gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Боловсрол
    •   Нийгэм
    •   Тэр өдөр
    •   Дэлхийд
    •   Ногоон дэлхий
    •   Спорт
    •   Соёл урлаг
    •   Технологи
    •   GoGo ил тод байдал
    •   Бизнес
    •   GOGO тойм
  •  GoGo булан  
    •   СEO
    •   GoGo Cafe
    •   Маргааш ажилтай
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Элчин сайд
    •   35 мм-ийн дуранд
    •   Соёлын довтолгоо
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   GoGo асуулт
    •   Гарааны бизнес
    •   Мега төсөл
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Хүмүүс
    •   Подкаст
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     27
  • Зурхай
     9.16
  • Валютын ханш
    $ | 3596₮
Цаг агаар
 27
Зурхай
 9.16
Валютын ханш
$ | 3596₮
  • Мэдээ 
    • Монгол наадам
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Боловсрол
    • Нийгэм
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Мобиком 30 жил
    • Тэр өдөр
    • Дэлхийд
    • Ногоон дэлхий
    • Спорт
    • FIFA 2026
    • Соёл урлаг
    • Технологи
    • GoGo ил тод байдал
    • Бизнес
    • SOS
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • GOGO тойм
  • GoGo булан 
    • СEO
    • GoGo Cafe
    • Маргааш ажилтай
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Элчин сайд
    • 35 мм-ийн дуранд
    • Соёлын довтолгоо
    • Гаднынхны нүдээр Монгол
    • GoGo асуулт
    • Гарааны бизнес
    • Мега төсөл
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Хүмүүс
    • Подкаст
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 27
Зурхай
 9.16
Валютын ханш
$ 3596₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Эгэл жирийн инженерээс Аж үйлдвэрийн сайд болсон Д.Эрдэнэбат

Б.Эрдэнэчимэг
Улс төр
2014-12-16
0
Twitter logo
Б.Эрдэнэчимэг
0
Twitter logo
Улс төр
2014-12-16
Эгэл жирийн инженерээс Аж үйлдвэрийн сайд болсон Д.Эрдэнэбат

Шийдлийн Засгийн газарт цоо шинэ нэг яам мэндэлсэн нь Аж үйлдвэрийн яам. Отгон яамыг УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат авч явна. Шулуухан, гүндүүгүй энэ хүн Багануурын уурхайгаас ажлын гараагаа эхэлжээ.

Багануур дүүргийн Засаг дарга байсан түүнийг дүүргийнхэн андахгүй ч олон нийт төдийлэн мэдэхгүй. Харин АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар томилогдсоноос хойш улстөрчийн дүр төрх нь товойн гарч ирсэн.

2012 оны УИХ-ын сонгуулиар жагсаалтын эрэмбээр УИХ-ын гишүүн болж, АН-ын бүлгээ даргалах болсон улстөрч. Д.Эрдэнэбат сайдын алба хаших болсон тул бүлгийн даргын  албаа дараагийн хүнд шилжүүлэх аж. АН-ын бүлгийг УИХ-ын гишүүн М.Батчимэг тэргүүлнэ гэсэн албан бус мэдээ байна.   

Намдаа төдийгүй УИХ-д нэр нөлөөтэй, жинтэй үг хэлдэг Д.Эрдэнэбатыг сайдад нэр дэвшихэд гишүүд огт хоргоолгүй шууд л санал хураалт явуулан, баталж орхисон. Уг нь шинэ яам ямар бүтэцтэй ажиллах, аль төслөөс ажлаа эхлэх гээд тодорхойгүй асуудал олон бий.

Үлдэж байгаа жил хагасын хугацаанд Д.Эрдэнэбат сайдад амжуулах ажил олон бий. Юуны өмнө багаа бүрдүүлэх учиртай. Дараа нь ихээхэн хөрөнгө оруулалт шаардлагатай, Сайншандын аж үйлдвэрийн парк зэрэг төслүүдийг урагшлуулах ёстой. Энэ ажлыг жил хагасын дотор бүрэн гүйцэтгэх боломжгүй тул Д.Эрдэнэбат дарга гацаанд орсон төслүүдийг эхлүүлж чадвал их юм.

Бид хөнгөн аж үйлдвэрийг Хүнс, хөдөө аж ахуйн яаманд даатгаад, хүнд аж үйлдвэрийг тархай бутархай байлгасаар өдийг хүрэв. Харин одоо нэг яам, нэг бодлоготой болсноор дараах тоонуудад бага ч атугай өөрчлөлт орно гэж найдъя.

                     Салбар

2013 оны 11 дүгээр сарын байдлаар

2014 оны 11 дүгээр сарын байдлаар

                                тэрбум төгрөгөөр

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл,

6.4

8.2

Уул уурхай, олборлох үйлдвэр

4.3

5.5

Боловсруулах аж үйлдвэр

1.6

2.0

Манай аж үйлдвэрийн салбарт олборлох үйлдвэрүүд зонхилж, боловсруулах үйлдвэрүүд чамлалттай байдаг. Салбарын яам бий болсноор энэ байдалд цэг тавих биз ээ. Гэхдээ 2016 оны сонгуулийн дараа Аж Үйлдвэрийн яам тэсч үлдэх эсэх нь бас л эргэлзээтэй.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан