gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     9
  • Зурхай
     3.27
  • Валютын ханш
    $ | 3568₮
Цаг агаар
 9
Зурхай
 3.27
Валютын ханш
$ | 3568₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Мэддэг мэдээлдэг байя
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 9
Зурхай
 3.27
Валютын ханш
$ 3568₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

"Х.Нямбаатартай уулзъя гэхэд тийм юм байхгүй гэсэн. Байдал ийм хэмжээнд хүрсэнд харамсаж байна"

Б.Эрдэнэчимэг
Улс төр
2026-03-19
Twitter logo

Барилга хот байгуулалтын сайд Э.Бат-Амгалан Төрийн ордонд сэтгүүлчдийн асуултад хариулав.   

-Хотын дарга Х.Нямбаатар нүүр номдоо бичлэг байршуулж, та түүний зургийг ууланд аваачиж шатаасан байна гэв.
-Та бүхэн тэр бичлэг дээрх хүний бие хааг харьцуулаад үзээрэй. Би хардах эрхтэй. Өөрийнхөө зургийг өөрийнхөө хүнээр шатаалгачхаад ийм зүйл яриад байна уу? Улс төрийн сонгуулийн янз бүрийн хар технологи байдаг. 

Бид хуультай улсад амьдарч байна. Намын тухай хууль, намын дүрэм ч бий. Эдгээрт зааснаар асуудлыг шийдэх ёстой. Хажуунаас нь янз бүрийн байдлаар тэр хүнийг хатгаж, дэмжиж, зөвлөдөг улсууд бий байх. Та бүхэн миний хаягуудыг үзээрэй. Би нэг ч хүн рүү дайрч байгаагүй.

Сүүлийн сар гаруйн хугацаанд дайруулаад байж байна. Би их тайван байна. Хэзээ нэг цагт үнэн мөн нь олдоно гэж итгэж байна. Монгол хүн нүүр нүүрээ хараад уулздаг. Х.Нямбаатарт уулзах санал тавихад тийм юм байхгүй гэсэн. Нөхцөл байдлыг ийм хэмжээнд хүргэсэнд их харамсаж байна.

Х.Нямбаатарт ч их ажлууд бий байх. Нийслэлд ажил их. Ажлуудаа хий. Барилгын салбарт ажлууд байна. Ирэх долоо хоногт сэтгүүлчдийг албан ёсоор урьж байна. УИХ-ын гишүүд ч хуваагдлаа. Энэ зөвхөн бид хоёрын асуудал биш боллоо. Зарим гишүүн ойлголт муутай атлаа сандал суудлын төлөө явж, ажлаа хийхгүй байна гэж намайг хэлсэн.

Би гишүүдэд хүндэтгэлтэй хандаж байна. Нэг талаас нь харж, нэг өнцгөөс тайлбарласан нь харамсалтай. 

Энэ онд Барилгын яамны 100 жилийн ой болж байна. 100 мянган хүн эн салбарт ажилладаг. Хийх ажил их байна. Сэтгүүлчид та нар улс төрийн юмаа зогсоогоод яаман дээр очиж ажилла, тэгэх үү гэв.                 

Хотын дарга Х.Нямбаатар өчигдөр (2026.03.19) нүүр номдоо дараах бичлэгийг байршуулжээ.

УИХ-ын гишүүн О.Номинчимэг 2026.03.16-ны даваа гарагт "Э.Бат-Амгалан сайд сандал суудлын хэрүүлээ болиод ажлаа хийх хэрэгтэй. Хохирч буй иргэдийн асуудалд анхаармаар байна.

Бүхэл бүтэн яам байж ямар удаан ажилладаг юм бэ. Танай яамнаас нэг ч хууль орж ирээгүй. Бодитой, иргэдэд хүртээмжтэй ажил хиймээр байна. Барилгын хууль тогтоомж шинэчлэгдэхгүй, хариуцлагын асуудал байхгүй. Уг нь та хэдийг бодлогын яам гэж хардаг ч бодлого гарахгүй байна.

2024 онд энэ парламент  ажиллаж эхэлснээс хойш Барилгын хууль, Орон сууцны тухай хуулийг батлуулна гэсэн. Би аргаа ядаад СӨХ-ийн хууль боловсруулъя гэхээр Орон сууц ашиглалтын тухай хуулийн төсөл бичиж байгаа, давхардана гэсэн. Үүнээс хойш хоёр жил боллоо. Ямар дуусдаггүй хууль вэ. Барилгын хяналт, чанар, норм стандарт алдагдаад байна. Иргэд хохироод байна" гэсэн юм. 

О.Номинчимэг УИХ-ын гишүүн болохоос өмнө буюу 2023-2024 онд Нийслэлийн Засаг Дарга Х.Нямбаатарын орлогчоор ажилласан.  

Үүнээс өмнө юу болсон бэ? 

