Монгол Ардын намын Удирдах зөвлөлийн дэргэдэх “Гишүүн төвтэй Е-4 стратеги”-ийг хөгжүүлэх бодлогын хороо, Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн төвтэй хамтран “Хүн төвтэй эрүүл мэндийн тогтолцоог бүрдүүлэхэд талуудын оролцоо, хамтын ажиллагаа” сэдэвт уулзалт хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгууллаа.
Уулзалтад “Гишүүн төвтэй Е-4 стратеги”-ийг хөгжүүлэх бодлогын хорооны дарга, УИХ-ын гишүүн, УИХ дахь намын бүлгийн дэд дарга Н.Батсүмбэрэл, тус бодлогын хорооны Нарийн бичгийн дарга Г.Өлзийбаатар, Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн төвийн дарга Баярмаа болон тус дүүргийн эрүүл мэндийн салбарын удирдлагууд, эмч, мэргэжилтэн, албан хаагчид, өрхийн эрүүл мэндийн төвийнхөн, сайн дурын ажилчид оролцсон юм.
УИХ-ын гишүүн, УИХ дахь намын бүлгийн дэд дарга Н.Батсүмбэрэл “Эрүүл мэндийн салбарт онцгой анхаарч ажиллах ёстой. Манай улсын ДНБ-ий 3.5 хувь нь л эрүүл мэндийн салбарт зарцуулагддаг. ДЭМБ-ын өгсөн зөвлөмжийн дагуу энэ хувийг 5-6 хувьд хүргэх шаардлагатай гэж үздэг. Ингэснээр хүний эрүүл мэндийг хамгаалах, энэ салбар бэхжинэ гэж үзэж байгаа. Эрүүл мэндийн даатгал, эмийн асуудал гээд манай улсын хувьд илүү боловсронгуй болгох, сайжруулах асуудал байсаар байна.
Иймд ирэх 2027 оныг эрүүл мэндийг дэмжих жил болгон зарлана. Энэ хүрээнд Засгийн газраас энэ салбарт дөрвөн чөлөөлөлтийн бодлого дэвшүүлэн ажиллаж байгаа. Хүн, эмч, эмнэлэг, тогтолцоогоо чөлөөлье гэсэн дөрвөн том зорилгыг дэвшүүлж байна” гэв.
Түүнчлэн УИХ-ын гишүүнээр сонгогдоод хоёр жил ажиллах хугацаандаа эрүүл мэндийн салбарт томоохон хоёр хуулийн төсөл буюу Эд эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хууль болон Цусны донорын тухай хуульд гишүүдийн хамт идэвхтэй оролцож, өргөн барьж, батлуулсан гэдгээ онцлов.
Эх сурвалж: Монгол Ардын Нам