Монголбанкны дэргэдэх Мөнгөний бодлогын хороо маргааш ээлжит бусаар хуралдана. Хурлаас гаргасан шийдвэрээ 14.00 цагт танилцуулна.
Яагаад ээлжит бусаар хуралдав?
Өнгөрсөн сарын байдлаар хэрэглээний үнийн индексийг илтгэдэг инфляц 13 хувьд хүрч өслөө. Энэ оны хоёрдугаар сард инфляц 6.5 хувь байсан ч үүнээс хойш тогтмол өссөөр байна.
Жилийн инфляц сүүлийн саруудад шатахуун болон хүнсний үнийн өсөлтийн нөлөөгөөр эрчимжиж, тавдугаар сарын байдлаар улсын хэмжээнд 11.2 хувь, Улаанбаатар хотод 11.0 хувьд хүрсэн. Цаг агаарын болон геополитикийн нөхцөл байдлаас нийлүүлэлтийн шалтгаантай үнийн өсөлтийн цаашдын төлөв хамаарна.
Ойрх Дорнодод үүссэн зөрчилдөөнөөс шалтгаалан газрын тос, эрчим хүчний үнэ өсөж, дэлхий даяар инфляцын дарамт нэмэгдэх хандлагатай байна.

Жилийн инфляц нийлүүлэлтийн хүчин зүйлсээс шалтгаалан, түр зуурын шинжтэйгээр зорилтоос өндөр түвшинд хүрээд байна. Цаашид мах, шатахууны үнийн өсөлт аажмаар саарч, инфляц дунд хугацаанд зорилтот интервалд тогтворжих хүлээлттэй байна.
Гэвч зуншлагын нөхцөл байдал, малын халдварт өвчин болон Ойрх Дорнод, ОХУ-Украины зөрчилдөөнтэй холбоотой геополитикийн тодорхойгүй байдлын улмаас нийлүүлэлтийн гаралтай үнийн дарамт удаан хугацаанд үргэлжлэх, дам нөлөө нь хүлээлтээс өндөр байх тохиолдолд инфляцын дарамт нэмэгдэж болзошгүй юм.
Инфляцыг далд татвар гэж нэрлэдэг. Инфляц өндөр байх хэрээр төгрөгийн худалдан авах чадвар буурдаг. Мөнгөний бодлогын хороо хамгийн сүүлд 2026.06.23-наас 24-ний өдөр хуралдсан.