2026-03-16 Баянзүрх дүүргийн Засаг дарга Г.Жаргалсайхан мэдээлэл өгч, энэ сарын 13-нд Х.Нямбаатарын хийсэн мэдэгдэлд Баянзүрх дүүрэгтэй холбоотой таван асуудал хөндөгдсөн. Үүний дөрөвт нь өөрийн хүлээсэн чиг үүргийн дагуу Засаг даргын хувиар мэдээлэл өгье. Нэг асуудалд нь Баянзүрх дүүргийн Ахмадын хорооны дарга Батсүх мэдээлэл өгнө гэв. 

Жагсаалд оролцсон ажилтан, албан хаагчдад 30 сая төгрөгийн нэг удаагийн тэтгэмж олгосон гэж яригдсан. Тэтгэмж олгосон зүйл огт байхгүй гэдгийг хариуцлагатайгаар хэлье. Ажилтнуудын нийгмийн баталгааг хангах зорилгоор 30 сая төгрөгийн орон сууцны урьдчилгаа олгох хөтөлбөр Баянзүрх дүүрэгт хэрэгжиж байна. Төрийн тодорхой албан хаагчдад өгч байгаа. Гэхдээ энэ мөнгө хороодын засаг дарга нарт олгогдоогүй гэсэн юм. 

2026-03-13 Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч нар Хотын даргад хандан мэдээлэл хийсэн.

Баянзүрх дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Н.Дөлгөөн “Хотын дарга Х.Нямбаатар  БЗД-ийн 500 мянган иргэн рүү нуруугаа харууллаа. Учир нь, энэ сарын 2-нд НИТХ хуралдаж нийслэлийн төсвийн тодотгол хийсэн. Ингэхдээ зөвхөн Баянзүрх дүүргийн татварын бүрдүүлэлтийг 27.2 тэрбумаар нэмлээ. Үүнийг төвлөрүүлэх ямар ч боломжгүй гэсэн юм.

Хариуд нь Хотын дарга Х.Нямбаатар өөрийн цахим хуудсаараа дамжуулан тайлбар өгсөн. 

Тэрбээр "БЗД-ийн төрийн албан хаагчид манай НЗДТГ-ын байрны үүдэнд жагслаа. Ярьж буй зүйл нь нийслэл Баянзүрх дүүргээс их мөнгө төвлөрүүлж байна гэх. Энэ жил БЗД 186 тэрбум төгрөгийг нийслэлийн төсөвт төвлөрүүлнэ. Харин нийслэлийн төсвөөр БЗД-т энэ жил 180 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийнэ.

Өнөөдрийн жагсаал татвартай холбоогүй. Харин БЗД-ийн МАН-ын хорооны дарга, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд, УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалангийн санаа, зорилготой үйлдэл гэсэн юм. 

2026-03-11 Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгаланг огцрохыг шаардаж “Зэс эрдэнийн хувь” компанийн хувьцаа эзэмшигчид өлсгөлөн зарласан.

"Зэс эрдэнийн хувь" ХХК-ийн хувьцаа эзэмшигчид болох 150 хүн жагсаал хийж, таван хүн нойтон өлсгөлөн зарласнаа мэдэгдсэн юм. Тэд сар шинийн баярын өмнөхөн тус компанийн хөрөнгө оруулалт хариуцсан захирлаар ажиллаж байсан Э.Батбаяр болон түүний ах Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан нарт холбогдуулан Авлигатай тэмцэх газарт гомдол гаргажээ.

2026-02-26 Сайд Э.Бат-Амгалан, түүний дүү Э.Батбаяр нарыг АТГ-аас хэрэг бүртгэлийн хэрэг нээн шалгаж эхэлсэн. Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан болон түүний төрсөн дүү Э.Батбаяр нарт 30 тэрбум төгрөг залилуулсан гэх асуудлаар “Зэс-Эрдэнийн хувь” ХХК-ийн хувьцаа эзэмшигч 25000 иргэнийг төлөөлж 7000 орчим иргэн нэгдэн, АТГ-д ханджээ.

Энэ асуудлаар АТГ-аас тодруулахад "Сайд Э.Бат-Амгалан, түүний дүү Э.Батбаяр нарт хэрэг бүртгэлийн хэрэг нээн шалгаж эхэлсэн нь үнэн" гэв.

2026-01-13 Хотын даргаар Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгаланг томилно гэсэн мэдээлэл цацагдав. Үүнийг сайд Э.Бат-Амгалан цахим хуудсаараар дамжуулан үгүйсгэсэн.

Тэрбээр, Сүүлийн үед олон нийтийн цахим сүлжээ болон зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан “Хотын дарга болно” гэсэн ташаа мэдээлэл тархаж байна. Энэ мэдээлэл үндэслэлгүй болохыг мэдэгдье гэжээ. 

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан