Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан ажил үйлс, хөдөлмөр зүтгэлээрээ түүчээлэн нийгэмдээ үнэ цэн бүтээж, үлгэр дуурайлал үзүүлж буй салбар салбарын шилдгүүдийг “Их хотын бүсгүйчүүд 2026” арга хэмжээний үеэр шалгарууллаа.
НЗДТГ-аас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг уг арга хэмжээний үеэр эрүүл мэнд, боловсрол, бизнес, хүмүүнлэг, спорт, соёл урлаг, үйлчилгээ, мөрдөстэй эмэгтэй, алдарт эх зэрэг есөн номинациар салбар салбарын шилдэг эмэгтэйчүүдийг шалгаруулж, урамшуулсан юм.
Тодруулбал:
- “Үйлчилгээний салбарын шилдэг” номинацид Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын Зам талбайн үйлчлэгч Ю.Жаргалсүрэн
- “Бизнесийн салбарын шилдэг” номинацид “БОСА Кондитер" ХХК-ийн Монконди чихрийн үйлдвэрийн Гүйцэтгэх захирал С.Ариунцэцэг
- “Боловсролын салбарын шилдэг” номинацид Нийслэлийн 246-р цэцэрлэгийн эрхлэгч Я.Саранчимэг
- “Хүмүүнлэгийн салбарын шилдэг” номинацид Гэрлэх ёслолын ордон ОНӨААТҮГ-ын Ёслол, үйлчилгээний албаны дарга Б.Амгалан
- “Спортын салбарын шилдэг” номинацид МУГТ, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хошой хүрэл медальт, Ази тивийн аварга, Жудо бөхийн тамирчин Л.Энхрийлэн
- “Соёл, урлагийн салбарын шилдэг” номинацид Монгол Улсын Ардын Жүжигчин Ш.Чимидцэеэ
- “Эрүүл мэндийн салбарын шилдэг” номинацид Нийслэлийн Өргөө амаржих газрын Эх баригч Б.Оюунчимэг
- “Алдарт эх” номинацид өдгөө 88 нас сүүдэр зооглож буй буянтай буурал ижий, 12 хүүхэд төрүүлж өсгөсөн Я.Төмөр
- “Мөрдөстэй эмэгтэй” номинацид Онцгой байдлын ерөнхий газрын Бодлого төлөвлөлтийн газрын Стратегийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга, хурандаа Д.Сэржмядаг нар шагнал хүртжээ.