13 жилийн туршлагатай 200 & 570 Авто Сервис GS AUTO CENTER болон өргөжин, хөгжлийн шинэ шатанд гарлаа.
Toyota, Lexus автомашины засвар үйлчилгээний чиглэлээр 13 жилийн турш үйл ажиллагаа явуулсан 200 & 570 Авто Сервис үйл ажиллагаагаа өргөжүүлэн GS AUTO CENTER нэрийн дор хөгжлийн шинэ шатанд шилжиж байгаагаа албан ёсоор танилцууллаа.
Энэхүү өөрчлөлт нь зөвхөн байгууллагын нэр, өнгө төрхийн шинэчлэл бус бөгөөд үйлчилгээний цар хүрээ, хүчин чадал, дэд бүтэц, хэрэглэгчийн үйлчилгээг өргөжүүлэх урт хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд хэрэгжиж буй шинэчлэл юм.
GS AUTO CENTER нь өмнөх туршлага, инженер техникийн баг, баталгаат засвар үйлчилгээний стандартаа хадгалан ажиллахын зэрэгцээ Toyota болон Lexus автомашины засвар үйлчилгээ, сэлбэг хэрэгслийн нийлүүлэлт болон авто дагалдах бүтээгдэхүүний чиглэлээр үйл ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлж байна.
Мөн 2026 оны есдүгээр сард хоёр дахь салбараа ашиглалтад оруулахаар бэлтгэл ажлаа хангаж байгаа бөгөөд шинэ салбар нээгдсэнээр үйлчилгээний хүчин чадал нэмэгдэж, орчин үеийн тоног төхөөрөмж, өргөжсөн сэлбэгийн худалдаа, хэрэглэгчдэд зориулсан илүү тав тухтай орчин бүрдэхээр төлөвлөжээ.
Түүнчлэн автомашины сэлбэг хэрэгсэл, дугуй, авто химийн бүтээгдэхүүн, авто гоёл чимэглэл, аяллын хэрэгсэл, авто тоноглол, авто угаалга зэрэг бүтээгдэхүүн, үйлчилгээг үе шаттайгаар нэвтрүүлж, автомашин эзэмшигчдэд шаардлагатай бүхий л үйлчилгээг нэг дороос авах боломжтой авто үйлчилгээний нэгдсэн төвийг бий болгохоор ажиллаж байна.
Компанийн зүгээс цаашид инженер техникийн багийн мэдлэг, ур чадварыг тасралтгүй хөгжүүлэх, орчин үеийн технологи, тоног төхөөрөмжийг нэвтрүүлэх, үйлчилгээний чанар, хэрэглэгчийн сэтгэл ханамжийг олон улсын жишигт нийцүүлэн сайжруулахад анхааран ажиллахаа илэрхийллээ.