Манай улсын Ерөнхий сайд Япон Улсад хийж буй албан айлчлалын хүрээнд Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан “Мицубиши” корпорацийн Тээвэр, усны дэд бүтцийн газрын Ерөнхий менежер Нагамицү Наозүми тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзлаа.
Уулзалтаар “Чингис хаан” олон улсын нисэх буудлын өргөтгөлийн төслийн бэлтгэл ажлыг шуурхай хангаж, барилгын ажлыг эхлүүлэхэд хамтран ажиллах тухай хэлэлцэв. Агаарын тээврийн өсөлттэй холбоотойгоор “Буянт-Ухаа” нисэх буудлыг дотоодын нислэгт ашиглах, хоёр нисэх буудлын үйл ажиллагааг уялдуулан ажиллах боломжийн талаар санал солилцжээ.
“Чингис хаан” нисэх буудлын үйлчилгээний төлбөртэй холбоотой асуудлыг харилцан зөвшилцөж шийдвэрлэх, цаашид нисэх буудлын үйл ажиллагааны тогтвортой байдлыг хангахаар ярилцаж байна. Салбарын сайдын зүгээс энэ асуудалд онцгой анхаарал хандуулж ирсэн ч үүсээд байгаа хямралт нөхцөл байдал, агаарын хөлгийн шатахууны үнийн өсөлт, цар тахлын үр нөлөө бүрэн арилаагүй байгаа зэрэг давагдашгүй хүчин зүйлсийн улмаас дотоодын агаарын тээвэрлэгчдэд санхүүгийн хүндрэлтэй байдал бий болоод байна. Тиймээс нисэх буудлын үйлчилгээний төлбөр хураамжийг оновчтой байдлаар тогтоох боломжийг хамтран эрэлхийлэх, гарц шийдлийг олох, цаашид хүндрэл үүсэхээс хэрхэн сэргийлэх талаар байр сууриа илэрхийлэв.
Түүнчлэн “Чингис хаан” болон “Буянт-Ухаа” нисэх буудлыг Улаанбаатар хоттой холбох их багтаамжийн хөнгөн галт тэрэг (MRT)-ийн төслийн хөрөнгө оруулалт, санхүүжилтийн боломжийг хамтран судлах саналыг дэвшүүллээ.
Эх сурвалж: Зам, Тээврийн яам