Улсын Их Хурлын гишүүн Ж.Баярмаагаас өчигдөр /2026.08.26/ “К2 ангиллын автобензиний хүн амын эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийн талаар” Монгол Улсын Ерөнхий сайдад хандан асуулга тавьжээ.
Асуулгад, Монгол Улсад К2 ангиллын АИ92 автобензинийг өнөөдрийг хүртэл импортлон хэрэглэж байна. Нөгөө талаас Улаанбаатар хотын автопаркийн ихээхэн хэсгийг насжилт өндөртэй автомашин эзэлдэг. Япон улс автомашины бензиний хүхрийн зөвшөөрөгдөх хэмжээг 2008 оноос 10ppm хүртэл бууруулсан бөгөөд бага хүхэртэй түлшний нөхцөлд ашиглагдаж ирсэн автомашинд автомашинд К2 ангиллын өндөр хүхэртэй түлш хэрэглэх нь катализатор болон ялгарлыг бууруулах системийн ажиллагаанд хэрхэн нөлөөлж бөйгааг Монгол Улсын нөхцөлд тогтоох шаардлагатай байна гээд дараах асуулгыг тавьсан байна. Үүнд,
Монгол Улсад импортлон оруулж буй К2 ангиллын АИ92 автобензиний хүхэр, бензол, хар тугалга, төмөр, марганец болон хүний эрүүл мэнд, байгаль орчинд нөлөөлөх бусад үндсэн үзүүлэлтийн лабораторийн шинжилгээний дүн, К2-К5 ангиллын харьцуулсан чанарын үнэлгээ, эдгээр үзүүлэлтийг бүрэн шинжлэх лабораторийн чадавх, чанарын хяналтын тогтолцооны талаарх тайлан, дүгнэлт зэрэг найман асуулт бүхий асуулга тавьсан байна.