Өдөр шөнийн хоёр ээлж, бороо ус, хад чулуутай газар, саад бэрхшээлийг туулсаар монгол инженер, техникийн ажилчид Багахангайгаас Хөшигийн хөндий хүртэлх 87.8 км төмөр замын үндсэн бүтээн байгуулалтыг дуусгаж байна.
Энэ бол зөвхөн төмөр зам барих, далан шорооны ажил биш. Монголчууд томоохон дэд бүтцийн төслийг өөрсдийн инженер, техник, дотоодын компаниудад түшиглэн хийж чадсаны жишээ юм.
Энэ бүтээн байгуулалтын сорилттой хэсгийн нэг яах аргагүй 33 метрийн гүнтэй ухмал байв. Хамгийн гүн хэсэг нь 54 метр буюу 15 давхар байшинтай дүйхүйц гүн юм. Энэ хэсэгт уулыг нэвтлэх, хөрс шороог их хэмжээгээр зөөх, замын дэд бүтцийг бэлтгэх ажлуудыг хийжээ. Мөн үерийн хамгаалалтын далан, ус зайлуулах шуудуу, хоолой зэрэг инженерийн байгууламжийг хийсэн байна.
НЭГ КИЛОМЕТР ТӨМӨР ЗАМЫН АРД ХЭДЭН МЯНГАН ХҮН ХӨДӨЛМӨРЛӨДӨГ

Ухмалыг гардан хийж буй гурван хүний нэг, “Жинжий Майнинг” ХХК-ийн уулын инженер Ч.Энхбаттай ярилцлаа. Тэрээр 2012 оноос хойш зам тээврийн салбарт ажиллаж байна. Энэ хугацаанд хөдөө байрлаж ажиллах тохиолдол олон байсан ч гэр бүлийнхэн нь ойлгож дэмжсээр иржээ. Ч.Энхбат тавдугаар сараас хойш зөөврийн кемпэд амьдарч байгаа юм.
Ирээдүйд гэр бүлээрээ энэ замаар явахдаа энэ бүтээн байгуулалтыг хийсэн гэдгээрээ бахархаж, амьдралынхаа хамгийн том түүхийг холбож буйдаа баяртай байгаа гэв.
Тэрээр “Энэ бол Монголын хамгийн анхны бөгөөд хамгийн гүн ухмал. Техник инженерчлэлийн аргачлалаар түргэн хугацаанд хийж дуусгалаа. Манай төсөл богино хугацаанд өндөр гүйцэтгэлтэй байсан учир нийт 300 гаруй хүн, 150 орчим техник, хоёр ээлжээр 24 цаг ажилласан. Эхний ээлж өглөө 06.00-аас 18.30 минут хүртэл, оройн ээлж 18.00-06.00 хүртэл ажилладаг байсан” гэв.
“Жинжий Майнинг” ХХК-ийн гүйцэтгэх захирал Р.Тогтохбаяр “Хад чулуутай хэсэг байсан учир тэсэлж, уулын цулаа гаргаж авсан. Хамгийн хүнд сорилт нь цаг агаарын асуудал байв. Зөвхөн нэг төслийн гүйцэтгэл гэж бус Монгол залуучууд дэд бүтцийн, чанартай мега төслүүдийг өөрсдөө хийж чаддаг гэдгийг нотолж, хүч чадлаа сорих маш том далайцтай ажил болсон” гэсэн юм.
Бүтээн байгуулалт бүрэн дуусахад Монголын 95 ААН, 4000 гаруй инженер, техникийн ажилтны хөдөлмөр шингэсэн төмөр зам нийслэлийн тээврийн шинэ чиглэлийг бий болгоно.
МОНГОЛ ИНЖЕНЕРҮҮДИЙГ ДАРААГИЙН ТОМ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ХҮЛЭЭЖ БАЙНА

Төслийн эхний 87.8 км хэсгийн ажлыг дотоодын инженер, техникийн ажилтан, төмөр замчид голлон гүйцэтгэсэн. Удаашралтай байсан хэсгүүдэд техник, хүн хүчийг нэмэгдүүлж, уртасгасан цагийн хуваариар ажилласнаар төлөвлөсөн хугацаандаа буюу нэг жил гаруй хугацаанд дуусгажээ.
Төслийн хоёрдугаар шат болох Туул голын дээгүүр 476 метр төмөр замын гүүрийг барьж эхэлжээ. Нийт 20 дам нуруу угсрахаас наймыг нь угсарчээ. Бороо орж, Туул голын ус нэмэгдсэн ч инженер, техникийн ажилтнууд нөхцөл байдалдаа тохируулан ажлаа үргэлжлүүлж байгаа аж.
Төслийн хүрээнд байгалийн усны урсац, хөрс, газарзүйн онцлогийг тооцож, нийт 1200 метр урт төмөр бетон гүүрэн байгууламж, ус, мал амьтны гарц, 127 төмөр бетон хоолой барихаар төлөвлөсөн байна. Энэ нь төмөр зам барих ажил зөвхөн зам тавиад орхих бус, байгаль, ус, газар нутгийн онцлогт тохирсон олон инженерийн байгууламжийг хамтад нь шийдэх ажил гэдгийг харуулна.
Энэ төслийн үнэ цэнэ хэдэн километр төмөр зам тавьснаар хэмжигдэхгүй. Богино хугацаанд томоохон инженерийн сорилтыг даван туулж, дотоодын компаниуд, монгол инженерүүдийн оролцоотойгоор бүтээн байгуулалтын том ажлыг гүйцэтгэж чадсанд давхар оршино.