УИХ-ын чуулганы баасан гарагийн /2026.05.13/ үдээс хойших нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар:
- Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2026.05.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/-ийг хэлэлцэхийг хураллаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.
Энэ төслийн хэлэлцэх үеэр Ерөнхий сайд Н.Учрал гормиын санал гаргаж, байр сууриа илэрхийлэв.
Тэрбээр, Засгийн газар эдийн засгийн хурцадмал нөхцөл байдал үүссэн энэ үед ажлын байрыг хадгалах зорилгоор Татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг өргөн мэдүүлсэн.
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 792 мянган төгрөг хүртэлх орлогоос ХХОАТ авахгүй. НӨАТ суутган төлөгчдийн орлогыг 50 сая биш 400 сая болгоё. 2.5 тэрбум төгрөгөөс доош борлуулалтын орлоготой бол ААНОАТ 1 хувиар төлье гэсэн өөрчлөлт оруулж байна. Энэ бол иргэдийг үнийн өсөлтөөс хамгаалах, ажлын байрыг хадгалах зорилготой бодлого.
НӨАТ-ын тухай хуульд өөрчлөлт оруулж, ирэх 10-р сарын 1-нээс дагаж мөрдөхөөр баталсан. Энэ хуулиар орлого нь 1 саяас дээш бол 20 хувь, 1 сая хүртэлх бол 50 хувь, 500 мянга хүртэлх орлоготой бол НӨАТ-ыг 100 хувь буцаан олгох зохицуулалттай. Энэ хуулийн төсөвт үзүүлэх ачаалал нь бараг 1.7 их наяд төгрөг.
Бидний өргөн мэдүүлээд буй Татварын багц хуулийн төсөвт үзүүлэх ачаалал 2.2 их наяд төгрөг. Зарим гишүүн ХХОАТ-ыг 1 хувь болгоё гэж байна. Нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Баялгийг хуваарилахад хэрэглэдэг механизм бол татвар.
Өндөр орлоготой хэсгээс татвараа авч, жижиг дунд орлоготой иргэдийн ажлын байрыг хадгалах зорилгоор татварын механизмыг хэрэглэдэг. Тиймээс татварыг тэдэн хувиар бууруулъя гэж дур дураараа ярьж хэлэлцэх нь зохимжгүй байдаг. Ялангуяа ХХОАТ бол орон нутгийн төсвийг бүрдүүлдэг. Нийслэл, дүүрэг, 21 аймаг ХХОАТ-аараа бие даан үйл ажиллагаа явуулдаг.
ХХАОТ-ыг 1 хувь болговол орон нутаг бие даан үйл ажиллагаа явуулах боломжгүй болно. ААНОАТ-ын 40 хувийг орон нутагт өгдөг. Тэгэхээр орон нутагаа бодох ёстой байх.
Тиймээс Засгийн газар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 792 мянган төгрөг хүртэлх ХХОАТ-ыг тэглэвэл 3 саяын цалинтай хүн 2.2 саяасаа ХХОАТ төлбөл орлого өөрт нь үлдэнэ. Энэ хамгийн зөв бодлого гэж үзсэн.
НӨАТ-ын буцаан олголтыг нэмэгдүүлбэл илүү тансаг хэрэглээтэй иргэдэд хүрнэ. Төрөөс өнөөдөр олгож буй халамжийн бодлого зорилтот бүлгийнхээ 26 хувьд л хүрч байгаа юм билээ. Халамж нүдээ олдоггүй.
Гишүүдэд сонголт бий. НӨАТ-ын буцаан олголт чухал. 792 мянган төгрөг хүртэлх орлогын татварыг тэглэх нь буруу гэж үзэж байвал Засгийн газар НӨАТ-ын хууль татаж авахад бэлэн. Энэ бол УИХ-ын гишүүдийн сонголт шүү гэв.