gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     17
  • Зурхай
     5.26
  • Валютын ханш
    $ | 3576₮
Цаг агаар
 17
Зурхай
 5.26
Валютын ханш
$ | 3576₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 17
Зурхай
 5.26
Валютын ханш
$ 3576₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

ФОТО: Энхийг сахиулагч эмэгтэйчүүд

А.Анужин
Нийгэм
3 цаг 41 минутын өмнө
Twitter logo
А.Анужин
Twitter logo
Нийгэм
3 цаг 41 минутын өмнө
ФОТО: Энхийг сахиулагч эмэгтэйчүүд

Монгол Улсын Зэвсэгт хүчний эмэгтэй цэргийн алба хаагчид энхийг дэмжих ажиллагаанд оролцож эхэлсний 20 жилийн ой тохиож байна. Үүнтэй холбогдуулан “Энхийг сахиулагч эмэгтэйчүүд - 20 жил” өдөрлөгийг өнөөдөр /2026.05.26/ Офицеруудын ордонд зохион байгууллаа.

Тус өдөрлөгийг “Олон улсын энхийг сахиулагчдын өдөр”-ийг угтан зохион байгуулж буйгаараа онцлог бөгөөд УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Д.Батлут, Гадаад харилцааны яамны удирдлага, ЗХЖШ-ын дарга дэслэгч генерал С.Ганбямба, НҮБ-аас Монгол Улсад суугаа Суурин төлөөлөгч Яап ван Хиерден тэргүүтэй хүндэт зочид болон 300 гаруй эмэгтэй энхийг сахиулагч нар оролцлоо.

Батлан хамгаалахын сайд Д.Батлут “Эрхэм хүндэт генерал, офицер, ахлагч нар аа, эрхэм хүндэт эмэгтэй энхийг сахиулагчид аа, Та бүхэнд энэ түүхэн бөгөөд бахархалт өдрийн мэндийг өргөн дэвшүүлье.

Өнөөдөр бид НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцож эхэлсний 24 жил, эмэгтэй энхийг сахиулагчдаа ажиллагааны бүсэд илгээж эхэлсний 20 жилийн ойг тэмдэглэж байна.

НҮБ-аас 2000 онд баталсан “Эмэгтэйчүүд, энх тайван, аюулгүй байдал” тогтоолоор энхийг сахиулах болон энхийг бүтээн байгуулах үйл хэрэгт эмэгтэй цэргийн алба хаагчдын оролцоог нэмэгдүүлэхийг уриалсан. Монгол Улс дэлхийн хамтын нийгэмлэгийн хариуцлагатай гишүүний хувьд олон улсын энх тайван, аюулгүй байдлыг сахин хамгаалахад тогтвортой хувь нэмэр оруулсаар ирсэн.

Мөн НҮБ-ын “Эмэгтэйчүүд, энх тайван, аюулгүй байдал” хөтөлбөрийг идэвхтэй дэмжиж, жендеийн эрх тэгш байдлыг аюулгүй байдал болон энхийг сахиулах ажиллагаанд бодитоор хэрэгжүүлэх чиглэлд манлайлан ажиллаж байна. Монголчууд бид эртнээс эмэгтэйчүүдээ эрхэмлэн дээдэлж, эхчүүдийнхээ үг сургаалыг сонсон, үйл хэргийг нь алдаршуулж ирсэн ард түмэн.

20 жилийн өмнө Монголын эмэгтэй цэргийн алба хаагчид дэлхийн энх тайван, аюулгүй байдлын төлөөх үйл хэрэгт мөр зэрэгцэн оролцож эхэлсэн нь зөвхөн батлан хамгаалах салбарын төдийгүй Монгол эмэгтэйчүүдийн манлайлал, тэсвэр хатуужил, ур чадварыг дэлхийд таниулсан түүхэн алхам болсон.

Өнөөдөр Монголын эмэгтэй энхийг сахиулагчид НҮБ-ын далбаан дор дэлхийн олон бүс нутагт үүрэг гүйцэтгэж, энх тайвныг сахин хамгаалах, энгийн иргэдийг хамгаалах, хүмүүнлэгийн ажиллагааг дэмжих, олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсаар байна.

Та бүхэн эх хүний нинжин сэтгэл, Монгол дайчны эр зориг, сахилга хариуцлагыг хослуулан Монгол Улсын нэр хүндийг олон улсын тавцанд өндөрт өргөж яваа бахархалт төлөөлөл юм.

2024 онд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганд оролцох үеэрээ энхийг сахиулах ажиллагаанд оролцох эмэгтэй энхийг сахиулагчдын эзлэх хувийг 15-д хүргэх амлалтыг өгсөн. Энэхүү зорилт өнөөдөр та бүхний хүчин чармайлтын үр дүнд бодит ажил болон хэрэгжиж байна.

Өнөөдрийн байдлаар энхийг сахиулах ажиллагаанд төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудаас давхардсан тоогоор нийт 1300 гаруй эмэгтэй алба хаагч үүрэг гүйцэтгээд байна.

Цаашид энэхүү оролцоог хадгалах, эмэгтэй энхийг сахиулагчдын тоо, манлайллыг нэмэгдүүлэх, НҮБ болон олон улсын бусад ажиллагаанд бэлтгэх, мэргэжлийн ур чадвар, ялангуяа хэлний мэдлэгийг дээшлүүлэх сургалт, хөтөлбөрүүдэд хамруулах, мөн эмэгтэй алба хаагчдын нийгмийн болон хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох бодлогыг тууштай хэрэгжүүлэх болно” хэмээн онцоллоо.

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг “Эрхэм хүндэт Батлан хамгаалахын сайд Д.Батлут, ЗХЖШ-ын дарга дэслэгч генерал С.Ганбямба, НҮБ-аас Монгол Улсад суугаа Суурин төлөөлөгч Яап ван Хиерден болон хуран цугласан эмэгтэй энхийг сахиулагчид аа,

Монгол Улсын эмэгтэй цэргийн алба хаагчид энхийг дэмжих ажиллагаанд оролцож эхэлсний 20 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье.

Дэлхийн энх тайван, аюулгүй байдлын төлөөх үйл хэрэгт эмэгтэй энхийг сахиулагчдын оруулж буй хувь нэмрийг алдаршуулсан энэхүү арга хэмжээнд оролцож байгаадаа баяртай байна.

Энэ удаагийн өдөрлөг нь НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс 2000 онд баталсан “Эмэгтэйчүүд, энх тайван, аюулгүй байдал” тогтоолыг хэрэгжүүлэх үндэсний анхдугаар төлөвлөгөөг боловсруулах ажилтай уялдаж буйгаараа онцлог юм.

1995 онд Бээжин хотноо болсон Дэлхийн эмэгтэйчүүдийн IV бага хурлаар баталсан тунхаглал, үйл ажиллагааны хөтөлбөрт анх удаа эмэгтэйчүүд, охидын эрхийг энх тайван, аюулгүй байдлын бодлоготой уялдуулан авч үзэж, шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх шаардлагыг онцолж байв. Мөн эмэгтэйчүүд нь аливаа нийгэмд эвлэрэл, энх тайвны төлөөх хүчирхэг, хүртээмжтэй дуу хоолой болдгийг тунхагласан.

Үүний үргэлжлэл болгон НҮБ-ын Аюулгүйн зөвлөл 2000 онд “Эмэгтэйчүүд, энх тайван ба аюулгүй байдал”-ын тухай 1325 дугаар тогтоолыг баталсан юм. 1990-ээд онд энхийг сахиулах ажиллагаанд оролцож буй эмэгтэйчүүдийн эзлэх хувь нэг хувьд ч хүрдэггүй байсан бол Бээжингийн бага хурлаас хойш тэдний оролцоог эрчимтэй нэмэгдүүлж эхэлсэн.

НҮБ-ын Энхийн ажиллагааны газраас 2018 онд эмэгтэй цэргийн алба хаагчдын эзлэх хувийг 15 хувьд хүргэх зорилтыг цэрэг илгээгч орнуудад дэвшүүлсэн.

Мөн 2022 оны зургаадугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Эмэгтэй энхийг сахиулагчдын олон улсын бага хурал”-ыг Улаанбаатар хотноо зохион байгуулсан.

Тус бага хурлын дараагийн уулзалт 2027 онд болохоор төлөвлөгдөж байна.

Энэхүү санаачилга нь НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн тогтоолын хэрэгжилтийг зөвхөн дотооддоо бус, олон улсын түвшинд ахиулахад чиглэсэн бодит алхам болж байна” гэв.

Монгол Улсын Зэвсэгт хүчин энхийг дэмжих ажиллагаанд оролцож буй эмэгтэй алба хаагчдынхаа хувь нэмрээр Зүүн хойд Азид хоёрдугаарт эрэмбэлэгдэж байна. Одоогоор ажиллагааны бүс нутагт 80 гаруй эмэгтэй цэргийн алба хаагч үүргээ нэр төртэй гүйцэтгэж байгаа юм.

Гэрэл зургийг: Б.Даваа

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан