Д.Пүрэвжав: Бидний сууж байгаа энэ газар бол Дархадын цэнхэр хотгорын хамгийн үзэсгэлэнтэй, Монголын "Швейцар" юм шүү дээ. Өлийн даваанаас эхлээд Хорьдол Сарьдаг, Алган үзүүр хүртэл бол жуулчдын онцлон зураг авдаг гол хэсэг. Туурайтнаас буга, хандгай, аргаль, янгир, хүдэр, гөрөөс бий. Савартнаас чоно, ирвэс, шилүүс, баавгай, минж, усны зээх зэрэг амьтад цөм бий. Энэ нууранд маань халиун гэж сайхан амьтан ч бий. Тэр чигтээ байгалийн үзэсгэлэн цогцолсон амьд "музейн" орон доо.
Улаан тайгаас эх авсан мөрөнгийн эхэнд Лам тайга гэж бий. Түүний баруун талаас нь Мөрөн ээжийн гол урсаад Сэлэнгэ мөрөнтэй нийлж гадаад нутаг руу гардаг. Наад талаас Гунын гол урсан нийлсээр Шишгэдийн голд хүрч Дуут цагаан нууртай нийлээд Тэнгис голын бэлчир болж, цааш даваа давж бага Ениссей мөрөнтэй нийлнэ. Ингэж ОХУ-ын нутгаар нэвт урсаад Хойд мөсөн далайтай нийлдэг.
Тийм том голууд манай нутагт байна. Эдгээр голуудад сугас, жараахай, эрээлжгэнэ, хадар, зэвэг, хурдан улаан, тул зэрэг загасны төрөл зүйл олон бий. Дээр үед үүнээс их загас байсныг их агнасан даа. Дархад, цаатан ялгалгүй энэ нутгийн улс бүгд анчин байсан юм. Агнасаар байтал 1970-1980-аад оны үед ан амьтан маань цөөрсөөр, цөөрсөөр юу ч үгүй болчихсон. Бараг цөөхөн хэдэн... сайн тоолбол арваадхан буга л үлдэж байсан юм.
Энэ тайгад намар, есдүгээр сард бугын дуу хаддаг сан. Тэр тайгад, Хорьдол Сарьдагт гараад үүрээс нар мандах хүртэл чагнахад ганц ч амьтны дуу гарахаа байчихсан үе бий. Бид нар 7 хоног агнаад нөгөө ганзаглаж явсан богцонд маань ганц чандаганы мах ч оролгүй, уйлаад ирж байсан түүх бидэнд бий. Буга дууссан, хүдэр, янгир ямаа дууссан ийм болчихсон байсан юм.
Аргаль хонины өвөг эцэг бараг байхгүй, ганц хоёр үлдсэн байсан уу, үгүй юу, тэгээд дуусчихсан байсан. Тэгсэн одоо энэ тусгай хамгаалалт гэдэг юм буй болоод, 20-оод жилийн дотор өнөөх устаад байсан хандгай, буга, аргаль, янгир, тэр бүх туурайтан амьтан бол бүгд арвин болсон. Тэд цөм өсөөд өсөөд, одоо тэр тайгын ёроолд очоод дурангаар харах юм бол хадан сүүдэр тэр чигээрээ аргаль, янгир хоёр барзалзаж байна шүү дээ. Маш гоё болсон, сайхныг нь хэлээд баршгүй.
Хэцүү байсан цагт бид ууланд очоод долоо хоноход ганц бугын дуу сонсохгүй болсон. Тэгтэл ан гөрөөг хорьсноор есдүгээр сарын 20-ноос аравдугаар сарын 10-ныг гартал Баян уул, Ногоон хацарт ирэхэд бугын дуу шуугьж байдаг болсон. Үүр цайтал хангинана.
Энэ уул ус маань ид шидийн орон. Намар 9-10 сард, бугын дууны үеэр нойтон мод түшээд, үүр саруул ортол зогсох юм бол хүний бие эрүүлжих номтой хэмээн өвөг эцэг минь сурган уламжилдаг байв.
Тийм гоё эмчилгээний энергитэй уул байгаа юм. Энэ цагаар ууланд очиход буга урамдаад, баавгай хүрхрээд л, гахай боржигонож газрын хөрсийг яраад их сайхан даа.
Америкийн нэг их том цагаан сахалтай хүн одоогоос 10 жилийн өмнө ирээд манай нутгийн тусгай хамгаалалтын 10 жилийн ойгоор ирэхдээ ярьсан юм. "Америкийн онц сайхан газрууд тусгай хамгаалалттай болоод 110, 120 жил болж байна. Тэгэхэд танайх бол дөнгөж өлгийтэй нялх байна даа" гэж. Тэгээд "Би та нарт ямар юмаар туслах вэ" гэхээр нь манай англи хэлмэрч хүүхэн дамжуулж яриад, нэг ийм тэг дөрвөлжин жоохон аппарат өгсөн юм.
Тэр нь юу вэ гэхээр, олон улсын сайн хил шалгадаг, хил дээгүүр шувуу нисэхийг ч харж байдаг, хээрийн сансрын станцтай холбоотой сансрын лидар гэж өгсөн юм. Түүнээс хойш манай хулгайн анчид цөм байхгүй болсон. Хулгайгаар амьтан агнаж чадахаа байсан.
Хэрэв юм агнах гэж хүн явбал тэр дороо баригдлаа гэсэн үг. "Энэ Должингийн Пүрэвжав гэдэг хүн байна, Ренчинлхүмбээс асуу, манай багийн тэр байна" гээд маргааш нь дуудлаа, баригдлаа. Эрт ийм болсон тул буу барьж, нохой дагуулж ан хийх хүн бүрмөсөн больсон. Тэгээд хүний ухамсар сайжирч, жинхэнэ эх оронч шиг болж байна даа.
Бас Францын кино зураглаачид ирээд зураг авч байхдаа хэлж байсан л даа: "Одоо заарнаас нь болоод хүдэр гэж юм дууслаа, цусан эврээс нь болоод буга дууслаа, бүх юм нь дуусчихлаа. Одоо бид нар энэ хангай дээр үзэх юмгүй, нүдээ хужирлах, хойч үедээ үлдээх баялаггүй яах юм бэ" гэж хэлэхэд миний нүднээс нулимс гоожиж байсан. Үнэхээр эмзэглэмээр юм болж өнгөрсөн, одоо бол тийм юм байхгүй ээ. Маш гоё болсон, Баян-Уулын торгон тайгад хүдэр олдоод ирсэн, хүдрийн баас, ногоон заар нь шингээд үлдсэн байна.
Гэхдээ одоо бол жуулчид гэж маш аюултай хүмүүс байна. Тэр дундаа манай төв газрынхан буюу хот, суурийн хүмүүс бол гадаадын хүнээс цааш байна шүү дээ. Гаднын хүмүүс ганц тамхины иш ч хаядаггүй. Харин ч бидний хаясан тамхины иш байвал очиж аваад, "Энэ болохгүй, муу байна" гээд цүнхлээд л явж байдаг. Тэгтэл манай монгол жуулчид төв газар байж сурсан хүмүүс чинь модны захаар хүчилтөрөгч, модны шилмүүсний үнэр, байгалийн гоо сайхныг үнэрлэнэ, хононо гээд ойн гүнд орж хонодог.
Тэгэхдээ бие засахдаа модноос алс очоод, ариун цэврийн цагаан цаасаа ил овоолоод хаячихдаг. Тэр цаасаа саванд хийж авч чадахгүй. Ухаандаа бол өөрийнхөө бааснаас айдаг, сэжиглэдэг юм уу даа. Тэгээд худлаа бид нарыг хуураад, хар уутанд, ундааны сав зэрэгт хийгээд аваад явсан дүр үзүүлнэ.
Би ирсэн зарим жуулчдад зорьж очоод, шинэ газар аргалаар утаа тавьж, гал түлж өгөхдөө "Энэ ургамлыг үндсээр нь устгав, сэлхий үнсээ хуурай хаях вий" гээд учирлаад тайлбарлахад уг нь хүлээж авдаг л юм. Нутаг орны ийм үзэсгэлэн гоо байдлыг зураглан ярихаар чихэнд чимэгтэй байдал нь их нөлөөлдөг юм байна лээ.
Дархадын хотгор маань улсын баяр наадмын үеэр үзэсгэлэнтэй сайхан. Бүх мод, ногоо нь ургаад, ан үр нь таргалаад, цагаан цармаар явахад байгаль хэчнээн гайхам сайхан гэж санана. Гэхдээ намар цагт үүнээс ч илүү үзэсгэлэнтэй болдог. Энэ тайга чинь тал дундуур нь цагаан цас ороод, хушин мод нь сагсайгаад, наагуур нь улиас, бургас нь алтан шаргал болоод, тэр алтан шаргал моддын наагуур цэнхэр хөх Шишгэдийн гол цэнгэгээр урсаад л. Намрын тухай нэг гоё дуу байдаг шүү дээ, яг тэр дууг өөрийн эрхгүй дуулмаар санагддаг. Нүдний ус эргэлдэж, салж болшгүй үнэхээр сайхан орон бодогддог юм.
Өвлийн улиралд бол энэ чигээрээ бүтэн цан хүүрэг, сагсарга болно. Тэр Жаргалант, Ренчинлхүмбэ, Дуут булаг зэрэг маань бүтэн цан хүүрэг болоод сагсалзаж байна, маш гоё юм болно. Нөгөө дээр үеийн Цагаан өвгөний үлгэр шиг болчихож байгаа юм. Тэр манан дотор нь бараг эзэн савдаг нь манантайгаа цуг явж байгаа юм уу гэлтэй, яг хүний нүүр, ам шиг дүрс үзэгддэг шүү дээ. Сонин эзэнтэй, сонин савдагтай газар даа.
Энэ Хар ус, Дуут булаг, Боомын арагш бүгд савдагтай. Дэлгэрхаан уул бол эр зүгийн савдагтай "Хаан уул", харин Баян уул бол эмэгтэй савдагтай "Ээж уул" юм. Дээр үед манай Зөөлөнгийн хүрээ гэж Ренчинлхүмбэ суманд 1750-аад оны үед байгуулагдсан том хүрээ хийд байсан. 1500 лам хуваргатай байсан гэдэг. 1937 оны хэлмэгдүүлэлтийн үед тэр Зөөлөнгийн хүрээний 500 лам нар ирж, энэ Баян уулаа тойроод 3 хоног ном уншдаг байсан байгаа юм.
Би 1967 онд 19 настайдаа Хулстай нуурын захаас цэргийн албанд явсан хүн. Намайг цэрэгт мордсоноос хойш Хулст нуурын хөвөөнөөс "Цэргийн албанд мордлоо" гэдэг дуу сүүлд гарсан шүү дээ. Тэр бол яг миний дуу байгаа юм.
Хулст нуурын хөвөөнөөс хө
Хувьсгалын цэрэгт мордоно оо хө
Хун цэнгийн шувуу шиг хунгинуулсаар холдов оо хө
Хун цэнгүүд ганганалдан байдаг даа,
Хулсан шаргал талын дундаа,
Хужир төвхөн мяралзаад байдаг даа гэж дуулдаг юм.
20-иод жилийн тэртээ Баян-Уулын орой дээр гарч хонио хариулж явахдаа 5 бадагтай дуу зохиосон юм. Тэр болбол одоо жинхэнэ сурталчилгааны гоё дуу.
Түүндээ буга согоог нь орууллаа, Нуур Хужиртыг нь орууллаа, 5 хошуу малаа орууллаа, Өл нүцгэн даваагаа орууллаа, 13 овоогоо оруулав. Өвгөд дээдэс минь яаж мөргөж явсан, хэдэн зуун хүний мөргөж явсан овоог оруулахад Дархадын цэнхэр хотгор одоогоор бараг нийтдээ миний дуунд орчихож байгаа юм даа.
Тэрээр "Энэ сайхан уул усаа хайрлаж яваарай"... хэмээн энэ түүхийг ярьж өгөв.