БАЯЛАГ ТОНОГТОЙ OUTLANDER!
ХАДАНД ХАШГИРВААС ЦУУРАЙ НЬ ХООСОН
Mitsubishi Outlander. Бидний өмнөх сорилтод сүүл мушгисаар ирсэн “Харь нутгийн” (Outlander нэрийг ийн орчуулна) самурайн илд мохоо байсан бололтой. Япончууд Outlanderийн алдаа дутагдлыг нь эс анзаарваас алдас болно хэмээн жил тутам шинэчилсээр буйг нь яахин энд мартах билээ.
Гэлээ ч сэтгэлд хүрсэнгүй ээ. Ялгаагүй л нөгөө хэдийнхээ хажууд яст мэлхий гүйцэхгүй Ахиллес шиг сүүл мушгисан хэвээр. Хар бараан чимэглэл, байдаг л нэг арьсан доторлогоо, хэт богино тохируулгатай суудал гээд цаанаа л хоцрогдсон өнгө аястай. Жолоон дээрээ хэт олон тохируулгатай учраас араа шилжүүлэхэд түвэгтэй, дамжуулга солих шилжүүлэгч нь хэт доор байрлалтай, гар утас тавих зайгүй. Ерээд сая төгрөгийн машин гэхэд арай л их дутагдалтай юу?
Бартаа саадтай зам руу гартал түүний аядуу тайван байдал нь яг л япон ресторанд шил сакэ ууршиж алга болдогтой л адил юм болов. хурдлах тусам хөдөлгүүрийн хүнгэнээ чангарч, замын элдэв дуу чимээ ихэснэ. Сэгсчүүр тэнхлэг нь жижиг ч атугай нүхэнд хурдаа сааруулахыг хүчилнэ.
Арай том нүхэнд хөлбөрвөөс суудал төдийхнөө бус жолоо цохилоод авна гээч! Бартаат замаар арваад минут явж үзлээ, сүүлдээ ч бүр зогсоод бөөр маань байрандаа эсэхийг шалгасныг нуух юун.
Дүгнэлт: Илүү орчин үеийн “самурай” болсон үеийн нөхөдтэйгөө ид хаваа үзэлцье гэвээс Outlanderт дараагийн үеийн цоо шинэ загвар л хэрэг болох нь дээ.
ХАМГИЙН ЭРЭЛТТЭЙГ НЬ БИД МУУЛСААР
Тоуоtа RAV4. Орчныг бүхэлд нь харуулах камер, саад бартааны наана автоматаар тоормослох систем, ухаалаг утасны индукцэн цэнэглэгч гээд их догь юм аа. Хүнд суртал шиг зарим нэг өнгө аясыг нь харин яалтай ч юм? Ядаж л гар кардан (өрсөлдөгч нар нь бүгд товчлууртай) нь хуванцар байхдаа яахав дээ.
Явдлаараа харин RAV4 дажгүй дэг. 100 км/ц хүртэл хурдлахад 9.4 секунд зарцуулдаг нь Мazda-аас бага зэрэг удаан, Ноnda, Мitsubishi хоёроос даруй нэг секундээр илүү аж. Шарга хөдөлгүүрт алхаа, сайвар, шогшоо, жороо, хатираа, давхиа гэх зургаан шатлалт автомат хайрцаг нь уяа сойлго тохирсон уран явдалт морь лугаа аятайхан таарчээ.
Унахад ч урам нэмж, сэтгэл сэргээм сайхан шүү. Залахад зан сайтайг нь яана!
Олон талын давуу шинж чанарыг нь үл харгалзвал RAV4 өөртэйгөө их тэрсэлддэг юм шиг санагдлаа. Хэдэн жилийн өмнөх харьцуулалтыг манлайлж байсан тэрбээр одоо харин алтан дунджид хамаарах болжээ. Гэхдээ л хүмүүс түүнийг домогт Тоуоtа-ийн үр удам гэдгээр нь сонгосоор байна. Өндөр борлуулалт ч үүний нэг нотолгоо юм шүү дээ.
ТАВ ТУХААР ДҮҮРЭН АГААД УУЖУУ ЦЭЛГЭР, БАХДАМ ЯРУУ Ч ҮНЭ
НЬ ...
Нonda CR-V. Шинэ СRV-г ажиглангаа би телевизийн нэгэн нэвтрүүлгийг нэхэн санаж байлаа. Тус нэвтрүүлэгт эх орондоо өссөн япончууд багаасаа Америкт амьдарсан япончуудаас намхан байдаг гэжээ. Гол шалтгаан нь хоол тэжээлийн ялгаатай байдал, амьдралын хэмнэлд оршино.
