Тэтгэвэр барьцаалсан зээлд тавьсан 50\50 өр орлогын харьцааг ахмадууд эсэргүүцэж буйтай холбогдуулан Ерөнхий сайд Г.Занданшатар Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнтэй уулзаж, ярилцлаа.
Улмаар тэтгэврийн зээлд ямар нэг хязгаарлалт тавихгүй байх талаар талууд санал нэгдлээ. Хэрэглээний зээлийн нийтлэг зохицуулалтаас тэтгэврийн зээлийг гаргах замаар ахмадуудын тавьж буй шаардлагын хүрээнд шийдэл гаргах боломжтой гэж талууд үзсэн байна.
Иймээс ирэх даваа гарагт Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөл дахин хуралдаж, тэтгэвэр барьцаалсан зээлийн асуудлыг хэлэлцэхээр болжээ.
Ерөнхий сайд Г.Занданшатар "11-11 төвд иргэдээс ирсэн өргөдөл гомдлыг судалж үзэхэд 1207 нь тэтгэврийн зээлтэй холбоотой байна. Хүн тэтгэврээ амжиргаандаа зарцуулах ёстой, гэр бүл, үр хүүхэд барьцаалж зээл авч болохгүй гээд ийм хязгаарлалт тогтоосон юм байна.
Дэлхийд тэтгэврийн зээл гэж байхгүй учраас олон улсын туршлагаас судлах боломжгүй. Иймд 70/30 болгоё, хүний өөрийн сонголт, хүний эрхийн асуудал гэж үзэхээр ярилцлаа" гэв.
Мөн тэрбээр тэтгэврийн зээлийн хүүг бууруулах чиглэлээр Монголбанк болон Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам хамтарч ажиллахыг хүслээ.
ДЭЛГЭРЭНГҮЙ ҮЗЭХ: