gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     13
  • Зурхай
     9.05
  • Валютын ханш
    $ | 3593₮
Цаг агаар
 13
Зурхай
 9.05
Валютын ханш
$ | 3593₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 13
Зурхай
 9.05
Валютын ханш
$ | 3593₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Бат хаан бол Новгородын ван Невийн Александр гэнэ

Нийгэм
2008-12-09
0
Twitter logo

Энэ сарын 5-нд Монголын түүхчид, Монгол цэргийн түүх судлаачид Бат хааны мэндэлсний 800 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлсэн юм.

Эзэн Чингис хааны ач хүүгийн амьдрал, үйл ажиллагаа, байлдан дагууллын үр дагаварыг өнөөгийн түүх бичлэгийн үүднээс задлан шинжилж, үнэлэлт дүгнэлт өгсөн судлаачид санал бодлоо уралдуулсан эрдэм шинжилгээний бага хурлыг МУИС-ийн Түүхийн судалгааны хүрээлэн, НШУС, “Урбанек” компаниас зохион байгуулсан.

Академич Ж.Болдбаатар “Дэлхий дахины болон Монголын түүхэнд Бат хааны гүйцэтгэсэн үүрэг” илтгэлдээ Батын олон талт үйл ажиллагааг ул суурьтай задлан шинжилж, орчин үеийн төрт ёс, дипломат харилцааг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг өндөр үнэлжээ.

Түүнчлэн Монголын Энх тайван, найрамдлын холбооны тэргүүн, шинжлэх ухааны доктор, профессор Д.Цахилгаан “Бат хааны цадиг намтрыг гүнзгийрүүлэн судлахад анхаарах зарим асуудал”, Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн шинжлэх ухааны доктор, профессор Ж.Базарсүрэн “Их Монгол улсын цэргийн агсамж (Хибчагийн аяны жишээн дээр)”, шинжлэх ухааны доктор, профессор Х.Шагдар “Бат хаан, Гүюг хааны зөрчил”, доктор, дэд профессор Ч.Чойсамба “Бат хаан ба Оросын шинэ түүх бичлэг”, “Урбанек” компанийн ерөнхий захирал Б.Лхагважав “Польш дахь монголчуудын өв” сэдвээр тус тус илтгэл тавьж хэлэлцүүллээ.

Илтгэлүүдийг үзвэл сүүлийн жилүүдэд Оросын судлаачид түүхээ шинээр бичиж, түүхэн баримтуудыг илэрхий гуйвуулсан бүтээлүүд олноор гаргах болжээ.

Тухайлбал, монголчууд гэж үндэстэн байгаагүй, Чингис хаан, Бат хаан бол зохиомол дүрүүд, Бат хаан бол Новгородын ван Невийн Александр, монголчууд Орос оронд халдаагүй гэх мэтээр түүхэн баримтуудыг эрээ цээргүй гуйвуулсан аж.

Оросын судлаачид түүхээ шинээр, тэгэхдээ их гүрний үзлээр бичиж эхэлсэн энэ үед эрдэмтэн мэргэд Монголын түүхийг бүтээлцсэн агуу хөвгүүдийнхээ гэгээн дурсгалыг хүндэтгэж, цэц сорьж, үүх түүхээ хэрхэн хадгалж үлдэх талаар үнэтэй санал ийнхүү солилцсон байна.

Уншигчид та бүхэндээ энэхүү эрдэм шинжилгээний бага хуралд доктор, дэд профессор Ч.Чойсамбын тавьсан “Бат хаан ба Оросын шинэ түүх бичлэг” гэх сонирхолтой илтгэлийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг удахгүй хүргэх болно.

Ч.Туяа

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан