Монголын зэрлэг амьтан судлал, байгаль хамгааллын салбарын төлөөлөл болсон Зэрлэг амьтан судлах, хамгаалах төвийн захирал, доктор Б.Нямбаяр АНУ-ын Вашингтон хотноо зохион байгуулагдсан National Geographic Society-ийн "Explorers Festival 2026" арга хэмжээний үеэр олгодог "Wayfinder Award" шагналын эзнээр тодорлоо. Ингэснээр тэрбээр энэхүү нэр хүндтэй шагналыг хүртсэн Монголын анхны төлөөлөгч болж байна.
"Wayfinder Award" нь шинжлэх ухаан, байгаль хамгаалал, боловсролын салбарт манлайлан ажиллаж, дэлхий нийтийн өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд бодит хувь нэмэр оруулж буй хүмүүсийг National Geographic Society-оос жил бүр шалгаруулан олгодог нэр хүндтэй шагнал юм.
Энэ жилийн "Explorers Festival 2026"-д дэлхийн 140 гаруй орны 300 гаруй судлаач, эрдэмтэн, байгаль хамгаалагч, гэрэл зурагчин оролцсоноос шинжлэх ухаан, байгаль хамгаалал, боловсрол болон олон нийтийн хөгжлийн чиглэлээр тогтвортой ирээдүйг цогцлоох үйл хэрэгт онцгой хувь нэмэр оруулсан 15 манлайлагчийг шалгаруулжээ.
Доктор Б.Нямбаяр нь Монгол орны шувууд болон ховордсон зэрлэг амьтдын судалгаа, хамгааллын чиглэлээр 20 гаруй жилийн турш ажиллаж, шинжлэх ухаанд суурилсан байгаль хамгааллыг хөгжүүлэх, залуу судлаачдыг бэлтгэх, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсаар ирсэн юм. Түүний санаачлан хэрэгжүүлсэн судалгаа, хамгааллын хөтөлбөрүүд дэлхийн хэмжээнд ач холбогдолтой болохыг энэхүү шагналаар үнэлжээ.
Шагнал хүртсэний дараа доктор Б.Нямбаярыг Байгаль орчин, уур амьсгалын яамны Байгалийн нөөцийн бодлого, зохистой ашиглалтын газрын дарга Т.Балжинням болон холбогдох мэргэжилтнүүд хүлээн авч уулзан, баяр хүргэж, байгаль хамгааллын чиглэлээр хэрэгжүүлж буй ажил, олон улсын туршлага, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцсон байна.
Эх сурвалж: Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам