Монгол Улсын Их хурал дахь Ардчилсан намын бүлэг ээлжит бусаар хуралдлаа.
УИХ дахь АН-ын бүлгийн дэд дарга Б.Жаргалан:
Үнийн өсөлт, амьжиргааны өртөг нь олон улсын нөхцөл байдал, дайнтай холбоотой гэхээсээ илүүтэй өнгөрсөн 10 жилийн хугацаанд үнэмлэхүй олноор эр барьсан ЗГ-ын макро эдийн засгийн алдаатай шийдвэрийн үр дүн юм.
Монгол Улс он гарсаар эхний 7 сарын байдлаар 12 тэрбум ам.долларын буюу 44 тэрбум төгрөгийн экспорт хийгээд байна. Гэтэл гадаад зах зээлд ийм таатай байхад ЗГ, эрх баригч эдийн засгийн бодлогоо алдаа дутагдалтай гаргаж, төрийн оролцоог хэт нэмэгдүүлж, дотоод үнийн өсөлтөд нэрвэгдэж бид өөрсдөө махаа авч дийлэхгүй хэмжээнд хүрсэн нь гутамшигтай.
Шатахууны менежменттэй холбоотой асуудалд бодлогоор шийдвэр гаргах ёстой. Шатахууны нөөцийн савыг нь улсаас барьж өгөх нь цөөн тооны тоглогчтой зах зээлд монополь шинж чанарыг нь өөгшүүлж байна гэсэн үг. ЗГ нөөцийн саваа барья гэдэг амны уншлагатай болчихлоо. Эргээд нөөцийн сав барьж байгаа компаниуд нь зах зээл дээрх төвлөрлөө нэмэгдүүлж байгаа нь ажиглагдаж байгаа ба цаашид ч саад тотгор болохоор юм.