УИХ дахь Ардчилсан намын бүлэг ээлжит /2026.06.08/ хуралдаанаараа "Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл" болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хүрээнд мэргэжлийн байгууллагын санал, дүгнэлт сонсжээ.
Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл “Ардчилсан намын бүлэг хуралдлаа. Бид хариуцлага алдсан салбар, албан үүргээ хангалтгүй биелүүлсэн сайдад хариуцлага тооцохгүй бол Ерөнхий сайдад өөрт нь хариуцлага тооцох тухай асуудлыг тавих нь зүйтэй гэдэг байр суурьд нэгдлээ.
Мөн өнөөдөр эдийн засаг, ард иргэдийн амьдрал ямар байна вэ. Үнийн өсөлт юу болж хувирав, орлого, татварын асуудал байна. Энэ мэт олон асуудалд Засгийн газар хариуцлага хүлээж дүгнэлт хийх ёстой гэсэн байр суурьтай байгаа.
Засгийн газар ажлаа аваад 70 гаруй хонож байна. Энэ 100 орчим хоногийн хугацаанд Засгийн газар юу ч хийхгүй нь тодорхой боллоо. Ямар ажил хийнэ гэж танилцуулав аа?. Эрх баригч намын мөрийн хөтөлбөрөө биелүүлэх хугацаа хоёр дахь жил рүүгээ орж байна. Ирэх хоёр жилийн хугацаанд Монгол Улсад өсөлт хөгжил, дэвшил, хийх ажил байхгүй нь бас тодорхой боллоо. Тэгэхээр энэ Засгийн газраас хүлээх хүлээлт, итгэх итгэл алга болж буйн үндэслэл гэж бодож байна.
Төсвийг таван удаа тодотголоо. УИХ-ын даргаас эхлээд баахан томилгоо хийсэн. Үндсэндээ өнгөрсөн хоёр жилд томилгоо, төсвийн тодотгол хийдэг чадавх бүхий Засгийн газар, эрх баригч нам ажиллаж байна” гэлээ.