gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     24
  • Зурхай
     6.17
  • Валютын ханш
    $ | 3578₮
Цаг агаар
 24
Зурхай
 6.17
Валютын ханш
$ | 3578₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 24
Зурхай
 6.17
Валютын ханш
$ | 3578₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

“Лемонс”-ынхон Монголын үндэсний радиогоор тоглолтоо цацна

Соёл урлаг
2009-05-04
0
Twitter logo
0
Twitter logo
Соёл урлаг
2009-05-04
"The Lemons" буюу "Нимбэгнүүд" шинэ уран бүтээлээ гаргажээ. "Хайртай", "Мэлхий гүнж" дуугаараа залуусыг байлдан дагуулж байсан тэд саяхан шинэ цомгоо олны хүртээл болгов. Тус хамтлагийн дуучин Ц.Одбаяр буюу Одноотой тус хамтлагийн сүүлийн үеийн уран бүтээлийнх нь талаар уулзаж ярилцлаа.
 
-Танай шинэ цомог гараад удаагүй байна. Цомгийнхоо бусдаас ялгарах онцлогийн талаар тодруулна уу?
-Юуны өмнө уншигч залуустаа энэ өдрийн мэнд хүргэе. "Лемонс" хамтлагийн "Залуу Лениний ойролцоох гурван давхарт" нэртэй 11 дуутай цомог хэвлэлтээс ирээд худалдаанд гараад удаагүй байна. "Red" альбом, цомог гарснаас хойш хоёр жилийн хугацаа өнгөрчээ. Дээрх хоёр цомгоо бүтээхдээ бид "Hi-Fi label”-тай гэрээтэй хамтарч ажилласан. Удахгүй бидний гэрээний хугацаа дуусна. Хоёр дахь цомог маань их сайн болсон гэж бодож байгаа. Тийм учраас биднийг сонсдог залуус шинэ цомгийг маань багагүй хугацаанд хүлээсэн байх. Ямар ч байсан шинэ цомог фэнүүдийн маань гар дээр очсонд баяртай байна.

-Цомгийн ажил ямар хугацаанд үргэлжлэв, Өмнөхөөсөө юугаараа шинэлэг болов?
-Цомгийн ажил өнгөрсөн оны арванхоёрдугаар сард эхэлсэн. Гэвч зарим нэг шалтгаанаар жаахан хойшилсон. Олон цаг бичлэг хийлгэж маш шаргуу хөдөлмөрлөж байж гаргалаа. Тийм учраас өмнөх цомгоос чанар, хөгжмийн дугаралтын хувьд чанартай болсон гэж бодож байна.

-Цомгийн нэрний тухай тодруулна уу?
-Манай хамтлагийн бэлтгэлийн байр Хүүхдийн урлан бүтээх төвийн урд байрладаг. Байрны өмнөх талбайд залуу Ульяновын хөшөө бий. Бидний ихэнх дуу бэлтгэлийн байрандаа зохиогддог учраас хамтлагийн гитарчин Тулгаа маань цомгийнхоо нэрний санааг гаргаж, бидэнд ч их таалагдсан. Тэгээд л энэ нэрийг өгсөн.

-Шинэ дуундаа клип хийлгэж байна уу?
-Шинэ цомгоосоо хамгийн анх"83...86"дуундаа клип хийлгэсэн. Улаанбаатар хотын өөрчлөн байгуулалтын түүхийг 1983-1986 оны хоорондох дүрс бичлэгээр харуулсан маш гоё клип болсон. Саяхан бид "Алдагдсан аялгуу" дуугаа клипжүүллээ. Зураг авалт нь дуусчихсан. Одоогоор монтаж, компьютер графикийн ажил үлдсэн. Удахгүй дуусна.

"Секс рок" дууны клип саяхан гарсан болохоор түүнийгээ үзэгчдэд хүргэх гэж яарахгүй байна. "Секс рок" дууны клипийг "Suspend trance mission" студийн Бээнээ маань хийсэн. Энэ дуун дээрээ ч бид хамтарч ажилласан. Удахгүй "Байсан" дуундаа клип хийхээр бэлтгэж, төлөвлөөд байгаа.

-Дууныхаа шүлэг, аялгууг нь хэн зохиодог вэ?
-Ихэвчлэн бид өөрсдөө зохиодог. Шинэ цомгийн тухайд Тулгаа бид хоёр ихэнх шүлгийг нь бичсэн. Хөгжмийг нь ч гэсэн өөрсдөө хийдэг. Энэ цомогт багтсан "Өөр ертөнц" дууны үгийг "Нисванис" хамтлагийн Амгаа ахаас авсан. Эхний цомогт багтсан зарим дууныхаа шүлгийг "Гоо даль" сэтгүүлийн Амгалан эгч, "Нисванис"-ийн Амгаа ахаас авч байлаа. Цомгийн хамгийн сүүлчийн дуу болох "Шөнө дунд цас орж байна" дууны шүлгийг яруу найрагч Х.Өлзийтөгс эгчээс авсан. Анх хамтлаг байгуулагдаад "Хайртай", "Шөнө дунд цас орж байна" гэсэн хоёр дуутай байлаа. Тэгээд бид "Шөнө дунд цас орж байна" дуугаа хоёр дахь цомогтоо оруулахаар шийдсэн юм. Саяхан Х.Өлзийтөгс эгчээс "Нэг нүдтэй загас" гэдэг шүлэг авсан. Одоогоор уран бүтээл болгож чадаагүй л байна.

