gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Боловсрол
    •   Нийгэм
    •   Тэр өдөр
    •   Дэлхийд
    •   Ногоон дэлхий
    •   Спорт
    •   Соёл урлаг
    •   Технологи
    •   GoGo ил тод байдал
    •   Бизнес
    •   GOGO тойм
  •  GoGo булан  
    •   СEO
    •   GoGo Cafe
    •   Маргааш ажилтай
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Элчин сайд
    •   35 мм-ийн дуранд
    •   Соёлын довтолгоо
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   GoGo асуулт
    •   Гарааны бизнес
    •   Мега төсөл
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Хүмүүс
    •   Подкаст
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     14
  • Зурхай
     9.27
  • Валютын ханш
    $ | 3596₮
Цаг агаар
 14
Зурхай
 9.27
Валютын ханш
$ | 3596₮
  • Мэдээ 
    • Монгол наадам
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Боловсрол
    • Нийгэм
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Мобиком 30 жил
    • Тэр өдөр
    • Дэлхийд
    • Ногоон дэлхий
    • Спорт
    • FIFA 2026
    • Соёл урлаг
    • Технологи
    • GoGo ил тод байдал
    • Бизнес
    • SOS
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • GOGO тойм
  • GoGo булан 
    • СEO
    • GoGo Cafe
    • Маргааш ажилтай
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Элчин сайд
    • 35 мм-ийн дуранд
    • Соёлын довтолгоо
    • Гаднынхны нүдээр Монгол
    • GoGo асуулт
    • Гарааны бизнес
    • Мега төсөл
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Хүмүүс
    • Подкаст
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 14
Зурхай
 9.27
Валютын ханш
$ 3596₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Индианагийн их сургуулийн ахлах багш Л.Цэрэнчунтыг Гавьяат багш цолоор шагналаа

Г.Тэгшсүрэн
Боловсрол
2026-08-11
1
Twitter logo

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гарган, монгол судлалыг олон улсад хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх, Монголын түүх, хэл, соёл, өв уламжлалыг дэлхий нийтэд сурталчлан таниулах үйлсэд оруулсан үнэтэй хувь нэмрийг нь үнэлэн АНУ-ын Индианагийн их сургуулийн Төв Евро-Ази судлалын тэнхимийн ахлах багш Лэгдэнгийн Цэрэнчунтыг Монгол Улсын Гавьяат багш цолоор шагналаа.

Л.Цэрэнчунт нь Дундговь аймгийн Мандалговь хотын дунд сургуулийг төгсөөд ОХУ-ын Эрхүү хотын Багшийн дээд сургуулийг дүүргэж, 1980 оноос эхлэн Намын дээд сургуульд 12 жил багшилжээ. Мөн Монгол хэл сургалтын “Гүүр” төв, Олон улсын “Гүүр” коллежийг үүсгэн байгуулж, багш, захирлаар нь ажиллаж байв.

Индианагийн Их сургууль нь монгол судлалаар магистр, доктор бэлдэх, орчин цагийн монгол хэлийг 3-4 жилээр заадаг хөтөлбөртэй Хойд Америк дахь ганц их сургууль юм.

Тэрээр 2004 оноос Индианагийн Их сургуультай ажил, амьдралаа холбож, тус сургуулийн Төв Евро-Ази судлалын тэнхимд 2004-2009 онд монгол хэлний зочин багшаар ажиллаж байгаад 2009 онд орон тооны багш, 2014 оноос тус тэнхимд ахлах багшаар ажиллаж байна. Одоогоор Индианагийн Их сургууль нь монгол судлалаар магистр, доктор бэлдэх, орчин цагийн монгол хэлийг 3-4 жилээр заадаг хөтөлбөртэй Хойд Америк дахь ганц их сургууль юм.

Тэрээр тус сургуульд ажиллах хугацаандаа монгол хэлний хөтөлбөрийг боловсронгуй болгож, зарим хөтөлбөрүүдийг шинээр хийснээс гадна 2007 оноос зуны монгол хэл, соёлын эрчимжүүлсэн сургалт, 2009 оноос эхлэн монгол хэлний цахим хичээлийг зааж байна. Эрчимжүүлсэн зуны сургалт болон цахим сургалтад бусад их дээд сургуулиудад монгол судлалын чиглэлээр судалгаа хийж буй магистр, докторын оюутнууд олноор хамрагддаг байна.

Л.Цэрэнчунт 2021 онд ИИС-ийн профессор, багш нарт заах аргын ур чадварыг нь үнэлэн олгодог “The Trustees’ Teaching Award” шагнуулж байсан. Мөн 2016 оноос эхлэн ИИС-ийн “Төв Азийн Бүс Нутгийн Хэлнүүдийн Төв”-тэй хамтран монгол хэлний сурах бичиг бичих төсөл хэрэгжүүлэн, гадаад хэл заах аргын сүүлийн үеийн ололтод үндэслэсэн “Монгол хэлний анхан шатны сурах бичиг”-ийг доктор П.Увшийн хамтаар боловсруулжээ.

Мөн жил бүр монголын залуу багш нараас АНУ-ын Фулбрайт хөтөлбөрийн шугамаар нэг залуу багшийг ИИС-д авчирч туслах багшаар ажиллуулан, орчин үеийн гадаад хэл заах аргын мэдлэг чадварт сурган, өөрийн сурсан мэдсэнээ хуваалцаж, цаашид өсөж дэвжихэд нь тусалдаг аж.

Эх сурвалж: Монгол Улсаас АНУ-д суугаа ЭСЯ

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан