gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Боловсрол
    •   Нийгэм
    •   Тэр өдөр
    •   Дэлхийд
    •   Ногоон дэлхий
    •   Спорт
    •   Соёл урлаг
    •   Технологи
    •   GoGo ил тод байдал
    •   Бизнес
  •  GoGo булан  
    •   СEO
    •   GoGo Cafe
    •   Маргааш ажилтай
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Элчин сайд
    •   35 мм-ийн дуранд
    •   Соёлын довтолгоо
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   GoGo асуулт
    •   Гарааны бизнес
    •   Мега төсөл
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Хүмүүс
    •   Подкаст
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     23
  • Зурхай
     9.14
  • Валютын ханш
    $ | 3596₮
Цаг агаар
 23
Зурхай
 9.14
Валютын ханш
$ | 3596₮
  • Мэдээ 
    • Монгол наадам
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Боловсрол
    • Нийгэм
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Мобиком 30 жил
    • Тэр өдөр
    • Дэлхийд
    • Ногоон дэлхий
    • Спорт
    • FIFA 2026
    • Соёл урлаг
    • Технологи
    • GoGo ил тод байдал
    • Бизнес
    • SOS
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  • GoGo булан 
    • СEO
    • GoGo Cafe
    • Маргааш ажилтай
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Элчин сайд
    • 35 мм-ийн дуранд
    • Соёлын довтолгоо
    • Гаднынхны нүдээр Монгол
    • GoGo асуулт
    • Гарааны бизнес
    • Мега төсөл
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Хүмүүс
    • Подкаст
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 23
Зурхай
 9.14
Валютын ханш
$ 3596₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Улсын Бага Хурлын гишүүд бүтээлүүдээ Үндэсний номын санд хандивлав

М.Ариунзаяа
Соёл урлаг
3 цаг 14 минутын өмнө
Twitter logo

Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 36 жилийн ойг тохиолдуулан Улсын Их Хурлын Тамгын газар, Байнгын ажиллагаатай анхны парламентчдын холбоо хамтран ном хандивлах арга хэмжээ зохион байгууллаа.

Монгол Улсын Үндэсний номын сангийн Үнэт, ховор номын үзэсгэлэнгийн танхимд болсон уг ёслолыг Улсын Бага Хурал, Улсын Их Хурлын гишүүн асан, Монгол Улсын Гавьяат эдийн засагч Т.Очирхүү удирдан явуулсан юм. Тэрбээр, Улсын Бага Хурлын гишүүд төрийн онол, эрх зүй, философи, ёс зүй, Үндсэн хуулийн эрх зүй болон бусад чиглэлээр олон арван ном гаргасан туурвилч, бүтээлч хүмүүс байдгийг танилцуулж, өөрсдийн тулгыг нь тулж эхлүүлсэн ардчилал, парламентат ёсны хөгжил, төлөвшлийн талаар санаа тавьж явдгийг онцлон хэлэв.

Улсын Бага Хурал, Улсын Их Хурлын гишүүн асан Д.Лүндээжанцан “Үндсэн хуулийн эрх зүй”, “Эрх зүйн философи”, “1945 оны чөлөөлөх дайн”, “Монгол хаадын захидал, Монголын төрт ёс, эрх зүйн түүхэн уламжлал”, “Хуульт ёс”, “Хэмжээт цаазатаас Бүгд найрамдах засагт шилжсэн нь: Анхдугаар үндсэн хууль 1921-1924” зэрэг номуудаа хандивласны зэрэгцээ “Шихихутаг” дээд сургуулийн эрдэмтэн багш нарын бүтээл, туурвилуудаас Үндэсний номын сангийн сан хөмрөгт оруулав. Улсын Бага Хурлын Нарийн бичгийн дарга асан, Үндсэн хуулийн эхийг баригч Бяраагийн Чимид агсны нэрэмжит санг үүсгэн байгуулагч, түүний охин, Үндсэн хууль судлаач Ч.Сайнсанаа тус сангаас эрхлэн гаргасан ном, бүтээлүүдийн дээжээс хандивлав. Тэрбээр Б.Чимид агсны 1980-аад онд туурвиж, үе үеийн хуульч, эрх зүйчдийг бэлтгэсэн алдарт “цагаан ном” буюу “Бүгд Найрамдах Монгол Ард Улсын захиррааны эрх зүй” номыг дахин гаргаснаа гардуулж, аавынхаа “Үндсэн хуулийг дээдлэн шүтэх ёс”, “Сонгуульд суралцахуй”, “Үндсэн хуулийн эрх зүй”, “Төрийн засах ёс” зэрэг номуудыг гардууллаа. Мөн Монгол Улсын гавьяат хуульч, академич Ж.Амарсанаагийн бичсэн “Үндсэн хуулийн эхийг баригч”, Чимид сангаас эрхлэн гаргасан “Монгол Улсын Иргэний хуулийн тайлбар” нэвтэрхий толь зэрэг бүтээлийг хүлээлгэн өгөв.

Улсын Бага Хурлын гишүүн асан, доктор, профессор Ж.Бямбадорж, Х.Пүрэвдагва, Ц.Товуусүрэн, Р.Хатанбаатар, Д.Дорлигжав нар өөр өөрсдийн болон хамтын, мөн орчуулгын бүтээлүүдийг хандивласан бол Улсын Бага Хурлын Тамгын газрын орлогч дарга бөгөөд Зохион байгуулалтын хэлтсийн дарга асан, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Л.Хангай, Улсын Бага Хурлын даргын туслахаар ажиллаж байсан, судлаач Г.Чулуун нар ном бүтээлүүдийнхээ дээжээс өргөн барилаа.

Байнгын ажиллагаатай парламентын анхдагчид дараа нь “Нээлттэй парламент” гэрэл зургийн үзэсгэлэн үзэж сонирхоод, “Нээлттэй парламент: Парламентат ёсны хөгжил, чиг хандлага” сэдэвт эрдэм шинжилгээний бага хуралд оролцов. Эрдэм шинжилгээний бага хурлыг Улсын Бага Хурлын дарга асан, академич Р.Гончигдорж, Улсын Бага Хурлын гишүүн асан, доктор Ж.Бямбадорж, Улсын Их Хурлын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Номинчимэг, Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга, доктор Л.Өлзийсайхан нар удирдан явууллаа.

Монгол Улсын байнгын ажиллагаатай парламентын түүхэн хөгжлийн ололт, сургамжийг дүгнэж, Улсын Их Хурлын нээлттэй, ил тод байдал, иргэдийн оролцоо, төлөөлөх чадвар болон хүртээмжийг дээшлүүлэх зэрэг өргөн хүрээтэй асуудлыг хөндсөн эрдэм шижилгээний хуралд Улсын Бага Хурал, Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурлын дэд дарга асан доктор (Ph.D), профессор Ж.Бямбадорж, Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэнгийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор Г.Туяагэрэл нар Монголын парламентын төлөвшил, ил тод байдал болон ардчилсан нийгмийн амин сүнс нь парламентын нээлттэй байдал болох тухай үндсэн илтгэлүүдийг тавьж хэлэлцүүлээ.

Улсын Бага Хурлын гишүүн асан Ж.Бямбадорж илтгэлдээ анхны парламентын үйл ажиллагаа асар их ачаалалтай байсныг дурдаж, гишүүдийн сахилга, хариуцлага өндөр, үүргээ нэр төртэй гүйцэтгэж, үнэн сэтгэлээсээ зүтгэхийн зэрэгцээ хоорондоо хүнлэг сайхан харилцдаг, хууль батлах, төрийн бодлого тодорхойлоход эсэргүүцэх, попрох хандлагаар бус уг баримт бичгийг улам сайжруулах, боловсронгуй болгоход гол анхаарлаа хандуулдаг байсан гэдгийг онцолсон юм. Тэрбээр өнөөгийн Улсын Их Хурлын гишүүдэд хариуцлагатай, төрийн албаны ёс зүйг чанд сахин, асуудлыг шийдвэрлэхдээ судалгаа, тооцоонд үндэслэн мэргэжлийн ажиллахыг зөвлөж, Монгол Улсын Үндсэн хуульд зайлшгүй нэмж оруулах саналууд, сонгуулийн тогтолцоог боловсронгуй болгох тухай зарим санааг дурдав.

Эрдэм шинжилгээний хурлыг нэгтгэн дүгнэж хэлсэн үгэндээ академич Р.Гончигдорж, парламент нээлттэй байх тухай асуудлыг шинжлэх ухааны түвшинд нарийвчлан тодорхойлж, Үндсэн хуулиар тогтоосон Засгийн эрхийг барих ард түмний эрх, Улсын Их Хурлын төлөөлөл хэрэгжүүлэх арга зүй зэрэг олон асуудлыг уялдаатайгаар гүнзгийрүүлэн авч үзэх шаардлагатайг тэмдэглэлээ гэж Улсын Их Хурлын Нээлттэй парламентын газраас мэдээлэв.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан