Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2026 оны эхний долоон сарын үзүүлэлтийг Үндэсний статистикийн хороо (ҮСХ)-ноос өнөөдөр /2026.08.18/ танилцууллаа.
Оны эхний долоон сард улсын хэмжээнд 30.5 мянган хүүхэд амьд төрсөн нь өмнөх оны мөн үеэс 3.8 хувиар буурсан үзүүлэлт болжээ. Харин энэ хугацаанд 10.4 мянган хүн нас барсан нь өмнөх оны мөн үеэс 1.4 хувиар өссөн байна.

ҮСХ-ны мэдээллээс үзэхэд сүүлийн жилүүдэд төрөлтийн тоо буурч байгаа бол нас баралт харьцангуй өссөн нь дээрх графикаас харагдаж байна.
Мөн халдварт өвчнөөр өвчлөгчдийн тоо 29.8 мянгад хүрч, өмнөх оны мөн үеэс 23.6 хувиар буурчээ. Үүнд улаанбурхан болон салхин цэцэг өвчний тохиолдол буурсан нь голлон нөлөөлсөн гэж ҮСХ-ны Бодлого, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Д.Баасан мэдээлсэн юм.
Түүнчлэн эрүүл мэндийн даатгалд даатгуулагчдын тоо 3.3 саяд хүрчээ.