Монголбанкны дэргэдэх Мөнгөний бодлогын хороо өнөөдөр хуралдаж, бодлогын хүүг хэвээр буюу 12 хувьд хадгаллаа.
Инфляц өндөр буюу 11 хувьд хүрсэн. Цаашид 12 хувьд хүрэх төлөвтэй. Засгийн газар төсвөө хэт тэлсэн тул бодлогын хүүг бууруулах боломжгүй байна гэв. Ингэснээр мөнгөний хатуу бодлого дахин нэг улирал үргэлжлэх боллоо.
Мөнгөний бодлогын хорооны 2026 оны 6 дугаар сарын ээлжит хурлын шийдвэрийг танилцуулах хэвлэлийн хуралд Монголбанкны Ерөнхийлөгчийн хэлсэн үг:
-Энэ сарын 23, 24-ний өдрүүдэд мөнгөний бодлогын асуудлаар ээлжит хурлыг хийж, бодлогын хүүг 12 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргалаа. Энэхүү бодлогын шийдвэрийг гаргахад дараах гадаад болон эдийн засгийн нөхцөл байдал, цаашдын төлөвийг харгалзан үзлээ.
Үүнд, Ойрх Дорнодын нөхцөл байдлаас шалтгаалан газрын тос, эрчим хүчний үнэ өссөн нь глобал орчинд инфляцыг нэмэгдүүлж байна. Газрын тосны үнийн өсөлтөөс үүдэн дэлхийн зах зээлд хүнсний үнэ, тээврийн өртөг, бусад барааны үнэ өсөх эрсдэл үүсээд байна. Сүүлийн өдрүүдэд зах зээлд эерэг мэдээлэл гарч, газрын тосны үнэ буурч байгаа хэдий ч хурцадмал байдал хэдий хугацаанд бүрэн намжиж, газрын тосны тээвэрлэлт хэвийн болох нь одоогоор тодорхойгүй хэвээр байгааг онцолъё.
Уул уурхайн бус дийлэнх салбарын идэвхжил сул байгаа, мөнгөний болон макро зохистой бодлогын төлөв хатуу байгаа нь суурь инфляц харьцангуй бага түвшинд байхад нөлөөлж байна. Цаашид инфляц 6, 7-р саруудад 12 хувийн орчимд хүрч эрчимжих боловч 8-р сараас мах, ногооны нийлүүлэлт нэмэгдэхтэй зэрэгцэн буурна гэсэн хүлээлттэй байна.
Шатахууны дотоод үнийн хувьд энэ оныг дуустал тогтвортой байна гэж тооцсон. Гадаад орчинд нөхцөл байдал сайжирч, дотоод орчинд нэмэлт нийлүүлэлтийн шок үүсэхгүй тохиолдолд инфляц алгуур буурч, ирэх онд зорилтот интервалд орж, тогтворжих төсөөлөлтэй байна.
Эдийн засгийн өсөлт 2026 онд эхний улиралд 7.9 хувьтай гарсан бөгөөд энэ онд эдийн засаг 5 орчим хувиар өсөх төсөөлөлтэй байна. Эхний улиралд эдийн засгийн өсөлтийн 5 нэгж хувийг уул уурхай, 1.1 нэгж хувийг тээврийн салбар бүрдүүлж, өсөлтөд гол хувь нэмэр орууллаа.
Харин бусад салбарууд нийтдээ өсөлтөд 1.8 нэгж хувийн нөлөө үзүүлсэн бөгөөд тэр дундаа худалдаа болон боловсруулах салбарын идэвхжил өмнөх оны мөн үеэс сул байна. Ирэх онуудад эдийн засгийн өсөлт алгуур нэмэгдэх хүлээлттэй байна.
Энэ онд мега төслүүдийн бүтээн байгуулалтын ажлууд эрчимжих, ирэх оноос томоохон цахилгаан станцууд ашиглалтад орж, үйлдвэрлэлийн хүчин чадал нэмэгдэх зэрэг нь уул уурхайн бус салбарын идэвхжилийг дэмжихээр байна. Энэ оны эхний 4 сарын байдлаар төлбөрийн тэнцэл 186 сая ам.долларын ашигтай гарлаа.
Үүнд зэс, алтны үнэ өндөр түвшинд хадгалагдаж, уул уурхайн экспорт нэмэгдсэн нь ашигтай гарахад голлон нөлөөллөө. Мөн сүүлийн жилүүдэд хэрэгжүүлж буй мөнгө, санхүүгийн бодлогын үр дүнд хэрэглээний импортын өсөлт саарлаа. Улмаар урсгал тэнцэл оны эхний 4 сард 311 сая ам.долларын ашигтай гарлаа.
Үүнээс гадна, банкнууд болон хувийн секторын гадаад санхүүжилтийн эх үүсвэр нь валютын цэвэр орох урсгалд дэмжлэг үзүүлж байна. Цаашид геополитикийн нөхцөл, түүхий эдийн үнэ, гадаад эрэлт болон төсвийн бодлого, дотоодын бүтээн байгуулалтын төслүүдийн хэрэгжилт хэрхэн өөрчлөгдөхөөс эдийн засгийн төлөв ихээхэн хамаарна гэдгийг энд онцлон дурдъя.
Мөнгөний нийлүүлэлтийн өсөлт сүүлийн нэг жил гаруй хугацаанд эрчимжиж, 5 дугаар сард 26.8 хувьд хүрлээ. Үүний, 17.8 нэгж хувийг төлбөрийн тэнцлийн ашигтай холбоотой банкны системийн гадаад цэвэр актив нэмэгдсэн нь тайлбарлаж байна.
Зээлийн өсөлт сүүлийн улирлуудад алгуур саарсан нь хэрэглээний зээлийн өсөлт саарсантай холбоотой.
Харин ипотекийн болон бизнесийн зээлийн өсөлт харьцангуй өндөр түвшинд хадгалагдаж, үйлдвэрлэл, хөрөнгө оруулалтыг дэмжихэд эерэг нөлөөтэй байна. Суурь төсөөллөөр инфляц оны сүүлийн хагаст саарч, ирэх онд Төв банкны зорилтот интервалд тогтворжих хүлээлттэй байна.
Гэсэн ч зуншлагын нөхцөл байдал, малын халдварт өвчин болон Ойрх Дорнод, ОХУ-Украйнтай холбоотой геополитикийн тодорхойгүй байдлаас шалтгаалан нийлүүлэлтийн шинжтэй үнийн дарамт удаан үргэлжлэх, эдгээрийн дам нөлөө хүлээлтээс өндөр байх тохиолдолд инфляцын дарамт нэмэгдэх эрсдэлтэй байна.
Ийнхүү эдийн засгийн өнөөгийн байдал, гадаад, дотоод орчны төлөв, эрсдэл, тодорхой бус байдлыг харгалзан үзээд Монголбанкны Мөнгөний бодлогын хорооноос бодлогын хүүг 12 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргалаа. Монголбанкны бодлогын шийдвэр нь инфляцыг дунд хугацаанд зорилтот түвшинд тогтворжуулах, эдийн засаг, санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хангах зорилттой нийцтэй болно.
Цаашид эдийн засаг, инфляцын төлөв, олон улсад бий болж буй өөрчлөлтүүдтэй уялдуулан бодлогын дараагийн алхмыг тухай бүр авч хэрэгжүүлнэ.
Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт сэтгүүлчдийн асуултад хариулав.
-Эрчим хүчний үнийг энэ сард арван хувиар нэмлээ. Энэ нь инфляцад ямар нөлөө үзүүлэх вэ? Иргэд, ААН-үүд ирэх сарын сүүлээр 5 хувийн нэмэгдэлтэй цахилгаан төлбөр төлнө.
-Бид дотоод, гадаадын нөхцөл байдал, Ормузын хоолойн дайны эдийн засагт үзүүлэх нөлөө, шатахууны нийлүүлэлт гэх мэт олон хүчин зүйлийг харгалзлаа. Нухацтай ярилцаж, энэ шийдвэрт хүрсэн. Эрчим хүчний үнэ оны сүүлээр инфляцад дарамт үзүүлнэ. Эрчим хүчний салбарыг либералчлах бодлогын дагуу үнэ нэмжээ. Алгуур нэмсэн тул нөлөө нь оны сүүлээр мэдрэгдэнэ.
Манай улсын гадаад валютын нөөц түүхэн дээд түвшинд буюу 7.5 тэрбум ам.долларт хүрсэн. Энэ нөөцийг өсгөх бодлого баримталж байна. Үүний үр дүнд төгрөгийн ханш тогтвортой байна.
Бодлогын хүүг тогтвортой хадгалж буй цөөн улсын тоонд Монгол багтсан. Киргизэд бодлогын хүү 12, Казахстанд 17 хувийн бодлогын хүүтэй байна.
Эдийн засгийн өсөлт 7.8 хувь буюу өндөр байна. Гэхдээ үүнд уул уурхай, тээврийн салбар гол нөлөөг үзүүллээ. Худалдааны салбар агших шинжтэй байна. Хэрэв бид бодлогын хүүг өсгөж чангалбал уул уурхайг боомилох сөрөг үр нөлөөтэй. Бид энэ талаар их ярилцсан. Шаардлагатай бол мөнгөний бодлогын хороо ээлжит бус хурал хийнэ. Бодлогын хүүг өсгөх орон зай бий.
Зээлийн чанарын тухайд чанаргүй зээл хэвийн, банкуудын зээл олголт хэвийн байна. Хэрэглээний зээл буурсан. Аппликэйшнээр авсан зээлийн чанар анхаарал татахуйц байна. Хэд хэдэн ББСБ-аас зэрэг зээл авсан тохиолдлууд байна. Инфляц 11 хувьд хүрэхэд хүнсний барааны үнэ, тэр дотроо махны үнийн өсөлт жин дарсан. Наймдугаар сараас махны нийлүүлэлт буурч, махны үнэ буурах хүлээлттэй байна.