gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     -10
  • Зурхай
     12.08
  • Валютын ханш
    $ | 3546₮
Цаг агаар
 -10
Зурхай
 12.08
Валютын ханш
$ | 3546₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 -10
Зурхай
 12.08
Валютын ханш
$ 3546₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

С.Эрдэнэ: Дарга нарын эхнэр хүүхдүүдийг гадаадаас авчирч, нийт иргэдийг эрсдэлд орууллаа

Б.Чимэг
Улс төр
2020-03-19
2022
Twitter logo

Хугацаагаар эрэмбэлэх
  • Эхнээс
  • Сүүлээс

  11 цаг 49 минут
2020.03.19

УИХ дахь АН-ын зөвлөл хэвлэлийн хурал хийж бaйна: 

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат: Бид 200 мянган ажлын байраа алдах эрсдэл үүслээ. Улсын төвийн орлого 1 их наяд төгрөгөөр тасалдсан. Гадаад худалдааны нийт бараа эргэлт 21 сая ам.доллараар тасалдах нөхцөл үүсжээ. Экспорт, импортын аль аль нь өмнөх оноос буурчээ. Иймд бид улсын төсвийг  тодотгох зайлшгүй шаардлагатай. АН дараах шаардлагыг хүргүүлж байна.

  • Төсвийн тодотгол зайлшгүй хийх. Нүүрс, зэсийн үнэ буурлаа.
  • Нэг их наяд төгрөгийн Эрсдэлийн сан байгуулах
  • ААН-үүдийн зээлийн хүүг бууруулах. Хэрэглээний зээлийн төлөлтийг царцаасан нь зайлшгүй авах арга хэмжээ мөн. Гэхдээ энэ нь ААН-үүдэд хамаарахгүй.
  • УОК ажиллаж байна. Гэвч комиссын эрх мэдэл дутагдах олон асуудал үүсдэг. Иймд Ерөнхий сайд энэ комиссыг ахлах нь зөв.    

УИХ-ын хаврын чуулган ирэх сард хуралдана. Хамгийн түрүүнд дээрх саналуудыг хэлэлцээсэй гэж хүсэж байна.         

АН-ын дарга С.Эрдэнэ: Хөл хорионы улмаас олон ААН үүдээ барьлаа. АН өнөөдрийг хүртэл энэ талаар ямар нэг байр суурь илэрхийлээгүй. Гэвч гаднаас энэ халдварыг зөөвөрлөн оруулж ирж байгаад шүүмжлэлтэй хандаж бйна. Иргэдийнхээ амь насыг батлах нь төр засгийн үүрэг мөн. Гэтэл өнөөгийн эрх баригчид үүнд бэлэн байна уу? Тэд онгоцоор ирж буй иргэдийнхээ аюулгүй байдлыг бүрэн чадсан уу? Эргэлзээтэй олон мэдээлэл ирж байгаад маш их харамсаж байна. Энэ халдварыг нэг л хүн авсан бол тогтоон барих боломжгүй. Халдвар авсан ч хөнгөн өвчилсөн хүнийг эмнэлэгт хүлээн авах боломжгүйг Эрүүл мэндийн сайд хэллээ. Ингэж болохгүй. Эрх мэдэлтнүүдийн эхнэр хүүхдийг гаднаас авчрах нэрээр нийт иргэдээ эрсдэлд оруулж байна. Хариуцлага ярих цаг болсон.  

Мөн Засгийн газар иргэдийг хуурч төөрөгдүүлж байна. Хэрэглээний зээлийн үндсэн өр, нэмэлт төлбөр, хүүг 3 сарын турш царцаалаа гэв. Гэтэл энэ шийдвэрийн улмаас хуримтлагдсан өр үүснэ. Харин дэлхий нийтэд үүнээс илүү өргөн хүрээний арга хэмжээ авч байна. Ажлын байруудыг авч үлдэх нь илүү чухал. Олон мянган хүн ажилгүй болох эрсдэл үүсэв.

