Бүгд Найрамдах Финланд Улсын Гадаад хэргийн яам болон “СОВЕР” олон улсын байгууллагын санхүүжилтээр “Тэгш Тусгал” ТББ-ын хэрэгжүүлж буй “Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн байгууллагуудын чадавхыг бэхжүүлснээр хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс эрх мэдэлжих нь” (EPSO) төслийн хүрээнд Финландын хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн судлаач, зөвлөх, Европын Аюулгүй Байдал, Хамтын Ажиллагааны Байгууллагын Ардчилал, хүний эрхийн алба (OSCE/ODIHR)-ны Шинжээчдийн зөвлөлийн гишүүн, Абилис сангийн тэргүүн, судлаач Аму Орханен Монгол Улсад 6 дугаар сарын 22-25-ны өдрүүдэд ажиллалаа.
Айлчлалын хүрээнд тэрээр төрийн байгууллага, УИХ-ын төлөөлөл, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн байгууллага (ХБХБ), хүний эрх, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөлтэй уулзаж, олон талт оролцоо, хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх, хүртээмж, улс төрийн оролцоо, бодлого хэрэгжилтийн талаар Финланд болон Европын туршлагыг хуваалцаж, нээлттэй санал солилцов.
Мөн EPSO төслийн хүрээнд оролцогч ХБХБ-уудын төлөөлөлд эрх мэдэл, бодлогын нөлөөлөл, стратеги сэтгэлгээг бэхжүүлэх зорилгоор “Төлөөллөөс бодит нөлөөлөлд хүрэх манлайлал” сургалтыг 6 дугаар сарын 23-ны өдөр Туушин зочид буудалд зохион байгууллаа. Сургалтаар ХБХБ-уудын хувьд төлөөлөлтэй болох нь чухал боловч бодлого, төсөв, хэрэгжилт, хяналт, шийдвэр гаргах түвшинд хамтын манлайллаар бодит оролцоог хангах чадвар илүү чухал байгааг онцлон, хүний эрхэд суурилсан хөгжлийн бодлого, хүртээмжтэй хөгжил, хамтын ажиллагаа, шийдвэр гаргах үйл явцад үр нөлөөтэй оролцох арга барилын талаар хэлэлцлээ. Түүнчлэн хатагтай Орханен олон улсын сайн туршлагаас суралцах хэрэгтэй ч тухайн туршлагыг Монголын хууль эрх зүй, улс төр, санхүүжилт, соёл, орон нутгийн нөхцөл байдалд тохируулан хэрэгжүүлэх шаардлагатай талаар онцлов.

Айлчлалын хүрээнд хатагтай Орханенийг УИХ-ын гишүүн О.Саранчулуун хүлээн авч уулзан, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрх, хүртээмж, улс төрийн оролцоо, олон нийтийн нөлөөлөл, НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенцын хэрэгжилт, хөгжлийн бэрхшээлтэй улс төрчдийн олон улсын сүлжээний талаар нээлттэй, ажил хэрэгч санал солилцсон уулзалт өрнүүллээ.
О.Саранчулуун гишүүн Монгол Улсад хүртээмжийн асуудлыг бодит жишээ, олон нийтийн нөлөөлөл, хууль бодлого, төсөв, төлөвлөлттэй холбон урагшлуулах шаардлагатайг онцлон, конвенцын хэрэгжилтийн хүрээнд хөгжлийн бэрхшээлийн талаарх дата, ангилал, бүртгэлийн асуудлыг хөндсөн бол хатагтай Орханен Финландын болон олон улсын туршлагаас хуваалцаж, хүртээмж, улс төрийн оролцоо, хүний эрхийн асуудлыг системийн түвшинд авч үзэхийн ач холбогдлыг тэмдэглэв.

Түүнчлэн хатагтай Орханен Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын дарга Д.Гэрэлтэй уулзлаа. Уулзалтын үеэр Д.Гэрэл Монгол Улсад хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн чиглэлээр хөдөлмөр эрхлэлт, гэр бүл, тохируулгат хэрэглэгдэхүүн зэрэг бодлогын хэд хэдэн чухал шинэчлэл зэрэгцэн явагдаж байгааг танилцуулав. Эдгээр нь зөвхөн нэг хуулийн өөрчлөлтөөр хязгаарлагдахгүй, нийгмийн бодлого болон тогтолцооны түвшний өргөн хүрээний шинэчлэл шаарддаг асуудал болохыг онцоллоо.
Тэрээр одоо хэлэлцэгдэж буй хууль, бодлогын шинэчлэлүүд нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийг хангах үндэс суурь болох боловч хуульд өөрчлөлт оруулах нь харьцангуй эхний алхам бөгөөд үүний цаана хэрэгжилт, салбар хоорондын уялдаа, төсөв төлөвлөлт, ХБХБ-ын чадавх, хараат бус хяналт, олон талт оролцоо зэрэг өргөн хүрээний ажил шаардлагатайг онцолсон.

Мөн УИХ-ын гишүүний орон тооны бус зөвлөх, нийгмийн бодлогын мэргэжилтэн, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн төлөө олон жил ажиллаж ирсэн хүний эрхийн идэвхтэн Б.Болороотой уулзаж, Монгол Улсын хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай бодлогын орчин, хуулийн шинэчлэл, НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенцын хэрэгжилт, хөдөлмөр эрхлэлт, боловсрол, мэдээллийн хүртээмжийн асуудлаар санал солилцов. Б.Болороо хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг халамж хүртэгч бус, эрх эдлэгч иргэн, нийгмийн бүрэн оролцогч гэж харах шаардлагатайг онцолж, Монголд хөгжлийн бэрхшээлийн талаарх ойлголт хүний эрхийн салбарын бусад асуудлаас харьцангуй хожуу хөгжсөн ч сүүлийн жилүүдэд өөрчлөлт ажиглагдаж байгааг тэмдэглэв.

Уулзалтын үеэр хүртээмжийн тухай ойлголт зөвхөн налуу зам, барилга байгууламжаар хязгаарлагдахгүй, мэдээлэл авах, эрхээ мэдэх, өөрийгөө илэрхийлэх, сонгууль болон нийгмийн амьдралд оролцох боломжтой шууд холбоотойг хөндөв. Талууд мөн хөдөлмөр эрхлэлтийн асуудал, ялгаварлан гадуурхалтын эсрэг эрх зүйн хамгаалалт зэрэг сэдвийг хэлэлцэж, Монгол Улсад хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн хөдөлмөр эрхлэлтийн түвшин бага, статистик мэдээлэл байгууллага хооронд зөрүүтэй байдаг, боловсролын хүртээмж хангалтгүйгээс хөдөлмөрийн зах зээлд орох боломж хязгаарлагдмал, орсон ч тогтвортой ажиллах үзүүлэлт муу байгааг тодотгов.

Айлчлалын сүүлийн өдөр төр, иргэний нийгмийн байгууллагууд болон ХБХБ-уудад зориулан “Хүртээмжтэй хөгжлийн төлөөх түншлэл ба олон талт оролцоо” нээлттэй арга хэмжээг зохион байгууллаа. Тус арга хэмжээнд Тэгш Тусгал ТББ-ын захирал хатагтай Ц.Ариунтуяа иргэний нийгмийн байгууллагуудын хамтын ажиллагааг стратегийн түвшинд уялдуулах хэрэгцээг онцолсон бол хатагтай Орханен хамтын ажиллагааны боломж, төрөл, практик жишээг танилцуулж, хамтын манлайлал, оролцоог бэхжүүлэх замаар үр дүнтэй түншлэл бий болгох талаар сургалт явуулснаар Монгол Улс дахь айлчлалаа өндөрлүүллээ. Энэхүү арга хэмжээнд залуу үеийн иргэний нийгмийн төлөөлөл идэвхтэй оролцсоноороо онцлог байв.

“Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн байгууллагуудын чадавхыг бэхжүүлснээр хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс эрх мэдэлжих нь” буюу ЭПСО төслийг 2023-2026 оны хооронд хэрэгжүүлж байна.