Бүгд Найрамдах Киргиз Улсад зохион байгуулж буй “Дэлхийн нүүдэлчдийн VI их наадам”-д Монгол улсаа төлөөлөөд үндэсний спортын 28 төрөлд 135 тамирчид оролцож байна.
Киргиз кураш, Ираны Пахлавани бөхийн төрөлд Хилийн цэргийн 0208 дугаар тусгай салбар, “Хилчин” спорт хорооны тамирчин, ОУХМ, аймгийн арслан Б.Бат-Орших, Алыш, Хабсагай бөхийн төрөлд аймгийн арслан М.Баасанжав нар тус тус хос хүрэл медаль хүртлээ.
Мөн эдгээр өдрүүдэд Япон улсын Токио хотод зохион байгуулагдсан жюү жицү бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мастерсын цэнхэр бүсний М2 ангилалд Хилийн цэргийн 0208 дугаар тусгай салбар, “Хилчин” спорт хорооны тамирчин, аймгийн хурц арслан Н.Баттүвшин Опен жинд алт, +100 кг жинд мөнгөн медаль хүртлээ.