Гэтэл эрх баригчид бэлдсэн хүмүүсээрээ дамжуулан “Бид ажлаа хийж байна. Юун сүртэй юм” гэх мессежийг тарааж байна. Асуудалд улс төрийн өнгө аясаар хандаж болохгүй. Дэлхий нийт КОВИД 19-тэй тэмцэж байна. Ингэхдээ эдийн засгийн эрх ашгаа давхар авч үзэж байна. Хөл хорио дахин нэг сар үргэлжлэхэд юу болох вэ? Бид бэлэн үү? Ажлын байраа хадгалан, баялаг бүтээн, иргэдийг орлоготой байлгасан ААН-үүдээ дэмжих хэрэгтэй. Сангийн сайдын хэлснээр олон тэрбум төгрөгийн хуримтлал бий бол түүнийгээ одоо зарцуулах хэрэгтэй. Эрх баригчид попорч, эх оронч хүн шиг ярьцгааж байна. Төрийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлээч.

Манай намын зүгээс өндөр хүүтэй зээл авсан ААН-үүдийн хүүг бууруулах, Төрийн банкаар дамжуулан дахин зээл олгох саналыг тавьсан. Бизнесийн дундаж хүү 24 хувь байна. Үүнийг 3 хувь руу бууруулаач ээ.                  

  12 цаг 31 минут
2020.03.19

Шаардлага хүргүүлэх тухай

Дэлхий нийтээр тархаад байгаа “Covid-19” короновирусыг Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллага тахал хэмээн зарласантай холбогдуулж улс орон болгон эдийн засгийн хүндрэлтэй нүүр тулгарч байгаа учир энэ цар тахлын үеийн эдийн засгийн хүндрэлээс урьдчилан сэргийлэх тусгай хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлж эхэллээ. Тухайлбал,

-АНУ эдийн засгийг дэмжих 1.2 их наяд ам.долларын дүнтэй багц хөтөлбөр хэрэгжүүлэхээр хэлэлцэж байна. Мөн жижиг, дунд үйлдвэрлэгчиддээ 50 гаруй тэрбум ам.долларын санхүүгийн дэмжлэг үзүүлэхээ ч амласан.

  • БНСУ 11.7 их наяд вон буюу 9.4 тэрбум ам.долларын тусгай төсөв баталлаа.
  • Франц улс компаниудаа дэмжихээр 335 тэрбум ам.доллартой тэнцэхүйц хэмжээний банкны зээлд Засгийн газрын баталгаа олгох, татвар, нийгмийн даатгалын төлбөрөөс чөлөөлж, зээлийн эргэн төлөлтийг нь хойшлуулахад дэмжлэг үзүүлэхээр болсон байна.
  • Японы 12 их наяд иений үнэт цаас худалдаж авахаа мэдэгдсэн.

Энэ мэтчилэн Улс орнууд эдийн засгаа дэмжихийн тулд мөнгөний зөөлөн бодлого хэрэгжүүлж, хэрэглэгчдийн болон бизнесийн идэвхи буурахаас сэргийлж төв банкууд нь бодлогын хүүгээ бууруулж, үнийн тогтвортой байдлыг хамгаалах, хөдөлмөрийн зах зээлийг дэмжих, санхүүгийн нөхцөл байдлыг дэмжих, санхүүжилт татрахаас сэргийлэх зорилготой бодит арга хэмжээнүүдийг авч эхэллээ.

Манай улс “Covid-19” короновирусаас урьдчилан сэргийлэх эрүүл мэндийн арга хэмжээ авч байгаа ч короновирусын үеийн эдийн засгийн хүндрэлийг хохирол багатай даван туулахад нэн шаардлагатай арга хэмжээг Засгийн газар  авахгүй, энэ талаар Улсын Их Хурал дахь Ардчилсан намын зөвлөлөөс гаргасан олон саналыг хүлээн зөвшөөрөхгүй хойш суусаар байна.

“Covid-19” короновирус цар тахлаас үүдэж Монгол улсын төсөв, эдийн засагт дараах бодит эрсдэл үүсэх нөхцөл бүрдсэн байна.

