Цагдаагийн байгууллагад энэ сарын 15-ны өдөр иргэнээс “Салсан нөхөр нь дүүг маань аваад явчихлаа" гэх гомдол, мэдээлэл ирүүлжээ.
Мэдээллийн дагуу эрэн сурвалжлах болон шалгах ажиллагааг шуурхай зохион байгуулж, урьдчилсан байдлаар иргэн Ц-г өмнө нь гэр бүлийн харилцаатай байсан этгээд автомашинаар авч яван, биед нь халдсан нөхцөлийг тогтоосон байна.
Холбогдогч этгээдийг олж тогтоон, хохирогчид эмнэлгийн байгууллагын шаардлагатай тусламж үйлчилгээг үзүүлсэн. Уг хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.
Эх сурвалж: ЦЕГ