Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлж буй “Арьс шир-Баялаг” хөтөлбөрийн хүрээнд Хөвсгөл аймагт арьс шир худалдан авах анхан шатны цэгийг шинээр байгууллаа.
“Хөдөө аж ахуйн бирж” ТӨХХК, МАШҮХ-той Хөвсгөл аймагт үйл ажиллагаа явуулж буй мал төхөөрөх чиглэлийн зургаан үйлдвэр, арьс шир, түүхий эд бэлтгэн нийлүүлэгч хоёр аж ахуйн нэгж хамтран ажиллах гэрээ байгуулжээ.
Чанар, стандартын шаардлагын дагуу бэлтгэсэн малын гаралтай түүхий эдийг худалдан авч, анхан шатанд боловсруулах, дотоодын боловсруулах үйлдвэрүүдийг тогтвортой түүхий эдээр хангах юм. Найман ААН-ээр дамжуулан үхэр, сарлагийн шир, хонины нэхий малчдаас худалдан авч, түүхий эд бэлтгэлийн цэгт боловсруулна. Дотоодын үйлдвэрүүд рүү нийлүүлэх юм.

“Арьс шир-Баялаг” хөтөлбөрийн хүрээнд дулааны улиралд бэлтгэн нийлүүлсэн арьс ширэнд үйлдвэрийн аргаар анхан шатны боловсруулалт хийн хадгалах боломжийг бүрдүүлэх зорилгоор Хөвсгөл аймагт 40 тонн давсны дэмжлэгийг үзүүлэв.
Түүхий эд бэлтгэлийн цэгийн нээлтийн үеэр “Хөдөө аж ахуйн бирж” ТӨХХК, Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбооноос арьс, ширэн түүхий эдийг стандартын дагуу бэлтгэх, чанарыг хамгаалах практик сургалт зохион байгуулжээ.
Арьс шир боловсруулах үйлдвэрүүдийн бүтээгдэхүүний үзэсгэлэн, танилцуулгыг иргэд, үйлдвэрлэгчдийн хүртээл болгов. Тус үйл ажиллагааны нээлтэд ХХААХҮЯ-ны Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга М.Дондогдорж, “Хөдөө аж ахуйн бирж” ТӨХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Энх-Эрдэнэ, Монголын арьс, ширний үйлдвэрлэлийн холбооны (МАШҮХ) ерөнхийлөгч А.Даваасүрэн болон арьс, шир боловсруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд болон Хөвсгөл аймгийн удирдлагууд, ХХААГ-ын мэргэжилтнүүд, ААНБ, хоршоод, малчдын төлөөлөл оролцлоо.