрийг аль нэг байгууллага (тухайлбал, парламент эсвэл Үндсэн хуулийн шүүх) гаргадаггүй харин сонгогчдын өргөдөл, саналаар шийдвэрлэдэг байна.

Бараг бүх улсад хууль тогтоогч буюу хууль батлах байгууллага болох парламентын гишүүнийг эгүүлэн татдаггүй.

Канадад зөвхөн “British Columbia” аймагт л хууль тогтоох ассемблейн гишүүнийг эгүүлэн татах өргөдөл гаргах механизм байдаг ба бусад аймаг/мужид байдаггүй аж. Ингэхдээ, мөн л иргэдийн зүгээс өргөдөл санаачлах замаар эгүүлэн татах процесс эхлэх бөгөөд гишүүн сонгогдсоноос хойш эхний 18 сард ийнхүү өргөдөл санаачлах боломжгүй байх зэргээр нарийн журамтай зохицуулжээ.

Филипиинд зөвхөн орон нутгийн захиргааны нэгжийн албан тушаалтныг эгүүлэн татах боломжтой ба ингэхдээ бүрэн эрхийн хугацаанд нь зөвхөн нэг удаа эгүүлэн татах өргөдөл санаачлах боломжтой бол Венесуэлд аливаа сонгуульт алба хашиж буй албан тушаалтныг бүрэн эрхийн хугацаа нь талдаа орсны дараа эгүүлэн татах өргөдөл санаачилж болдог байна.

Дээрхээс дүгнээд харвал, бараг бүх л улсад хууль тогтоогч буюу хууль батлах байгууллага болох парламентын гишүүнийг эгүүлэн татдаггүй, түүнчлэн сонгуулиар сонгогддог аливаа албан тушаалтныг эгүүлэн татахдаа иргэдийн өргөдөлд үндэслэж, иргэдийн саналаар шийдэгддэг байна.

Түүнчлэн, тус 2011 оны судалгаанд ийнхүү эгүүлэн татах механизм нь гишүүнийг бусдаас өөр байр суурьтай байснаасаа болж эгүүлэн татагдах эрсдэлд оруулахгүй байх, эсхүл аливаа этгээд ахин сонгууль явуулах санаархлаа хэрэгжүүлэх хэрэгсэл болгохгүй байхад анхаарах нь чухал болохыг тэмдэглэжээ.

Бүхэлд нь дүгнэвэл, юун түрүүнд цаашид Үндсэн хуулийн зөрчлийн шинжтэй практик тогтоохгүй тулд Үндсэн хуулиар олгогдсон эрх хэмжээгээ хэтрүүлж хууль санаачилж буй Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэхгүй байх, хэрвээ хэлэлцлээ гэхэд УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах үндэслэлийг Үндсэн хуулийн Хорин есдүгээр зүйлийн 3 дахь хэсэгт хязгаарлан зөвшөөрсөн хүрээнд багтаан хуульчлахад анхаарах шаардлагатай байна.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан