ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлалын үеэр хоёр улсын төрийн тэргүүн нар гарын үсэг зурсан “Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай Монгол Улс, ОХУ хоорондын гэрээ”-г Төрийн Думд өргөн мэдүүлж, соёрхон батлуулах тухай захирамжийг гаргасан байна.
Дээрх гэрээ нь Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, аюулгүй байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, хилийн халдашгүй дархан байдал, хүний эрхийг дээдэлсэн олон улсын гэрээ юм. Гэрээний дагуу талууд иж бүрэн стратегийн түншлэлийн хүрээнд хоёр улсын хооронд тогтоосон уламжлалт, сайн хөршийн найрсаг харилцааг улс төр, эдийн засаг, худалдаа, бизнес, дэд бүтэц, хүмүүнлэгийн зэрэг бүхий л салбар, чиглэлээр өргөжүүлэн хөгжүүлж, иргэд хоорондын хэлхээ холбоог сайжруулах нөхцлийг бүрдүүлэхээр тохиролцсон байна.
УИХ дээрх гэрээг өнгөрсөн 2019 оны арваннэгдүгээр сарын 29-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж, соёрхон батлах тухай хуулийг баталсан бөгөөд хоёр тал батламж жуух бичиг солилцсон өдрөөс гэрээ хүчин төгөлдөр болно.
Эргэн сануулахад Монгол Улсын Ерөнхийлөгч П.Очирбат 1993 онд ОХУ-д албан ёсны айлчлал хийх үеэр талууд “Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай гэрээ”-г байгуулж хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргаж байсан. Түүнээс хойш ОХУ-ын Ерөнхийлөгч Д.А.Медведевын 2009 онд Монгол Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр Монгол Улс, ОХУ хоорондын стратегийн түншлэл эрчимтэй өрнөж, хөгжлийн шинэ шатанд гарч буйг хоёр тал санал нэгтэй тэмдэглэж, “Стратегийн түншлэлийг хөгжүүлэх тухай Тунхаглалд” гарын үсэг зурж байсан түүхтэй.
Эх сурвалж: Гадаад харилцааны яам