  1. Төсөвтөө тодотгол хийхгүй, бизнесээ дэмжсэн ямар нэгэн шийдвэр гаргахгүй энэ чигээрээ явбал 200-250 мянган хүн ажлын байрнаасаа салах эрсдэл,
  2. Экспорт 1.6 тэрбум ам.доллараар буурч нийтдээ 6.6 тэрбум ам.доллар болох төлөвтэй байна.
  3. Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ 2020 оны 2 дугаар сард 697.0 тэрбум төгрөг болж өмнөх оны мөн үеэс 92.6 (11.7%) тэрбум төгрөгөөр буурч, нийт зарлага, эргэж төлөгдөх зээлийн хэмжээ 848.0 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 253.9 (42.7%) тэрбум төгрөгөөр өсжээ.
  4. Татварын нийт орлого 2020 оны эхний 2 сард 1.3 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 76.2 (5.7%) тэрбум төгрөгөөр буурсан байна.
  5. Гадаад худалдааны хувьд нийт бараа эргэлт 1.5 тэрбум ам.доллар, үүнээс экспорт 770.7 сая ам.доллар, импорт 750.0 сая ам.доллар байна. Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 410.4 (21.3%) сая ам.доллар, үүнээс экспорт 322.9(29.5%) сая ам.доллараар, импорт 87.5 (10.4%) сая ам.доллараар тус тус буурчээ. Үүнд зэсийн баяжмал 90 сая ам.доллар, нүүрсний борлуулалт 104.8 сая ам.доллараар буурсан нь нөлөөлжээ. Ийнхүү хоёрдугаар сарын байдлаар төсвийн орлого, экспорт өмнөх оны мөн үетэй харьцуулахад буурсан байна.

2011-2012 онд Дэлхий нийтэд “SARS” дэгдэх үед өмнөд хөршийн эдийн засгийн өсөлт 1% удааширсан нь манай улсад 5.2%-ийн уналт авчиржээ. Тэгвэл энэ удаа дэлхийн эдийн засгийн өсөлт 0.5%, БНХАУ-ынх 1 ба түүнээс дээш хувиар унана гэсэн таамаг 5.6% өсөлттэй байхаар төсөөлж байгаа учраас хөршөөсөө экспортын 90%-ийн хамааралтай Монгол Улсын эдийн засгийн өсөлт шууд гацах нь тодорхой болж байна.

Монгол улсын 2020 оны хөрөнгө оруулалтын зардлыг 1 их наядаар бууруулах боломж байна гэсэн тооцоог Төсвийн зарлагын дэд хяналтын хорооны хэлэлцүүлгийн үеэр гаргаж, жагсаалтаар танилцуулж байсан.  Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд дурдсанчлан 2020 онд санхүүжигдэх 355 тэрбумыг нь царцаах боломж байна.

Иймд Улсын Их Хурал дахь Ардчилсан намын зөвлөлөөс Засгийн газарт дараах шаардлагыг хэрэгжүүлэхийг шаардаж байна.

  1. “Covid-19” короновирусын үед улсын эдийн засгийг хамгаалах тусгай хөтөлбөр боловсруулах,
  2. Төсвийн алдагдал бодитоор үүссэн энэ үед нэн яаралтай Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулж, зэс, нүүрсний үнийг бодитоор тооцож, биет байдлаар хичнээн хэмжээний нүүрс гаргаж чадахаа тооцоолж төсвийн орлого, зарлагыг дахин тооцох, гадаад худалдааны тооцоог дахин хийх, коронавирусын дэгдэлттэй холбоотой 2020 оны төсвөөс 1-1.5 тэрбум ам.долларын эрдэс бүтээгдэхүүний алдагдлыг  тооцох, эдийн засгийн бусад макро үзүүлэлтүүдийг үүссэн нөхцөл байдалд уялдуулан батлах, шаардлагагүй хөрөнгө оруулалтуудыг яаралтай царцаах, дор хаяад 1 их наяд төгрөгийн эрсдэлийн сан байгуулах,
  3. Жижиг, дунд бизнес эрхлэгчдийн зээлийн хүүг нэн яаралтай бууруулж, зээлийн хүүгийн эргэн төлөлтийг хойшлуулах,
  4. Засгийн газар Монголбанк хамтран хүн амын орлого болон хэрэглээний багцын хумилтын эсрэг авах арга хэмжээний талаарх саналыг боловсруулж Улсын Их Хуралд яаралтай оруулах

      ЗӨВЛӨЛИЙН ДАРГА                                       Д.ЭРДЭНЭБАТ

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан