Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, Япон Улсын Засгийн газар хооронд солилцох ноот бичгийн болон Монгол Улсын Засгийн газар болон Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага хоорондын “Чингис хаан олон улсын нисэх буудлын өргөтгөлийн төсөл”-ийн зээлийн гэрээний төслийн зөвшилцөх эсэх асуудлыг хэлэлцлээ.
Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд З.Мэндсайхан төслийн талаарх танилцуулгадаа, Засгийн газраас тус төслийг Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллагын 158.3 тэрбум иений нэн хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэхээр төлөвлөөд байгааг онцолсон.
Энэхүү зээл нь “Эдийн засгийн түншлэлийн тусгай нөхцөл” буюу STEP нөхцөлтэй бөгөөд 40 жилийн хугацаатай, үүнээс үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 10 жил, жилийн 1.10 хувийн тогтмол хүүтэй бөгөөд Япон Улсын Засгийн газраас олгож буй сүүлийн нэн хөнгөлөлттэй зээлийн хүрээнд хэрэгжих төсөл аж.
Төслийн хүрээнд 81.9 мянган м² талбай бүхий зорчигч терминалын барилгыг 2028-2033 оны хооронд шинээр барьж, холбогдох дэд бүтцийн байгууламж, дулааны станц, авто зогсоолуудыг өргөтгөн шинэчилнэ гэдгийг Сангийн сайд танилцуулгадаа дурдлаа.
Төсөл хэрэгжсэнээр “Чингис хаан олон улсын нисэх буудал”-ын нэг жилд хүлээн авах зорчигчийн хүчин чадал 1.6 саяас 5.2 сая буюу нисэх буудлын одоогийн хүчин чадал 3.2 дахин нэмэгдэж, зорчигч болон ачаа тээврийн эрэлтийг хангах, худалдаа, хөрөнгө оруулалтын хөгжлийг дэмжих замаар үндэсний эдийн засгийн тогтвортой өсөлтөд бодит хувь нэмэр оруулах ач холбогдолтой гэж төсөл санаачлагчид үзжээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг, М.Бадамсүрэн, Ч.Анар, П.Наранбаяр, Г.Хосбаяр, Ж.Батжаргал, П.Сайнзориг нар асуулт асууж, үг хэлсэн. Гишүүд “Чингис хаан олон улсын нисэх буудлын өргөтгөлийн төсөл”-ийн хүрээнд баригдах терминалын барилга, дэд бүтцийн өргөтгөл, шинэчлэлийн бүтээн байгуулалтын ажлуудыг богино хугацаанд ашиглалтад оруулах, эдийн засгийн талаасаа Монгол Улсад ашигтай байх асуудалд нэн тэргүүнд анхаарах шаардлагатай гэв.
Өмнөх бүтээн байгуулалтын ажлууд цаг хугацаа сунах тусам төсөвт өртөг нэмэгдэж ирснийг жишээ татан дурдаад гэрээнд энэ асуудлыг тодорхой тусгах, цаашид хөнгөлөлттэй зээл нэрийн дор үндэсний компаниудаа, тэдгээрийн стандарттай нийцсэн техник технологи нийлүүлдэг байдлаас бид татгалзах нь зүйтэй гэдэг асуудлыг хөндөж байлаа. Түүнчлэн уг төслийн хүрээнд дулааны жижигхэн станц барих бус, “Хүннү” хотоо ч хангах чиглэлийг барьж том зургаар харж, дэд бүтцийн асуудлаа шийдвэрлэх, улмаар дотоодын нислэгийг “Буянт-Ухаа” нисэх онгоцны буудал руу чиглүүлэх асуудлыг судалж, анхаарах нь зүйтэй гэдэг саналыг хэлж байлаа.
Ингээд “Монгол Улсын Засгийн газар, Япон Улсын Засгийн газар хооронд солилцох ноот бичгийн болон Монгол Улсын Засгийн газар болон Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага хоорондын “Чингис хаан олон улсын нисэх буудлын өргөтгөлийн төсөл”-ийн зээлийн гэрээний төслийг зөвшөөрч, гарын үсэг зурах эрхийг Засгийн газарт олгоё” гэдэг саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 66.7 хувь нь дэмжив.