Америк залуус илүү хөдөлгөөнтэй, спортоор их хичээллэнэ. СRV ч үүнтэй ижил. Түүнийг Японд хийдэг байхад авсаархан бөгөөд туранхай байлаа. Харин шинэ загварыг Америкаас импортолсоор овор хэмжээгээр томорчээ. Анзаарч байна уу? Өрсөлдөгч хэдээсээ илүү өргөн, илүү ч өндөр. Нэг үгээр өсгөлүүн!
Харамсалтай нь, Made in USA бичиг нь алдарт япон чанарын угсралтыг шархлуулаад авав. Кузовны завсраар хуруу багтам том зайтай. Хаалганы нугас, хөвөө нь болхи агаад замбараагүй харагдана. Ноnda-д урьд өмнө нь ийм зүйл ажиглагдсан удаагүй. Салон дотор бол харин яриа хөөрөө ондоо шүү.
Авангард загвар нь хэн бүхний харцыг татахаар. Унаад явахад ч тухтай. Өмнөх үеэ бодвол явдал нь илүү зугуухан, замын элдэв бартаа донсолгоонд жолоо булааж цочирдоод байх нь гайгүй болжээ. Хуурай бартаагаар Ноnda итгэлтэй нь аргагүй явах ч харин шавартай газар ганц нэг санаа алдаж мэдэх шүү.
ЯПОН БЭРД ХҮСЭЛ БИЕЛҮҮЛЖ, ТАВ ТУХ МОРИЛОВ
Mаzda Сх-5. Гаднаасаа их өвөрмөц дүр төрхтэй, хаанаас нь ч хараад танихаар. Салон нь “гурван одтой” ангилал нэгт нөхдийнхөө дэргэд “гэр буудал” аятай. Хаа сайгүй ивээлт зөөлөн хуванцар зонхилж, урд хайрцаг болон тохойн тавиурыг зөөлөн даавуугаар бүрж, Воsе-ийн аудио системээс ер бусын цэвэр дуу анир сонстоно. Бас л өөр түвшин
шүү! Товчлуур, түлхүүр, татуурга? Хүрэлцэх мэдрэмж, төрөх сэтгэгдлийн хувьд ВМW эсвэл Аudi гэлтэй.
ВМW, Аudi гэснээс электроникийн тал дээр энэ хоёроос дутахааргүй ахиц гаргасан. Салхины шилэн дээр ойх тусгал дэлгэц, толинд харагдахгүй зайг хянах горим, хөдөлгөөний явцад эгнээгээ барих систем зэрэг нь шинэлэг байгаад зогсохгүй, өнөөдрийн өрсөлдөгчдөөс нэг нь ч дээрх шийдэл, боломжийг санал болгоогүй. Харин Маzda маань юугаараа тэдний ард хоцров гэвээс, тэр нь хэт энгийн суудал.
Шулуун зам, эргэлтээр хөдөлгүүрийн чимээ дуулдана гэж үгүй. Бас адгуус мэт хурдална гээч! Өсгөлүүн түүнийг бага зэргийн доргиогоод өгөхөд л урагшаа харваж одно. Автомат кроп нь ухаантайн дээр жигтэй хэн хурдан. Хэлэх төдийд хийгээд эхлэв үү гэлтэй шаардлагатай үед нэг амьсгаагаар гурван араа сольчихно, үгүй гэвээс эргэлтээ бага хэмжээнд тогтоон түлш хэмнэчихнэ.
Энд хэлэлгүй өнгөрч болохгүй бас нэг зүйл нь гайхалтай гэмээр зугуухан явдал. Хагархай хар замаар хилэн гадаргуунд гар илбэх адил гулсана. Ийм явдалтай тэрэг лав энэ ангиллаас урьд нь би харж байсангүй ээ. Үүгээр зогсохгүй, япон инженерүүд жолоодлогыг илүү хөнгөн, “хөвөн зөөлөн” болгохоо мартсангүй.
Ямар ч эргэлтээр хөдөлгөөний чигээ алдалгүй барих тогтуун, намбалаг жолоо нь найдвартайгаас гадна дуулгавартайг яана аа! Нийлбэр оноогоороо Маzda ялах нь илт. Honda ч гэсэн дажгүй оролцлоо. Бартаат замд өөрийгөө илүү сайн харуулсан учраас СХ-5тай тэргүүн байрыг хуваана. RAV4 бас ялангуяа Outlander хүчтэй тоглогч гэх сэтгэгдэл төрүүлэхээ нэгэнт больжээ.
Шинэ үеийн загвар гаргахгүй л бол анхны сэтгэгдэл төрүүлэх хоёр дахь боломжийг алдах нь тэр, хөөрхий. Аз болоход “сэлгээнийхэн” холгүй айсуй. Маzda-ийн хувьд одоохондоо санаа зовохооргүй салхи цээжиндээ авч явна.