-Шинэ цомгоо гаргалаа. Удахгүй тоглолт хийх үү?
-Тоглолтын хувьд одоогоор төлөвлөөгүй байна. Харин шинэ цомгийн өдөрлөг зохион байгуулна. Энэ нь бусад хамтлагийн адил цомгийн баяр биш, өөр арга хэлбэрээр хийхээр бодож байна. Монголын үндэсний радиогийн акустик зааланд амьд тоглолт хийж, радиогоор шууд цацна. Үүнд хэвлэл мэдээллийнхэн болон цөөн хэдэн үзэгчтэй байхаар төлөвлөсөн. Тун удахгүй зургадугаар сарын эхээр өдөрлөгөө зохион байгуулна. Тоглолтын хувьд бид есдүгээр сард хийх болов уу. Өмнөх тоглолт 2007 оны зургадугаар сарын 9-нд болж байсан. Багагүй хугацаа өнгөрсөн учраас бид дараагийн тоглолтоо ямар ч байсан хийнэ.

-Гурав дахь цомог хэзээ гарах вэ?

-Тоглолтынхоо дараа гурав дахь цомгийнхоо ажилд шууд орно. Энэ оны есдүгээр сард гурав дахь цомгоо гаргая гэж бодож байсан ч цаг хугацааны хувьд давчуу, амжихгүй юм шиг байна. Гурав дахь цомог 2010 он гараад бэлэн болно доо.

-Нимбэгүүд багагүй туршлагатай, урын сандаа ч цөөнгүй бүтээлтэй боллоо. Одоо гадны хөгжмийн ертөнцөд өөрсдийгөө сорих уу?
-Тэгэлгүй яахав. Ямар ч урсгал чиглэлийн хамтлаг гадаадын хөгжмийн ертөнцөд хөл тавих зорилготой байдаг. Бид ч бас мөн адил. Гадныхан амьд хөгжимд илүү элэгтэй юм шиг санагддаг. Удахгүй Япон улс руу уран бүтээлээ явуулах бодолтой байна. Бид ч гэсэн хилийн чанадад суугаа Монголчууддаа тоглож байсан удаатай. Өнгөрөгч шинэ жилээр Японы Токио хотод очиж тоглолт хийсэн. Мөн Бээжин хотноо манай хамтлаг дуучин, альтернатив Отгоотой хамт тоглосон. Тоглолтыг Монголчуудаас гадна нутгийнхан нь үзээд "Таалагдлаа" гэдэг л юм.

-Сүүлийн үед амьд хөгжмийн олон наадам, тоглолт явагдах болсон. Түүнийг дагаад шинэ залуу хамтлаг ч олон төрлөө. Энэ тал дээр таны бодол?
-Олон шоу болж байгаа. Тэр дундаас "Play time" их таалагддаг. Бусад шоу, наадмаас их онцлогтой. Энэ наадам сүүлийн жилд өргөн хүрээг хамарч, хоёр өдөр болж байгаа. Залуус дуртай хамтлаг, дуучдаа сонсоно.

Орой нь тэдэнд зориулсан инди рок шоу болж хүссэнээрээ бүжиглэж, алжаалаа тайлдаг. Оролцож байгаа хамтлагууд нь ч гэсэн шинэ залуу. Тэдний ур чадвар, түвшин нь сайн болсон юм шиг санагддаг. Жишээлбэл, "Starfish", "Mohanic", "The Pips" гэх мэт. Жил ирэх тусам улам илүү чанаржиж байгаа.

-"Луйврын хот" кинонд тоглосон гэсэн үү?
-Энэ кинонд нэгэн туслах дүрийг бүтээж байгаа. Киноны зохиол их таалагдсан. Уран бүтээлчид нь залуус болохоор их урам зоригтойгоор энэ кинонд оролцсон.

-Кинонд тоглоход хэцүү байв уу?
-Хэцүү юм билээ. Өмнө нь огт жүжиглэж байгаагүй мэргэжлийн хүн биш учраас хэцүү байлаа. Модон хүүхэлдэй шиг хөшүүн санагдаад эвгүй байсан. Манай хамтлагийн "Байсан" дууны клип жүжиглэлт шаардсан зохиолтой. Тиймээс бидэнд хөгжилтэй байсан шүү.

-Сонсогч, фэнүүддээ хандаж юу хэлэх вэ?
-Юуны өмнө тусалж, дэмждэг найз нар, гэр бүлийнхэндээ баярлалаа. "Hi-Fi label''-ийн Нацагаа ах, "Рэтро Морьтхангай" группын хамт олон болон цомогт оролцсон бүх хүнд талархал илэрхийлье. Удахгүй манай www.thelemons.mn вэб сайт ашиглалтад орно. Биднийг дэмждэг залуус зочлоорой гэж хэлмээр байна.

О.Урантогос

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан