Малчид, хадланчид, тариаланчдын анхааралд
Өнөө шөнө буюу 21-22-нд шилжих шөнө Баян-Өлгий, Увс, Сэлэнгийн хойд сумдын нутгаар, 22-ны өдөр Баян-Өлгий, Ховд, Увс, Завхан, Архангай, Хөвсгөлийн зарим сумдын нутаг, Сэлэнгэ, Хэнтий, Дорнодын хойд хэсгээр 0.0-1.4 мм бага зэргийн бороо, 23-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар, 24-нд нутгийн зүүн хэсгээр бороо, уулархаг нутгуудаар нойтон цас орж, ихэнх нутгаар сэрүүснэ.
Тиймээс малчид, хадланчид, тариаланчдыг цаг агаарын гэнэтийн үзэгдлээс урьдчилан сэргийлж, ажил, ахуйгаа зохицуулахыг анхааруулж байна.
ЕСДҮГЭЭР САРЫН 28-30-НД НИЙТ НУТГААР ХҮЙТЭРНЭ
Цаг уур, орчны шинжилгээний газраас ирэх 10 хоногийн цаг агаарын төлөвийг гаргажээ.
Энэ сарын 22-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн бороо, 23-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 24-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун болон зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 25, 27-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 26-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 28-нд нутгийн баруун хагаст, 29-нд ихэнх нутгаар, 30-нд нутгийн зүүн хагаст бороо, нойтон цас орно.
Салхи
- 21-нд төв болон зүүн аймгуудын нутгаар,
- 22-нд нутгийн хойд хэсгээр,
- 23, 24-нд говийн аймгуудын нутгаар секундэд 13-15 метр,
- 27-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр,
- 28-нд нутгийн баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 29-нд ихэнх нутгаар, 30-нд нутгийн зүүн хагаст секундэд 16-18 метр, зарим үед түр зуур секундэд 24 метр хүрч ширүүсэж шороон болон цасан шуурга шуурна.
Температур
Есдүгээр сарын 28-наас 30-нд нийт нутгаар хүйтэрч, шөнөдөө Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эхээр -5...-10 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -2...-7 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0...+5 градус, бусад нутгаар -3...+2 градус дулаан, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 0...-5 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +10...+15 градус, бусад нутгаар 0…+5 градус дулаан байна.

Эх сурвалж: ЦУОШГ