gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     23
  • Зурхай
     5.28
  • Валютын ханш
    $ | 3576₮
Цаг агаар
 23
Зурхай
 5.28
Валютын ханш
$ | 3576₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 23
Зурхай
 5.28
Валютын ханш
$ 3576₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Мэттью Перрийн хувийн туслахад 41 сарын хорих оноолоо

Б.Нямдарь
Дэлхийд
6 цаг 27 минутын өмнө
Twitter logo

Мэттью Перрийн үхэлтэй холбоотой олон жил үргэлжилж буй хэргийн хүрээнд түүний гэрт хамт амьдардаг байсан хувийн туслах 41 сарын хорих ял сонслоо.

Кетамин тарьж өгч байсан 60 настай Кеннет Ивамаса нь хоёр эмчтэй хамтран Перрид нас барахаас нь өмнөх хэдхэн долоо хоногийн хугацаанд 50,000 ам.доллароос дээш үнэ бүхий кетамин нийлүүлсэн гэж прокурорууд мэдэгдсэн байна. Ивамаса нь ямар ч эмнэлгийн мэргэжлийн сургалтгүй байжээ.

Перри 2023 оны аравдугаар сард Лос Анжелест байрлах гэрийнхээ арын халуун усны онгоцонд нас барсан байдалтай олдсон.

Ивамаса 2024 оны наймдугаар сард “үхэлд хүргэсэн кетамин тараасан хэрэгт хуйвалдсан” нэг зүйл ангиар гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн бөгөөд холбооны шүүхээс хамгийн ихдээ 15 жилийн хорих ял авах эрсдэлтэй байсан.

Над шиг нөхцөлд байгаа хүмүүст илүү зөв сонголт хийхэд сургамж болоосой гэж хүсэж байна

Мөн түүнд хоёр жилийн хугацаатай хяналттай суллагдах ял, 10,000 ам.долларын торгууль оноосон байна. Тэр долоодугаар сарын 17-нд шоронд хоригдох юм.

Шүүгч Шерилин Пийс Гарнетт ял оноохдоо Ивамаса Перрийн донтолтын асуудлыг мэдэж байсан атлаа ийм үйлдэл хийсэн, мөн Перри нас барсны дараа нотлох баримт нуун дарагдуулахыг оролдсон гэдгийг онцолжээ.

Лос Анжелесийн шүүх танхимд лхагва гарагт Ивамаса мэдүүлэг өгөхдөө жүжигчний гэр бүлийнхэн рүү эргэн хараад “Та бүхнээс чин сэтгэлээсээ уучлал хүсэж байна. Би насан туршдаа харамсах хууль бус үйлдэл хийсэндээ маш их гэмшиж байна. Үүнийг би үхтлээ санах болно” гэжээ. Тэрээр өөрийгөө “маш их харамсаж байна” гээд Перрийн гэр бүлд эмгэнэл илэрхийлжээ.

Мөн тэрээр “Над шиг нөхцөлд байгаа хүмүүст илүү зөв сонголт хийхэд сургамж болоосой гэж хүсэж байна” хэмээн хэлсэн байна. Прокурорууд Ивамасад 3 жил 5 сарын хорих ял хүссэн бөгөөд тэрээр энэ хэрэгт холбогдсон таван шүүгдэгчээс хамгийн түрүүнд хэлэлцээр хийсэн ч хамгийн сүүлд ял сонссон хүн болсон байна.

Ивамасад ял оноохоос өмнө Перрийн ээж болон эгч нар шүүгчид захидал илгээж, байр сууриа илэрхийлжээ.

Түүний эгч Кэйтлин Моррисон “Кенни Ивамасад ямар ч өрөвдөх сэтгэлгүй. Перри нас барсан шөнө Ивамаса түүнийг орхиод явсан нь эсвэл өөрийн хийсэн зүйлээс зугтаж байсан, эсвэл аюултай нөхцөлд байгаа эмзэг хүнийг санаатайгаар орхисон хэрэг” гэжээ. Нөгөө эгч Маделин Моррисон шүүгчид илгээсэн захидалдаа Ивамаса нь кетамин наймаалагч Жасвин Сангхагаас ч илүү буруутай гэж үзэж байгаагаа илэрхийлсэн байна.

Эх сурвалж: BBC

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан